Сошиал Медиа сувгууд

ТВИТТЕРИЙН ТУХАЙ | Tech-News.mn

Твиттерийг анх 2006 онд нэвтрүүлсэн бөгөөд хувь хүмүүс үзэл бодлоо илэрхийлэх, бусадтай санал солилцох, цаг алдалгүй мэдээлэл түгээх зорилгоор ашигладаг интернетийн богино мессежний үйлчилгээ юм. Мессежний хэмжээ нь 280 тэмдэгтэд багтах ба линк, фото болон видео контент нэмэх боломжтой.
Твиттерийн нэг давуу тал нь хөгжим, спорт, улс төр, мэдээ мэдээлэл алийг нь сонирхож байна уу гэдгээс хамаараад хүсч байгаа мэдээллээ шууд харах, дагах боломж нээлттэй байдаг.
Маркетеруудын хувьд твиттер нь вэбсайтын зочлолт, хандалт болон борлуулалтыг нэмэгдүүлэхээс эхлээд компанийн нэр хүндийг олонд таниулах, дагагчийн тоог нэмэгдүүлэх хүртэл олон зорилгуудыг нэг дор ашигладгаараа онцлогтой. Нөгөө талаас жиргээчид нийгэмд болж байгаа үйл явдлын талаар бусадтай санал хүсэлтээ солилцож хуваалцдаг учраас нийгэм, улс төрийн мэдээ, мэдээллийн шуурхай самбар гэж болно.
Твиттерийг ихэвчлэн улс төр, эдийн засаг, урлаг спорт, хэвлэл мэдээллийнхэн, нийгэмд нөлөөлөгч нар болон сайт, тв, сонин сэтгүүлүүд, томоохон групп компаниуд ашигладаг. Нөгөө талаас твиттер нь тухайн цаг үеийн мэдээ мэдээллийг шуурхай олж авах хамгийн хүчтэй суваг. Хэрэв та спортын сэтгүүлч бол дасгалжуулагч, тамирчид гээд шинэ мэдээлэл цацаж болох нөлөөтэй хүмүүсийг дага.
Тухайн газар нутагт юу болж байгаа, хүмүүсийн анхаарлыг ямар үйл явдал татаж байгааг түлхүүр үг, хаштаг ашиглан хайлт хийж мэдэх боломжтой. Мөн ямар нэгэн сэдвийн талаар судалгаа хийж, дүгнэлт гаргах, өөрийн ажилдаа ашиглах хангалттай мэдээллийг гаргаж авах боломжтой.
Хамгийн чухал нь твиттер танд зөвхөн мэдэхийг хүссэн зүйлсээ л олж авах, зөвхөн сонсохыг хүссэн хүмүүсээ л дагах эрхийг өгдөг байна. Та хэтэрхий олон хүн дагасан бол твиттер лист ашиглан зохион байгуулж болно.
Твиттерийг ашиглан хувь хүмүүс өөрийн мэргэжил, сонирхлын дагуу жиргэдэг бол компаниуд бараа үйлчилгээ, бүтээгдэхүүнээ танилцуулж, уралдаант хэлбэрээр хөнгөлөлт, урамшууллаа зарлах, ажлын зар түгээх, харилцагч түншүүдээ давхар сурталчилах зэргээр хэрэглэгч, үйлчлүүлэгчдийнхээ анхаарлыг татаж байдаг. Твиттер нь нэг талаас сурталчилгаа хийх нөгөө талаас бүтээгдэхүүн үйлчилгээ, үйл ажиллагаагаа дүгнэх, хүмүүсийн санал хүсэлт ямар байгааг мэдэх судалгааны томоохон талбар гэж хэлж болно. Та твиттерт нэгдснээр дараах олон боломжуудыг хүртэнэ.
• Сүүлийн үеийн шинэ мэдээ мэдээллийг цаг тухайд нь хүлээн авах
• Өөрийн сонирхдог зүйлийнхээ талаар оновчтой мэдээлэл олж авах
• Бусад сүлжээ болон бүртгүүлсэн и-мэйлийн холбоосуудаас найзуудаа нэрээр нь болон @хэрэглэгчийн нэрээр урих, дагах.
• Өөрийн блог дээр твиттерийн жиргээгээ байршуулах
• Бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчилах
• Хэрэглэгчдийн газар зүйн байршил, сонирхол болон зан төлөвт тохируулсан зорилтот хэрэглэгчдийг оновчлох

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!