Бизнес загвар

Бизнесийн Загварчлал & Business Model Canvas

Бизнес загварчлал нь тухайн гарааны бизнес болон компани өөрийн хэрэглэгчдэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хүргэхдээ хэрхэн өөрийн ҮНЭ ЦЭНИЙГ бүтээж, бий болгож байгааг ТОДОРХОЙЛОХ ЗУРАГЛАЛ юм
Бизнес загварын зураглалыг анх Шведийн энтрепренер, судлаач Александр Остервалдер судалгааны ажилдаа үндэслэн 2008 онд анх зохион бүтээсэн байдаг.
Бизнесийн загварчлал хийхэд
1. Таниас ямар нэгэн өндөр мэдлэг, ур чадвар шаардахгүй
2. Бизнес санаагаа илүү ойлгох, хөгжүүлэх, төлөвлөх, танилцуулах, төсөл, төлөвлөгөө бичих хамгийн сонгодог арга
3. Өөрийн бизнесийн загварыг маш хурдан хугацаанд олж харах, бүтээгдэхүүнээ зах зээл дээр байршуулах, оролцогч талуудтай холбогдох боломжийг олж авна
4. Өөрийн толгойд байгаа санааг эхний байдлаар цаасан дээр буулгаж, бусад хүмүүс түүнийг нь харж, асуудлын шийдлийг олж авах юм
Бизнеийнхээ загварчлалыг гаргахын тулд ҮНДСЭН 9 ЭЛЕМЕНТ -г тодорхойлох шаардлагатай
1. Үнэ цэн – Таны бизнес хэрэглэгч нартаа ямар өгөөжийг авчрах вэ? өх ХЭРЭГЛЭГЧИЙН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭЖ, ТОДОРХОЙ ХЭРЭГЦЭЭНҮҮДИЙГ НЬ ХАНГАЖ БАЙГАА үр дүн бол ҮНЭ ЦЭНЭ ЮМ.
2. Хэрэглэгч- Таны хэрэглэгч хэн бэ ?
3. Сувгууд – Ямар сувгаар хэрэглэгч нартаа хүрэх вэ ? Хуваарилалт, борлуулалт, хамтын ажиллагааны сувгууд
4. Харилцаа тогтоох – Ямар хэлбэрээр хэрэглэгч нартаа хүрэх вэ ?
5. Орлогын урсгал– Тухайн хэрэглэгчид хүргэж байгаа үнэ цэнэ болон бүтээгдэхүүн, үйлчилгээ
6. Түншүүд– Таны бизнест туслах хамтрагчид хэн бэ?
7. Нөөц– Тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд бий болгох, байршуулахтай холбоотой бүхий л материаллаг болон материаллаг бус нөөц
8. Үйл ажиллагаа-Бизнесийнхээ үнэ цэнийг хэрэглэгчдэд хүргэх түлхүүр үйл ажиллагаанууд юу вэ?
– Үйлдвэрлэл (Загварчлал, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, тээвэрлэлт, хүргэлт)
– Асуудал шийдвэрлэлт (Шинэ шийдлээр)
– Платформ/Сүлжээ (Үйлчилгээний баталгаажуулалт, интерфейс, идэвхижүүлэлт)
9. Өртөг зардал – Жч: Сар тутмын үйл ажиллагааны зардал, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, хэрэглэгчийг халамжлах үйл ажиллагаа, сувгуудаар байршуулах гм /Ашиглалтын төлбөр, Бүртгэлийн төлбөр
Зээл, түрээс, лизинг, Лицензийн төлбөр
Брокерийн үйлчилгээ
Зар сурталчилгаа/

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!