Бизнес загвар

Загварчлах сэтгэлгээ (design thinking) буюу инновацийг бүтээх нь

Хэн, Яагаад, Яаж
Та хэдэн удаа уулзалтын өрөөнөөс “ямар ч өөрчлөлт гарахгүй юм байна” гэсэн бодолтой гарч байсан бэ? Өдөр тутам бид ямарваа нэгэн асуудлыг шийдэх гэж уулздаг боловч бодит үр дүн гарахгүй тарах үе маш олон байдаг. Харамсалтай нь, нийгэм, бизнес болон хувь хүний тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх аргачлалууд буруу байх нь олонтаа.

Инновацилаг, бизнесийг оронгоор нь өөрчлөх санаануудыг гаргаж ирэх нь Design Thinking -ийн өчүүхэн хэсэг нь юм.

Design Thinking-ийг маш олон арга хэрэгслүүдийг өдөр тутмын ажил, амьдралд ашиглах нь үр дүнтэй
“Загварчлах сэтгэлгээ” бол ямар ч байгууллага, хувь хүн амжилт олохын тулд аливаа тулгамдаж байгаа асуудлыг шийдэх батлагдсан аргачлал. Энэхүү процесс нь бүтээлч (creative) болон шийдвэрлэх (critical) сэтгэлгээг хослуулж шинэ санааг гаргах явцыг системчлэх, шийдвэр гаргалтыг түргэсэх, нөхцөл байдлыг сайжруулах болон шинэ мэдлэг, мэдээлэл олж авах хөшүүрэг болдог. Энэ нь асуудалдаа анхаарахаас илүүтэйгээр хэрхэн шийдэл олох сэтгэл зүйн байр сууриас (mindset) хандахыг хэлж байгаа.
Загварчлах сэтгэлгээний хамгийн чухал хэсэг нь хэнд зориулж хийж байгааг маш сайн ойлгох буюу хэрэглэгчийнхээ хэрэгцээ, мотивацийг бодитойгоор үнэлэн тухайн хийж байгаа бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнд шингээх үйл явцыг хэлнэ.
Wondering if design thinking works? | by Andrey Herasymenko | UX Planet
Байгууллага дотор тухайн ажлыг хэрхэн яаж хийх талаар хамтран тодорхой хэмжээний цаг гаргаж ажиллах нь маш энгийн ойлгомжтой зүйл хэдий ч, хүн бүр өөрийн гэсэн ажил даалгавартай байдаг болохоор богино хэмжээний уулзалтын үер дурдагдаад өнгөрдөг.
Байгууллага томрох тусам, өдөр тутмын ажлын процесс нь “гарт орсноор” эерэг өөрчлөлт бий болох оролдлогууд даван туулашгүй эсэргүүцлийг туулдаг, нөгөө хэлээд байдаг “хүнд суртал” гэж ойлгож байгаа. Ажлын ачаалал, оновчгүй байгууллагын бүтэц, г.м. зүйлүүд шинэ юмыг турших үзэх, ажлыг илүү үр өгөөжтэй болгоход саад болж байдаг. Магадгүй, томоохон компаниудын захирлууд хүлээн зөвшөөрөхгүй ч ямар нэгэн өөрчлөлт хийх болохоор юм хийж үзэж, туршихаас илүү ярьсаар л байгаад таардаг жишигтэй.
Google өөрийнхөө ажилтнуудад албан ёсоор ажлын 20%-ийг нь зөвхөн бодоход зарцуулахыг зөвшөөрдгийг мэдсэн үү? Та багтаа бодит асуудлыг шийдэх оновчтой шийдэл гаргах тухай идэвхтэй бодох хэр их хугацаа олгодог вэ?
Design Thinking Banner Slides for PowerPoint - SlideModel
Загварчлах сэтгэлгээ нь байгууллагын бодлого, стратеги боловсруулах, бодит өөрчлөлт бий болохын үндсэн нэг хэсэг нь байх шаардлагатай. Үүгээр шийдэлд суурилсан соёлыг төлөвшүүлэхэд гол түлхэц болж чадна. Энэ бодох аргачлал нь бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, процесс, ер нь юу сайжруулах хэрэгтэй байна тэр болгон ашиглаж болдог.
Өнөөдөр, Apple, Google болон Европын холбооны нэлээд хэдэн улсын засгийн газар, их сургуулиуд гээд маш олон байгууллага өдөр тутмын ажилдаа Загварчлах сэтгэлгээг ашиглаж байгаа. Том, жижиг гэлтгүй “Загварчлах сэтгэлгээний” шийдэл гаргах аргачлал гэдэг нь батлагдсан. Томоохон компаниудын хувьд өөрчлөлт гаргахад илүү хугацаа шаардагддаг хэдий ч үр дүнгийн хувьд гарч болох байсан илүү санхүүгийн, хүний нөөцийг хэмнэх нь гарцаагүй.
“Загварчлах сэтгэлгээний” соёл, хандлагыг нутагшуулснаар илүү хурдацтай шинэлэг зүйлийг бүтээх болон дотоодын манлайлагчдын бүтээх нэгэн гарц болж чаддаг.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!