Бизнес загвар

ЭРХЭМ ЗОРИЛГО, АЛСЫН ХАРАА, ҮНЭТ ЗҮЙЛ | Tech-News.mn

Аливаа компаний урт удаан хугацааны турш оршин тогтнох, тасралтгүй хөгжих, компанийн удирдлагаас, ажилтнууд хүртэлх нэг хэлээр ярьж, нэг зүгт харах гол үндэс нь зөв тодорхойлсон VMV буюу Эрхэм зорилго, Алсын хараа, Үнэт зүйлс байдаг.
ЭНЭ НЬ КОМПАНИЙ ИРЭЭДҮЙН ТӨСӨӨЛӨЛ ЮМ.
– Танай компани хаашаа явж байгаа вэ?
– Компаний ирээдүйн амжилтаа хэрхэн төсөөлдөг вэ? /Зах зээлд эзлэх байр суурь, хамрах хүрээ, бүтээгдхүүн, үйлчилгээ, хувьцаа эзэмшигчид, хэрэглэгчид, ажилтнууддаа бий болгох үнэ цэнэ, давуу тал гм/
– Тодорхой хугацааны дараа хүрэх хөгжлийн чиглэл
Энэ зорьж байгаа чиглэл нь компанийн ажилтнуудад ирээдүйдээ итгэх итгэл, үнэмшил, хүсэл тэмүүллийг өгнө.
Жиш: FORD: Автомашины зах зээл дээр дэлхийг тэргүүлэгч, хэрэглэгчдийн төлөөх компани байна.
Эрхэм зорилго нь байгууллага чухам юуны төлөө оршин тогтнож байгаа гол зорилгыг илэрхийлнэ.
– Бид хэн бэ?
– Бид юу хийдэг вэ?
– Бид ямар үнэ цэнийг бүтээдэг вэ?
– Бид хэнд зориулж тэрхүү үнэ цэнийг бүтээж байна вэ?
– Бид үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээг хэрхэн хангадаг вэ? гэсэн асуултуудад хариулагдах ёстой.
Товчхон бөгөөд тодорхой
Ойлгомжтой, хялбар
Ихэвчлэн танай байгууллагын бусдаас ялгарах онцлог шинж төрхийг агуулсан байх нь зүйтэй.
Жич: IKEA: Хүн бүрийн амьдралд өдөр бүр сайн сайхныг бүтээнэ.
TED: Шинэ санааг түгээнэ.
Эндээс дүгнэвэл компанийн эрхэм зорилго, алсын хараа нь өөр өөрийн үүрэг, зорилготой компанид үйлчилдэг байна. Эрхэм зорилго нь компани яг одоо юу хийхийг хүсч байгааг тодорхойлдог бол алсын хараа нь компани ирээдүйд юу хийхийг хүсч байгааг онцлоно.
ЗАРИМ БАЙГУУЛЛАГУУД, БИ Ч ГЭСЭН ХААЯАДАА ЭРХЭМ ЗОРИЛГО, АЛСЫН ХАРАА 2-Г ХОЛЬЧИХСОН ОЙЛГОДОГ.
Компани өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрддөг итгэл үнэмшил, баримтлах зарчмууд болон үнэт зүйлстэй байх ёстой. Үнэт зүйлс нь хэрэглэгчид, ажилтнууд, түншүүд болон хөрөнгө оруулагчдын төлөөх компанийн мөрдөх ёс зүйн хэм хэмжээг томъёолдог бөгөөд удирдлагын шийдвэр гаргах үндэс юм.
Үнэт зүйлс нь 5 аас хэтрэхгүй байхад болно.
-Стандартыг хангасан
-Суралцах, хөгжих боломжийг илэрхийлсэн
-Шинэлэг, санаачлагатай байхыг уриалсан
-Үнэнч, шударга, ёс зүйтэй байх
-Ил тод, Нээлттэй
-Итгэл хүлээх чадвартай
-Хариуцлагатай
– Багийн ажиллагаа
Үнэт зүйлс бол итгэл үнэмшил, эрхэм зорилгыг дэмжигч, компанийн соёлыг төлөвшүүлэгч юм. Үнэт зүйлгүй байгууллага ажилтнуудаа зөв чигт удирдаж чадахгүй, бизнесийн ирээдүйн зорилго, зорилтоо хэрэгжүүлж чадахгүй.
ЭДГЭЭР 3 ИЛЭРХИЙЛЭЛ НЬ ТА БОЛОН ТАНЫ БАГ ЗӨВ ЧИГЛЭЛД ЦАГ ХУГАЦАА, НӨӨЦ БОЛОМЖОО ЗӨВ ХУВААРИЛАХ ҮР АШИГТАЙ, ҮР ДҮНТЭЙ СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ БАЙХ НЬ.
ГЭР БҮЛ БОЛОН ХУВЬ ХҮН Ч МӨН АДИЛ ЭДГЭЭР ЧУХАЛ ЗҮЙЛСЭЭ ТОДОРХОЙЛСОН БАЙХ ЁСТОЙ. ИНГЭСНЭЭР БИДЭНД БҮХ ЗҮЙЛ ТОДОРХОЙ БОЛЖ, ИЛҮҮ ИТГЭЛ ҮНЭМШИЛТЭЙ, ИЛҮҮ УТГА УЧИРТАЙ, ИЛҮҮ ҮР БҮТЭЭЛТЭЙ, ЗОРИЛГОТОЙ АМЬДАРЧ ЭХЭЛДЭГ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!