Контент Маркетинг

КОНТЕНТ БОЛ БҮТЭЭЛ ЮМ | Tech-News.mn

Сошиал орчинд хараад өнгөрөх төдийд л хэрэглэгчдийн нүдэнд тусаж, таны бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авах сэдэл төрөх сонирхолтой контент бүтээх нь хамгийн чухал. Судалгаагаар сунжирсан урт текстээс илүүтэй зураг, видео, инфографик хэлбэрээр бүтээсэн контентийг хэрэглэгчид илүү сонирхдог бөгөөд хүний уураг тархи зурган хэлбэртэй мэдээллийг текстээс 60,000 дахин хурдан боловсруулж ойлгодог гэж нотлогдсон байдаг байна.
Иймээс компаниуд брэндээ олон нийтэд таниулах, бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчилах контентийн хэлбэр, агуулгыг зорилтот хэрэглэгчдийн хүсэл сонирхол, эрэлт хэрэгцээ, нас хүйс зэрэгт тулгуурлан текстийн агуулга, зураг, дүрс, дууны зохиол, дүрслэлийг баг хамт олноороо хэлэлцэн зураглаж, төлөвлөх шаардлагатай.
Тухайлбал шинэ үйлчилгээний талаар мэдээллийг хэрэглэгчдэд хүргэх гэж байгаа бол тухайн үйлчилгээний давуу тал, хэрэглэгчид ямар сэтгэл ханамжтай байгаа, шинэлэг содон зүйл юу байна гэдгийг тодорхойлон гаргаж, анимейшн видео хэлбэрт бэлтгэн, 7 хоногийн турш, фейсбүүкээр сурталчилна гэх мэт. Мэдээж контентийг Canva, Gifhy, In design, Photoshop зэрэг өргөн ашиглагддаг програм хангамж, апплекейшнүүдийг ашиглан сонирхолтой хэлбэрээр бүтээх хэрэгтэй. Мөн бусад байгууллагууд контент хэрхэн бүтээж байгаа талаар суралц.
МАРКЕТИНГ, ИДЭВХЖҮҮЛЭЛТ СУРТАЛЧИЛГАА НЬ САЙН КОНТЕНТГҮЙГЭЭР ЮУ Ч БИШ
Ямар арга барил, чиглэлээр ажилладагаас үл хамааран КОНТЕНТ нь маркетингийн чухал хэсэг. Өөрөөр хэлбэл контент нь маркетингийн бодлогоос салангид зүйл биш харин ч чанартай контент бол тааруухан сурталчилгаанаас илүү үр өгөөжтэй байдаг.
Сошиал медиа бол маш энгийн хэрэв та сонирхолтой, хэрэгцээтэй контент бэлтгэх юм бол, хүмүүс түүнийг бусдад түгээнэ. Тэгснээр та илүү олон хүнд танигдаж, илүү олон дагагчтай болно.
КОНТЕНТИЙН ТӨРӨЛ
Контентийг төрлийн хувьд дараах 3 төрлөөр ангилж үзэж байна:
1. ТЕКСТ /дан текст, инфографик/
2. ЗУРАГ /постер, хөдөлгөөнт зураг буюу GIF/
3. ВИДЕО /2D,3D анимейшн, лайв, подкаст, вэбинар, 360 виртуал
Фейсбүүк дээр байршуулах түгээмэл контентууд:
– Инфографик
Статистик тоо баримтад тулгуурласан мэдээ мэдээлэл хүргэх, ямар нэгэн үйл ажиллагааны танилцуулга, дараалал, арга замыг харуулахыг зорьж байгаа тохиолдолд хамгийн тохиромжтой.
Вэб хуудас: https://infogram.com
– Gif буюу хөдөлгөөнт зураг
Видеог бодвол хийхэд амархан тул жирийн зургаас илүү анхаарал татна. Мөн хэмжээ нь том биш тул хурдан ачаалдаг. Уралдаан, тэмцээн, зураг эвлүүлэх, хөгжилтэй сонирхолтой байдлаар хэрэглэгчдийг татахад тохиромжтой.
Вэб хуудас: https://giphy.com
– Лайв
Тухайн цаг мөчид болж байгаа үйл явдал , арга хэмжээний тухай мэдээллийг хэрэглэгчид болон найз нөхөддөө шууд нэвтрүүлэн хүргэх боломжтой.
– Анимейшн
Байгууллагын үйл ажиллагаа, брэнд, бүтээгдэхүүн үйлчилгээний танилцуулга, реклам сурталчилгааг хөдөлгөөнт дүрс зургаар амилуулж, дуу оруулан анимейшн буюу хөдөлгөөнт дүрслэл хэлбэрээр түгээх нь тохиромжтой.
– Подкаст
Аливаа мэдлэг болон үйл явдлуудыг цуврал хичээл, ангиар аудио, видео файлаар бичиж түгээх хэлбэр. Подкастыг ихэвчлэн вэб хуудас, аппликэйшн эсвэл блогуудад байршуулдаг. Мөн утсандаа татаж сонсох боломжтой.
– Вебинар
Вэбинар нь хүмүүс болон бүлэг суралцагчид нэг эх үүсвэртэй интернетээр холбогдон видео хурал хийх, онлайн сургалт авах боломжийг бүрдүүлдэг. Өөрөөр хэлбэл суралцагчидын компютерийг нэг эх үүсвэрт дэлгэцэнд сүлжээгээр холбоно гэсэн үг. Вэбинарын үед оролцогчид бие биетэйгээ харилцан холбогдож, чатлах боломжтой.

Контентоор юу хүргэж болох вэ

Байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээлэл, танилцуулга
Бүтээгдэхүүний техник, технологийн шийдэл, шинэлэг байдал, олон төрлийн сонголт
Бүтээгдэхүүн үйлчилгээний өмнөх болон дараах ашиг тус, үр дүнгүүдийн мэдээлэл
Хэрэглэгчийн сэтгэгдэл
Зөвөлгөө зөвлөмж / ашиг тус, эрсдлээс сэргийлэх арга замууд/
Үйл ажиллагааны процесс, үр дүн, ахиц дэвшил
Салбарын зөвлөх, экспертүүд болон орчин үеийн чиг хандлага, туршлагын талаарх
Хамтрагч, түнш, байгууллагуудын мэдээлэл
Хөгжилтэй зугаатай пост, таавар
Мэндчилгээ / өдөр тутам, баяр гэх мэт/
Судалгаа болон стандартын мэдээллүүд
Зар сурталчилгаа
Сургалт
Уулзалт, арга хэмжээ
Уралдаан тэмцээн
Санал асуулга
Мэдээ, мэдээлэл
Өгүүллэг, цуврал зохиол
Контентын агуулга ямар байх ёстой вэ
Бүтээлч
Ойлгомжтой
Зугаатай
Эрэгцүүлж, тунгаан бодох
Асуудлыг нь шийдсэн
Хэрэгцээг нь хангасан
Үнэ цэнэтэй байх
Сонирхолтой байх
Товч бөгөөд тодорхой байх
Талархалтай байх
Төсөөлөгдөхүйц байх
Эмх цэгцтэй
Бодитой байх
Эрэл хайгуул хийсэн байх
Төлөвлөгөөтэй байх
Орчин үеийн чиг хандлага, загвар
Эх сурвалж: СОШИАЛ ОРЧИНД БИЗНЕСЭЭ АМЖИЛТТАЙ УДИРДАХ НОМ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!