Онлайн худалдаа

Онлайн худалдаа хийхэд анхаарах зүйлс | Tech-News.mn

Олон улсын картаар онлайн худалдаа хийх боломжтой болсон цагаас эхлээд онлайн дэлгүүрүүд эрчимтэй өсч байгаа өнөө үед ч онлайн худалдаа хэр найдвартай үгүй эсэх талаар хүмүүс эргэлзсээр байдаг.
Монголын хувьд Голомт, Худалдаа Хөгжил зэрэг банкуудын гадаад гүйлгээний карт буюу дансыг ашиглан гадаад худалдааны сайтуудаас худалдан авалт хийх нь төлбөр тооцооны хувьд сайтуудад худалдаа хийхэд картынхаа мэдээллийг алдах болов уу гэсэн аюул байхгүй бөгөөд илүү найдвартай байж болох юм.
Юуны түрүүнд тухайн сайтны хэр найдвартай эсэхийг онцолж мэд. Yүнд:
1. Тухайн онлайн дэлгүүрийн вэб хуудсанд өөрсдийн компанийн тухай танилцуулга байгаа эсэх
2. Холбоо барих боломж байгаа эсэх /утас, факс, байршил нь тодорхой эсэх/
3. Сайт нь хэзээ анх байгуулагдсан талаарх мэдээлэл /дөнгөж саяхан байгуулагдсан бол анхаар! /
Tips For Shopping Online - Alibaba Express
Тухайн сайт онлайн төлбөр тооцоо хийхэд хэр найдвартай эсэхийг судла. Yүнд:
1. Онлайн худалдаа хийх хуудас руугаа ороход хамгаалттай эсэхийг харах /https:// гэж s үсэг нэмэгдсэн байх ёстой/
2. Худалдаж авсан бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ танд таалагдахгүй, сэтгэлд ямар нэгэн байдлаар нийцэхгүй тохиолдолд бараагаа буцааж болох эсэх
3. Тухайн сайт үйлчилгээний нөхцөлтэй эсэх, энэ нь хэрэглэгчийн тусын тулд хэр үйлчлэх зэрэг байж болно.
4. Хэрэглэгчийн санал сэтгэгдэл бичдэг хэсэгтэй эсэх
5. Ачаа тээвэрлэлт, хүргэлтийн системийн мэдээлэл харуулах газрын зураглалтай эсэх
10 reasons why customers buy almost | ME. Media Engineering: Een Full  Service Web Agency in Haarlem
Худалдан авалт хийх тохиолдолд анхаарах зүйлс:
1. Төлбөр тооцоогоо кредит картаар хийнэ үү. Яагаад гэвэл кредит карт нь энгийн дебит картыг бодвол илүү хамгаалттай байдаг.
2. Сайт дээрх бүтээгдэхүүн, үйлчилгээний танилцуулгыг нарийвчлан уншаарай. Та дутуу уншсанаас болж буруу шийдвэрт хүрэх магадлалтай байдаг.
3. Бэлнээр буюу Вестерн Юнион, банкны шилжүүлгээр мөнгөө төлөх асуудал онлайнд байж болохгүй. Ийм сайтуудаас болгоомжил.
4. Paypal, Google зэрэг онлайн төлбөр тооцооны хэрэгслийг ашиглан төлбөрөө хийхийг бод. Энэ тохиолдолд таны картын мэдээлэл бусдад илрэхгүй, нууц хэвээр үлдэнэ.
5. Төлбөр төлсөнийг баталсан хуудсаа заавал хэвлэж баримт болгон аваарай.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!