Бизнес загвар

DIGITAL HRM – ХҮНИЙ НӨӨЦИЙН ҮҮЛЭН ТООЦООЛЛЫН СИСТЕМ

Digital HRM буюу хүний нөөцийн үүлэн тооцооллын систем нь хүний нөөцийн менежментийн үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх, бизнес процессыг автоматжуулах, ажилтнуудын мэдээллийн нэгдсэн урсгалыг төвлөрүүлэх, гүйцэтгэх удирдлагыг үнэн зөв тайлан, мэдээллээр шуурхай хангах, бодит өгөгдөлд суурилсан оновчтой шийдвэр гаргалтыг дэмжих систем юм. Үйл ажиллагаа автоматжихын хэрээр байгууллагын ачаалал буурч, бүтээмж нэмэгдэнэ.

Хүний нөөцийн үүлэн тооцооллын систем нь нэмэлт тохиргоо, хөгжүүлэлт хийхгүй шууд ашиглах, 100% вэб технологид суурилсан байдгаараа давуу талтай.

HRM СИСТЕМИЙН ҮНДСЭН МОДУЛИУД

Тайлан, мэдээ – Хүний нөөцийн бодит, баталгаатай мэдээлэлд үндэслэн оновчтой шийдвэр гаргах боломжийг тайлангийн модуль бүрдүүлнэ.
Ажилтны мэдээлэл- Ажилтан, ажил горилогчийн төвлөрсөн мэдээллийн сан үүсгэж, байгууллагын хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлнэ.


Хөдөлмөрийн харилцаа – Байгууллагын бүтэц зохион байгуулалт, ажлын байр, хууль, дүрэм, журамд нийцсэн гэрээ, тушаал, тодорхойлолт гаргах, ээлжийн амралтын хүсэлт, зөвшөөрөл, тооцооллыг хийх боломжтой.
Ажилтан болон менежерийн портал – Ажилтан болон менежер хүссэн үедээ дурын төхөөрөмжөөс өөрт хамааралтай мэдээллүүдийг авах, чөлөө зөвшөөрөл хүсэх, сургалт төлөвлөх, ур чадвар болон гүйцэтгэлийг үнэлэх, цаг ашиглалт, хөнгөлөлт хангамж, цалингийн мэдээлэл лавлах боломжтой.
Цаг бүртгэл- Ажилтнуудын ажлын цагийг бүртгэж, илүү цаг, амралтын цагийн мэдээллүүдийг автоматжуулах. Ажлын цагийн менежментийн уян хатан бодлогыг уг модульд хэрэгжүүлэх боломжтой.
Карьер хөгжлийн төлөвлөгөө – Ажилтны ур чадвар, туршлага, гүйцэтгэлд үндэслэн карьерийн замналын төлөвлөгөөг боловсруулан, хэрэгжүүлэх боломжтой.
Сургалт хөгжил- Ажилтны хувийн хөгжлийн төлөвлөгөө, ур чадварын үнэлгээнд үндэслэн сургалтын хэрэгцээг тодорхойлж, сургалтын төлөвлөгөө болон сургалтын үр дүн, үнэлгээний тайланг боловсруулж, нэгтгэнэ.
Цалин – Ажилтантай холбоотой тушаал, хөнгөлөлт хангамжийн бүртгэл, ажил эрхлэлт зэрэг мэдээлэл татагдаж цалин бодолтыг автоматжуулна. Татвар, нийгмийн даатгалын тайлан шууд гарна.
Мобайл хүсэлт – Ажилтан гар утаснаасаа чөлөө хүсэх, удирдлага батлах, ирцийн мэдээллийг хянах боломжтой.
Үнэлгээ- Ур чадварын үнэлгээ, ажлын гүйцэтгэлийн үнэлгээний хуудсыг автоматжуулан, программчилсан.

HRM СИСТЕМИЙГ НЭВТРҮҮЛЭХ ШААРДЛАГУУД

Хэрэв та байгууллагадаа тохирох HRM систем хайж байгаа эсвэл нэвтрүүлэх гэж оролдоод нэг л болж өгөхгүй байвал дараах шаардлагуулыг хангасан эсэхээ нягтлаарай.
– Хэрэгцээгээ тодорхойлох. Ихэнх байгууллага систем сонгохдоо хэрэгжүүлж, бий болгохыг хүсч байгаа зүйлс буюу мөрөөдлийн жагсаалт гаргадаг нь алдаа болдог. Гэтэл систем сонгох хэрэгцээ шаардлагыг тухайн байгууллагын алсын хараа, эрхэм зорилгод үндэслэн боловсруулсан байх хэрэгтэй. Мөн төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах төсөв, хүн хүч зэрэг байгууллагын нөөцийн хязгаарлалтуудыг тооцож системээ сонгох шаардлагатай.
– Төслийг хэрэгжүүлэх шалгуур. Зөв сонголт хийхийн тулд нийлүүлэгчдийг шалгуур үзүүлэлтээр үнэлэх нь үр дүнтэй. Жишээ нь: Тухайн байгууллагын туршлага, системийн хэрэглэхэд хялбар, уян хатан байдал, интеграци болон өргөтгөх боломж, системийн дэмжлэг зэрэг шалгуураар хэмжих шаардлагатай.
– Нэвтрүүлэлт бол нэг удаагийн ажил биш, тасралтгүй үргэлжлэх, сайжруулалт, хөгжүүлэлтийн процесс тул хамгийн үр дүнтэй ажайл аргачлалаар хэрэгжүүлээрэй. Хүрэх зорилго, хийх ажлаа жижиг хэсгүүдэд хуваан үр дүнгээ тухай бүр хэмжээд явдаг энэхүү арга барил нь хүмүүс залхаж, шантрах эрсдэлээс сэргийлнэ.
– Үр өгөөжөө хүртэх. HRM систем нэвтрүүлэн, өгөгдлийн дүн шинжилгээг хийснээр гарах үр өгөөж өндөр. Тухайлбал, ажилтны сэтгэл ханамж, борлуулалт, бүтээмж нэмэгдэх, зардал буурах, үр ашиггүй процессыг илрүүлэх боломжтой. Аливаа үйл ажиллагааг автоматжуулснаар өгөгдөл цуглуулах нөхцөл бүрддэг бөгөөд өгөгдлийг хэр цэгцтэй цуглуулж, зөв шинжилгээ хийж чадсан бизнес амжилттай өсдгийг дэлхийн топуудын жишээнээс харж болно. Иймд орчин үеийн газрын тос гэгдэх болсон өгөгдлийг зөв шинжилж сурснаар хүртэх боломжтой үр өгөөж тэр хэмжээгээр өсөх болно.

ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ, СОШИАЛ ОРЧНЫ БИЗНЕСИЙН БОЛОМЖУУД номоос

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!