Онлайн худалдаа

ТҮНШЛЭЛИЙН МАРКЕТИНГИЙН БИЗНЕС ЭРХЛЭХ

Affiliate marketing буюу түншлэлийн маркетинг нь өөрийн суваг дээрээ (вэбсайт) брендийн бүтээгдэхүүнийг сурталчлах замаар хийсэн борлуулалт бүрээсээ шимтгэл авдаг бизнесийн загвар юм. Мөн вэбсайт руу товших эсвэл аппликэйшн татаж авах зэрэгт урамшуулал авах боломжтой.
Түншлэлийн хөтөлбөрийн үндсэн зарчим нь хэрэглэгч таны өөрийн суваг дээр байршуулсан бүтээгдэхүүн, үйлчилгээний сурталчилгааны холбоос дээр даран, тухайн суваг руу дамжин орж, худалдан авалт хийснээр та тодорхой шимтгэл, ашиг хүртэх юм.
Түншлэлийн хөтөлбөрт элсэх нь үнэ төлбөргүй байдаг тул та эхлэлийн зардлын талаар санаа зовох хэрэггүй.

АФФИЛИАТ МАРКЕТИНГИЙН ДАВУУ БОЛОН СУЛ ТАЛ
Аффилиат маркетинг нь дэлхий нийтэд хурдацтай өсч байгаа, бага өртгөөр өндөр үр ашиг олох боломжтой бизнесийн загвар.


ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ХЯЛБАР
Танд ямар нэгэн борлуулалтын санал боловсруулах, хөгжүүлэх зэрэг ажлууд гүйцэтгэх шаардлагагүй. Зөвхөн өөрийн суваг дээр бүтээгдэхүүн борлуулах л үүрэгтэй.

ЭРСДЭЛ БАГА
Аффилиат хөтөлбөрт элсэхэд бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдаж авах, элсэлтийн хураамж төлөх гэх мэт хөрөнгө оруулалт хийх шаардлага байхгүй

ПАССИВ ОРЛОГО
Хөтөлбөрт хамрагдан өөрийн эх сурвалжууд дээр бүтээгдэхүүн, үйлчилгээний сурталчилгааг байршуулан, хэрэглэгчийн урсгалыг татаж оролцуулахад л цаг зарцуулна. Хэрэв энэ амжилттай болж чадвал та унтаж байхдаа ч мөнгө хийх боломжтой болох юм.

ТООЦООЛОХОД ХЯЛБАР
Аффилиат маркетингийн хөтөлбөрт брэндийн сурталчилгааг байршуулснаар хүртэх шимтгэл, ашгаа тооцоолох арга нь маш хялбар. Ямар нэгэн эргэлзээ төрүүлэх, олон давхар бодолт хийх гэх мэт төвөгтэй үйлдлүүд байхгүй.
Аффилиат маркетингийн хөтөлбөр хэрэгжүүлэх платформыг бусад платформтай харьцуулахад хэд хэдэн сул тал бий.
– Таниас уйгагүй, тасралтгүй хөдөлмөр, тэвчээр шаардана. Та хоромхон зуур л баяжчихгүй. Та хэрэглэгчдийн урсгалыг идэвхитэй татахын тулд найдвартай, чанартай бүтээгдэхүүн сурталчлах хэрэгтэй. Мөн блог хөтлөх, бусад мэдээллийн хэрэгслүүдээр брэндийг таниулах, арга хэмжээ зохион байгуулах зэрэг нэмэлт боломжуудыг хэрэгжүүлэх шаардлагатай.
– Танд ямар нэгэн удирдлагаар хангах, чиглүүлэх удирдлага гэж байхгүй. Та аль болох олон хэрэглэгчийн урсгалыг тухайн суваг руу оруулж, худалдан авалт хийлгэж, худалдан авалтынхаа шимтгэлээр л ашгаа хүртэнэ.
– Байгууллагын дүрмийг дагана. Хөтөлбөрт хамрагдаж байгаа захиалагч байгууллагаас өгсөн бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрхэн танилцуулах, ямар агуулгатай мэдээллийг түгээх зааварчилгааг л дагана. Харин та бусдаас ялгарахуйц байхын тулд илүү бүтээлч байх шаардлагатай болно.

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!