Бизнес загвар

VISION, MISSION, VALUES – БАЙГУУЛЛАГЫН ЭРХЭМ ЗОРИЛГО, АЛСЫН ХАРАА, ҮНЭТ ЗҮЙЛСИЙН ТУХАЙ ОЙЛГОЛТ | Tech-News.mn

Бизнесийн урт болон богино хугацааны төлөвлөлт хийх нь байгууллагын урт хугацаанд амжилттай оршин тогтнох үндэс. Үүний тулд стратегийн томьёолол, түүндээ хүрэх стратегийн төлөвлөлтийн арга хэрэгслүүдийг ашиглах хэрэгтэй. 

СТРАТЕГИЙН АРГА ХЭРЭГСЛҮҮДЭД VISION, MISSION, VALUES – БАЙГУУЛЛАГЫН ЭРХЭМ ЗОРИЛГО, АЛСЫН ХАРАА, ҮНЭТ ЗҮЙЛСИЙН ТУХАЙ ОЙЛГОЛТ ЗАЙЛШГҮЙ ХАМААРДАГ. Эдгээр ойлголтуудын дэлгэрэнгүй тайлбарыг та бүхэндээ хүргүүлж байна.

ЭРХЭМ ЗОРИЛГО- MISSION

Эрхэм зорилго нь байгууллага чухам юуны төлөө оршин тогтнож байгааг харуулна. Өөрөөр хэлбэл өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдөн ажиллах зарчим. Эрхэм зорилго богино хүчтэй тодорхой байна. Ирээдүйд төсөөлж буй амжилт зорилгууд дээр төвлөрнө.
Бид хэн бэ?
Бид юу хийдэг вэ?
Бид ямар үнэ цэнийг бүтээдэг вэ?
Бид хэнд зориулж тэрхүү үнэ цэнийг бүтээж байна вэ?
Бид үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээг хэрхэн хангадаг вэ?
Эрхэм зорилго нь:
Товчхон бөгөөд тодорхой
Ойлгоход хялбар
Ихэвчлэн байгууллагын бусдаас ялгарах онцлог шинж төрхийг агуулсан байдаг.
Жишээ:
Сингапур улсын Эрхэм зорилго:
Many smart ideas, one smart nation
Олон ухаалаг санаа, нэг ухаалаг улс
Япон улсын Эрхэм зорилго:
Supercomputer, The future of energy, Robot nation
Суперкомпьютер, Эрчим хүчний шинэчлэл, Робот улс
Walt Disney TO MAKE PEOPLE HAPPY- Хүмүүсийг аз жаргалтай болгох
Vision, Mission, and Values | Snowball
АЛСЫН ХАРАА – VISION
Алсын хараа нь хаашаа явж байгааг, одоо цаг яагаад оршиж байгааг тайлбарлана. Энэ нь хүмүүсийг өдөөсөн, идэвхжүүлсэн тэмүүлэлтэй байна. Хугацаа тавихгүй байж болно. Стратеги солигдож, сольж болно.
Компанийн талаарх ирээдүйн төсөөлөл, хэзээ юунд хүрэхээр зорин ажиллаж байгаа вэ?
Байгууллагын амжилтын төсөөлөл
Тодорхой хугацааны дараа хүрэх хөгжлийн түвшин
Урт болон дунд хугацааны хөгжлийн чиглэл
Энэхүү зорьж буй төлөв байдал нь байгууллагын ажилтнуудын ирээдүйд итгэх итгэл, тэмүүлэлд суурилна.
Мөн зах зээл ба компанийн эзлэх байр суурь, компанийн хэмжээ
Бүтээгдэхүүн, Үйлчилгээний төрлүүд
Газарзүйн байршил ба үйл ажиллагааны хамрах хүрээ
Хувьцаа эзэмшигчид, үйлчлүүлэгчид, ажилтнууддаа бид ямар үнэ цэнэ, давуу талыг бий болгох вэ?
АЛСЫН ХАРАА- ЖИШЭЭ
MCS Group
Бид өөрийн нэрийн шилдэг брендийг бүтээн, нийтэд түгээн хөгжүүлж, дэлхийн жишигт хүрсэн байгууллага, арга ажиллагааг төлөвшүүлж, үйл ажиллагаандаа нийгмийн хариуцлагаа гүнээ ухамсарлан, хэрэглэгч , ажилтан бүрийн эрхэм сонголт байхыг зорино.
