Сошиал Медиа сувгууд

ТикТок хэрэглэгчид аппликейшнээрээ дамжуулан худалдан авалт хийдэг болно

ТикТок аппликейшний зүгээс нэгэн нэмэлт өөрчлөлт оруулж байгаа нь хэрэглэгчдийг аппликейшнээрээ дамжуулан худалдан авалт хийх боломжоор хангах гэнэ.

Аппликейшний одоогийн хувилбарт нь худалдан авалтыг зөвхөн зар сурталчилгаагаар дамжуулан гүйцэтгэж байгаа бол тус нэмэлт өөрчлөлт орсноор хэрэглэгчид аппликейшнээсээ шууд сонирхсон бараа, бүтээгдэхүүнийхээ онлайн дэлгүүрт зочлох боломжтой болох ажээ.

Одоогийн байдлаар нэмэлт өөрчлөлт нь туршилтын шатандаа явж байгаа бөгөөд хэрэглээнд нэвтрэхдээ АНУ, Их Британи, Канад гэх улсуудад ашиглалтад орж эхлэх юм. Тийнхүү дараа саруудад нь өөр олон улсад нэвтрүүлэхээр төлөвлөөд байгаа ажээ.

ТикТокын зүгээс тус нэмэлт өөрчлөлтийг оруулахын тулд Shopify гэх и-худалдааны компанитай хамтрах болсон ба аль хэдийн гэрээгээ хийчихсэн байгаа юм.

Эх сурвалж: AP News

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!