Контент Маркетинг

БҮТЭЭЛЧ КОНТЕНТ

Бидний бүтээж байгаа контентын зорилго нь бүтээгдэхүүн, үйлчилгээг борлуулахдаа биш хэрэглэгчдийг өдөөх, сэдэлжүүлэх, мэдлэг ур чадварыг нь дээшлүүлэх зөвлөмж зөвлөгөө, ухааруулсан онч мэргэн үгс, хэрэглэгчийн туршлага, сэтгэгдэл, өмнөх дараах өөрчлөлт болон хөшигний ард бүтээж байгаа үйл явдлыг тусгасан бүтээлч байх шаардлагатай. Тухайлбал:
1. ИДЭВХИЖҮҮЛЭХ – Хэрэглэгчдийг идэвхижүүлэх, оролцоо нэмэгдүүлэх, Бүтээгдэхүүнээ хэрэглэх, эсвэл танилцуулах, сурталчлах сонирхолтой хэрэглэгчдийг оролцуулсан уралдаан зохион байгуулах


2. СУГАЛААТ ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛАХ- Хэрэглэгчдийн худалдан авч байгаа бүтээгдэхүүн болон үнийн дүнгээс хамаарсан тодорхой хэмжээний шагналын сантай сугалаат худалдаа зохион байгуулах
3. ӨМНӨХ БА ДАРААХ ҮР ДҮН – Хэрэглэгчийн хэрэглээний өмнөх болон дараах үр дүн, өөрчлөлт, түүх, амжилт, сэтгэгдлийг хуваалцах
4. ДУУДЛАГА ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛАХ- Тухайн бүтээгдэхүүний үнийн доод хэмжээг зарлаж, хэрэглэгч дунд дуудлага худалдаа зохион байгуулан, хамгийн өндөр үнэ зарласан хэрэглэгчид бүтээгдэхүүнээ борлуулах
5. ТАНИЛЦУУЛГА ВИДЕО – Хэрэглэгчдийн бүтээгдэхүүн хэрэглэж байгаа туршлага солилцох, таниулах, хамтран бүтээж байгаа үйл явц
6. ФЭНҮҮДИЙН ХӨТӨЛБӨР – Фэнүүддээ хямдрал, урамшуулал санал болгох, бүтээгдэхүүн бэлэглэх, уралдаан, тэмцээн зохион байгуулах

7. БАРИМТ ДУРДАХ- Бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар мэдлэг олгох. Бүтээгдэхүүн үйлчилгээний талаар хэрэглэгч нартаа боловсрол олгох мэдээллүүдийг хүргэх
8. БИЗНЕСИЙН ХОЛБОГДОЛТОЙ ИШЛЭЛ- Бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой сонирхолтой ишлэл нийтлэх
9. ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ, ХАРИУЛТ – Бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хэрхэн хэрэглэх, худалдан авах талаар хэрэглэгчийн нийтлэг асуудаг асуултанд хариулах
10. ТҮҮХ ӨГҮҮЛЭХ- Бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хэрхэн хэрэглэх, ач холбогдол болон бизнесийн өдөр тутмын үйл ажиллагааны талаар халуун яриа өрнүүлэх. Мөн бүтээгдэхүүн хэрхэн бүтсэн түүхийг харуулах
11. ИНФОГРАФИК МЭДЭЭЛЭЛ – Бүтээгдэхүүн үйлчилгээний статистик тоо баримт, судалгааг зураг, диаграмаар тайлбарлах
12. ЯРИЛЦЛАГА, НИЙТЛЭЛ – Бүтээгдэхүүн үйлчилгээний ялгарал, онцлог эсвэл салбарын чиг хандлагын талаар сонирхолтой ярилцлага, нийтлэл хэвлүүлэх, арга хэмжээ зохион байгуулах
13. БИЗНЕСИЙН АЛСЫН ХАРАА, ЗОРИЛГОО ТҮГЭЭХ- Байгууллагын алсын хараа, эрхэм зорилгоо хэрэглэгчийн үйлчилгээний чанар, хэрэглэгчийн сэтгэл ханамжтай уялдуулан танилцуулах

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!