Апплекейшн

Гар утсан дээрээ зураг янзлах шилдэг 5 аппликейшн

Сошиалд хамгийн чухал нэгэн зүйл бол таны оруулж буй зураг. Зураг дарах хэдий чухал ч тухайн зургийг хэрхэн янзалж оруулах вэ гэдэг нь түүнээс дутахааргүй чухал юм.

Орчин үеийн гар утас нь өмнөх үеийн зургийн камераас ч илүү өндөр түвшинд ажилладаг болсон одоо үед та өөрийн дарсан өндөр нягтаршил бүхий зургаа утсанд зориулсан зургийн аппликейшнүүдээр янзлах нь таны бүтээлч байдлыг илүүтэйгээр хөгжүүлнэ.

Мөн мэргэжлийн зурагчид, уран бүтээлчид болон контент бүтээгчдийн бүхэн бүтэн баг танд зориулж тусгайлан бэлдсэн эффектүүдийг өдрөөс өдөрт нэмэн оруулж байдаг.

Ийнхүү та бүхэндээ хамгийн шилдэг 5-н зураг янзлах аппликейшнийг танилцуулж байна.

1. Snapseed
Хэрэв та татах бол iOS болон Android | үнэгүй

Санал болгох: Ахисан түвшинд зураг янзлах бол.

Энэхүү аппликейшн нь үндсэн хэрэгслүүд болох зураг таслах, өнцөг өөрчлөх, хүрээ өгөх, текст нэмэх гэх мэт зүйлсийг өөртөө багтааснаас гадна зургийг өнгийг янзлах зориулалттай олон төрлийн функц оруулж ирснээрээ давуу талтай.

2. VSCO
Хэрэв та татах бол iOS болон Android | үнэгүй

Санал болгох: Үндсэн филтер буюу эффектүүд өгөх

VSCO аппликейшн нь сошиал хэрэглэгчдэд илүү зориулагдсан. Instagram-н функцүүдтэй илүү төстэй бөгөөд танд зургийн бэлэн фильтрүүдийг голчлон санал болгох болно. Мэдээж зураг янзлах үндсэн функцууд бүгд байдаг.

3. Prisma Photo Editor
Хэрэв та татах бол iOS болон Android | үнэгүй

Санал болгох: Зургийг илүү бүтээлч болгож хувиргах буюу будах, зурах зэрэг.

 

Prisma бол төсөөлөлийг бодит болгогч. Танд бусад энгийн аппликейшнүүд дээр тэр болгон байгаад байдгүй өвөрмөц эффект, түүлсийг санал болгодог. Мөн та энэхүү апп-г сошиал нэгэн хуудсаа болгон ашиглах боломжтой.

4. Adobe Photoshop Express
Хэрэв та татах бол iOS болон Android | үнэгүй

Санал болгох: Бүхий л зураг засварлалт дээр

Adobe Photoshop Express нь Photoshop-д байдаг ихэнх зураг янзлах хэрэгслүүдийг багтаасан гар утасны хувилбар юм. Та ашиглахын тулд Adobe ID бүртгэл хийлгэх бөгөөд мэдээж үнэгүй хувилбар дээр ажиллах боломжтой болох юм. Энэхүү апп нь илүү мэргэжлийн чиг хандлагатай бөгөөд олон зураг нэг дор масклах, таслах, нэгтгэх, өнгөний бүхий л эффектүүдийг нэг нэгээр шатлалтайгаар нэмэх гээд зураг засах үед хэрэг болох зүйлс багтсан байдаг ч таниас багахан хичээл зүтгэл шаардах болно.

5. Foodie
Хэрэв та татах бол iOS болон Android |үнэгүй

Санал болгох: Хоолны зурагнуудыг дараагийн түвшинд авцгаая

Бүх л хүн хоолны зургаа авч сошиал хуудсандаа оруулахдаа нэг л хэлбэрээр оруулдаг. Тэгвэл энэхүү апп нь таны энэхүү уйтгартай хэв маягийг эвдэх нэгэн түлхүүр байх болно. Хоолонд зориулсан фильтрүүд мөн байршил чиглүүлэгч таныг хүлээж байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!