СКАЙТЕЛ
Дэлхийн туршлага бүхий бизнесийн тэргүүлэх групп болно.
МОНОС ГРУПП
Хэрэглэгчиддээ- Шилдэг үйлчилгээ, шинэлэг бүтээгдэхүүн
Ажиллтнууддаа- Бүтээлч орчин, хөгжих ирээдүй
Түншүүддээ- Хамтын хөгжил
Values! Core Values !! - John Mabun
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЕРӨНХИЙ ЗАРЧМУУД БА ҮНЭТ ЗҮЙЛС
Үнэт зүйл бизнес чинь хэрхэн ажиллах стандарт. Үнэт зүйлс энэ 2 хоо доор салшгүй байх ба гол итгэл үнэмшил. Хэрхэн ажиллавал зорилгодоо хүрэх стандарт. Хэрэглэгч, ажилтан, хөрөнгө оруулагчдадаа хэрхэн хандах, тэд яаж ажиллах хүсэл эрмэлзлэлтэй байгаагаас урган гарна. Тоо хэд ч байж болно.
Харин хэрэглэгчидээ манай бизнес ийм юмны төлөө ажилладаг та нарт ийм хүлээлт байгаа гэдгийг мэдээлэх, шийдэл гаргахад нь туслах чиглүүлэх, ажилтнуудын хувьд урт хугацаанд үнэ цэнэтэй байхад тусална.
Танай үнэт зүйлийг бизнес хийж байгаа бүх түншүүд маш сайн ойлгох хэрэгтэй. Таны бизнесийг товч тодорхой илэрхийлсэн хүчтэй байх ёстой.
Зорилгуудаа биелүүлэхэд ямар үнэ цэн баримтлах вэ?
Байгууллага бүр үйл ажиллагаандаа мөрддөг итгэл үнэмшил, баримтлах зарчимууд болон үнэт зүйлстэй байх ёстой.
Энэ нь байгууллагын соёлын нэг хэсэг бөгөөд удирдлагын шийдвэр гаргах суурь нь болно.
Үнэт зүйлс нь ихэвчлэн байгууллагад мөрдөгдөх ёс зүйн хэм хэмжээг томъёолдог.
Компанийн соёл шууд хамаарна.
Танай бизнес хэрхэн ажиллах вэ гэдэг стандарт
  • Үнэнч, шударга, ёс зүйтэй байх
  • Ил тод
  • Нээлттэй
  • Итгэл хүлээх чадвартай
  • Хариуцлагатай
  • Багийн ажиллагаа
ҮНЭТ ЗҮЙЛС – ЖИШЭЭ
MCS Group- Үнэт зүйлс
Мэргэшсэн өндөр чадавхи-Мэргэжлийн өндөр ур чадвартай, өөрийгөө болон бусдыг байнга хөгжүүлдэг.
Манлайлал- Цаашдын ахиц, хөгжлийн боломжийг олж тодорхойлж, бусдадаа ойлгуулан дэмжлэгийг нь авч хамтдаа бодит үйл хэрэг болгоно.
Санал санаачлага-хөгжүүлэх, сайжруулах, асуудлыг шийдвэрлэх бүтээлч шийдэл, санал санаачлагыг байнга гаргадаг.
Өөриймсэг үзэл- ажилдаа болон компанидаа өөриймсэг хандаж сэтгэл гарган ажиллана.
Багийн сэтгэлгээ
Үнэнч шударга зарчим
ДҮГНЭЛТ
Байгууллагын соёлыг зорилгоор удирдах буюу VMV удирдах
– Жижиг байгууллагыг Дарга
– Дунд байгууллагыг Удирдлагын баг
– Том байгууллагыг Байгууллагын соёл удирддаг.
Алсын хараа нь хаашаа явж байгааг эрхэм зорилго нь тэнд хэрхэн хүрэх ямар төлөвлөгөө Үнэт зүйл бизнес чинь хэрхэн ажиллах стандарт
Алсын хараа одоо цаг яагаад оршиж байгааг тайлбарлана.
Эрхэм зорилго богино хүчтэй тодорхой байна.
Эх сурвалж: Компанийн гүйцэтгэх дээд удирдлага буюу CEO номоос

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!