Бизнес загвар

КОФЕ ШОП-н бизнесийг хэрхэн амжилттай явуулах вэ? | Tech-News.mn

Бизнес санаагаа хэрэгжүүлэх, бизнесээ амжилттай удирдахын гол тулгуур нь та бизнесийнхээ 5,10 болон 15 жилийн стратеги, эрхэм зорилго, алсын хараа, үнэт зүйлсээ зөв тодорхойлсон байх юм. Ингэснээр ТА

1. Зөв хандлагатай, зөв хамт олон, хамтрагчийг хайж олох
2. Санхүүгээ зөв удирдах
3. Хэрэглэгчдийнхээ хэрэгцээ, шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээл дээр байршуулах
4. Маркетингийн стратеги, борлуулалтын сувгуудаа зөв тодорхойлох гэх мэт боломжуудыг гартаа атгах юм.
Кофе шопын бизнесийг үндсэндээ 3 янзаар эхлүүлэх боломжтой байдаг:
1. Франчайзинг салбар ажлуулах. Жш: TOM N TOMS, STARBUCKS гм
2. Үйл ажиллагаагаа явуулж байгаа бизнесийг худалдан авах. Ашигтай эсэхийг сайтар судалж байж сонголтоо хийх хэрэгтэй
3. Шинээр бизнесээ эхлүүлэх – Энэ нь таниас маш их хүчин чармайлт, хичээл зүтгэл, ур чадвар шаардана

КОФЕ ШОП НЬ ХҮМҮҮСИЙН ХАМГИЙН ОРОХ ДУРТАЙ ГАЗРУУДЫН НЭГ БОЛСОН БӨГӨӨД ЭНЭ НЬ НАЙЗ НӨХӨДТЭЙГЭЭ УУЛЗАХ, АМАРЧ ТУХЛАХ, АЛБАН БУС АЖИЛ ХЭРГИЙН УУЛЗАЛТУУД ХИЙХ, ТҮР ЗУУРЫН АЖЛЫН БАЙРААР АШИГЛАХ, ДУРТАЙ НОМОО УНШИХ, ИНТЕРНЕТЭЭР АЯЛАХ-ыг хүсдэг хүмүүсийн сонголт юм.

МӨН ЧАНАРТАЙ КОФЕ, ЗУУШААР ҮЙЛЧЛҮҮЛЭН ЧӨЛӨӨТ ЦАГАА ӨНГӨРҮҮЛЭХ ДУРТАЙ Ч ХҮМҮҮСИЙН ОРДОГ ГАЗАР.
КОФЕ ШОПЫГ АМЖИЛТАЙ АЖЛУУЛАХ ҮНДСЭН ШАЛГУУРУУД НЬ

1. ҮЙЛЧИЛГЭЭ                                                                                                                                            Хэрэглэгчийн хүлээлтийг давуулсан мэргэжлийн үйлчилгээний стандарт, чадварлаг үйлчилгээний ажилтнууд №1 шаардлага. Жиш: Зөвхөн бэлтгэгдсэн сайн баристо л сайн эспрессо хийж чаддаг. Мөн хялбар, хурдан шуурхай, автоматжуулсан үйлчилгээ хэрэглэгчийн сэтгэл ханамжид шууд нөлөөлнө.

2. БҮТЭЭГДЭХҮҮН
КОФЕ НЬ дангаараа кофе шопын хувьд ӨНДӨР ашиг өгч чадахгүй учраас НЭМЭЛТ, ШИНЭЛЭГ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ санал болгох хэрэгтэй
– Чанартай кофе, нэмэлт зууш, амттан, шинэхэн нарийн боов, хүйтэн ундаа, ус, жүүс гэх мэт олон төрлийн сонголтууд
– Кофе чимэглэл /хөөсөөр зурах/-н үйлчилгээ

3. ОРЧИН, ТАВ ТУХ.                                                                                                                                      Өнгөлөг, загварлаг, орчин үеийн дизайны шийдлүүд бүхий сандал, ширээ, зай талбай нь тухтай, тохилог, дуу чимээ бага орчин хамгаас чухал.

4. БАЙРШИЛ.                                                                                                                                                           Заавал хотын төвийн байршил байх шаардлагагүй. Томоохон дэлгүүрүүд, моллуудад, Машины зогсоолтой, Сургууль, номын сангийн ойролцоо зэрэг байвал зүгээр байдаг

5. НЭМЭЛТ ҮЙЛЧИЛГЭЭНҮҮД
– Эвэнт арга хэмжээнүүд зохион байгуулах
– Сайн дурын клуб, сургуулийн сурагчдын уулзалт, арга хэмжээ зохион байгуулах
– Дуртай ном сэтгүүлээ унших, кино үзэх боломжоор хангах, Номын булан
– Хамтын оффис хэлбэрээр ашиглах
– VIP өрөө, Хамтын оффисын өрөө
– FREE WIFI
– LAPTOP болон Таблетууд ашиглах
– Лояалти карт, худалдан авалтын үнийн дүнгийн урамшуулал, хөнгөлөлт
– Ажлын цагийн уян хатан хуваарь – Өглөө эрт онгойх гэх мэт

АНХААРАХ ЗҮЙЛС:
1. Бүтээгдэхүүн үйлчилгээгээ онлайн орчинд идэвхитэй сурталчлах таниулах. Инстаграм, фейсбүүк ашиглах
2. Үйл ажиллагаагаа тогтмол сайжруулах судалгаа хийж байх
3. Хамтрагч, хөрөнгө оруулагчдаа зөв сонгох
4. Ажилтнуудаа байнгын урамшуулах, дэмжих
5. Байнгын хэрэглэгчдээ тогтоон барих

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!