Бизнес загвар

БИЗНЕСҮҮД ЯАГААД БЛОГ БИЧИХ ХЭРЭГТЭЙ ВЭ? | Tech-News.mn

Бизнесийн блог гэж ямар блог вэ? Бизнесийн блог нь хобби, сонирхол бус харин компаний маркетингийн нэг суваг (яг л сошиал медиа, и-мэйл, сурталчилгааны самбар шиг) юм. Маркетингийн мессеж, контентыг зорилтот хэрэглэгчдэд сонирхолтой, өгөөжтэй байдлаар хүргэх төдийгүй вэб хуудсанд чанартай сайн хандалтуудыг авчирдаг. Бүтээгдэхүүн, үйлчилгээний танилцуулгаас ялгаатай нь хэрэглэгчийн боловсролд илүүтэй зориулагдсан байдаг.
Гол асуултаа эргэн харъя. Яагаад бизнесүүд блог бичих хэрэгтэй вэ? Бизнесийн, маркетингийн зөвлөгөө нийтлэлүүд бичихэд ингэж цаг зав гаргаж үнэгүй зөвлөгөө өгөх ямар хэрэгтэй юм бэ гэж асуух хүмүүс байж магадгүй. Одоо харин манай агентлагийн маркетингийн нэгэн гол суваг нь блог нийтлэлүүд болсон гэдгийнг та анзаарсан байх. Ингээд танд бизнесдээ яагаад блог бичих хэрэгтэй вэ гэдгийг тайлбарлая.

Вэб сайтын хандалт өсгөдөг

Компаний вэб хуудсанд компани, бүтээгдэхүүн, үйлчилгээний танилцуулга голдуу байдаг. Хааяа нэг нэмэгддэг мэдээлэл гэвэл манай компани нийгмийн хариуцлагын хүрээнд мод тарилаа, танхимын топ 100-д тэдэд орлоо, шинэ жилийн урамшуулал зарлалаа гэх мэт мэдээнүүд. Банкны вэб хуудсаар зочлогсдын ихэнх нь салбарын хаяг, валютын ханш л хардаг гэж ярьдаг юм билээ. Чухам л бүтээгдэхүүн, үйлчилгээ нь хэрэгтэй биш бол хэрэглэгч тухайн компаний вэб хуудсаар байнга зочлох хэрэгцээ тун бага.  Бизнесийн блог нийтлэлүүд харин танай вэб хуудсыг зорилтот хэрэглэгчдэд хэрэгтэй, сонирхолтой мэдээллээр баялаг болгож чадна. Тогтмол блог бичсэнээр байнгын шинэ, сонирхолтой, хэрэглэгчийн боловсрол өгөх контентуудыг хүргэж чадна. Байнгын уншигчидтай болох төдийгүй интернэтээр хайж орж ирэх хэрэглэгчид ч өснө. Жишээ нь: Инбаунд маркетинг эсвэл инбаунд маркетинг буюу татах маркетинг гэж юу вэ? гэж гүүглээр хайвал эхний үр дүнгүүд дээр манай нийтлэлүүд гарч ирдэг. Үр дүнд нь бид сард мянган хандалт хайлтаас авч чаддаг. Гүүглийн хайлтаас орж ирсэн хэрэглэгчдээс худалдан авалт хийх магадлал бусад сувгуудаас хавьгүй өндөр байдаг.

Нийтлэлүүдийг сошиал медиа сувгуудаар түгээснээр, сошиал сувгуудаа идэвхжүүлэх төдийгүй вэб руу хандалт авчирна. Манай компаний вэб хуудасны нийт хандалтын талаас илүүтэй нь блогоор орж ирсэн байдаг.

Top 15 Small Business Blogs in 2021

Борлуулалтын сэжмүүд төдийгүй борлуулалтыг өсгөнө

Блог уншиж буй хэрэглэгчдэд зөвхөн нийтлэлээ хүргээд зогсохгүй дараагийн үйлдэл хийхэд уриалснаар борлуулалтын сэжим үүсгэж болдог. Жишээ нь: бид хуудасныхаа доор CTA (Call-To-Action буюу үйлдэлд дуудах) байршуулсныг хэрэглэгч дарж орон форм бөглөж болно. Энэ нь сэжим үүсгэж байгаа бөгөөд борлуулалтанд хараахан бэлэн бус байх өндөр магадлалтай. Дараа, дараагийн маркетингийн контентыг  хүргэснээр борлуулалт руу хөтөлдөг. Энэ процессыг сэжмийн арчилгаа англиар (lead nurturing) гэдэг.

How to Create a Business Blogging Plan : Social Media Examiner

Салбарын сэтгэлгээний манлайлал

Бизнесийн блог нийтлэлүүдийн сэдвүүд мэдээж танай салбартай холбоотой байх тул салбарынхаа чиг хандлага, бодлого, шинэчлэл, хөгжлийн хувьд сэтгэлгээний манлайлагч (англиар thought leader, сэтгэлгээний манлайлагч гэдэг тухайн чиглэлд мэргэшлийн өндөр мэдлэг, чадавхи нь танигдсан эксперт болон компани). Хийж байгаа бизнесээ мэддэг, чаддаг, мэргэшсэн гэдэг нь танигдсан компаний бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчид сонгох нь илүүтэй нь тодорхой. Вэб хуудсаа блогоор баяжуулснаар зорилтот хэрэглэгчдээ вэб хуудас руугаа татах, хэрэглэгчийн боловсролыг хөгжүүлэх төдийгүй тэдэнд өөрсдийн мэргэшлийн өндөр чадавхийг таниулах боломжтой. Зарим жишээнүүдээс дурдвал:

Голомт банкны гүйцэтгэх захирал Ө.Ганзориг өөрийн “Бизнесмэнд зориулсан блог“-ийг хөтлөн эдийн засгийн мэдээ, валютын анализ, стратеги, борлуулалт, эрсдэл гэх мэт бизнес эрхлэгчдэд хэрэгтэй заавар зөвлөгөөг хүргэдэг.

Контентын стратегийг хэрэгжүүлэх арга зам болдог

Блог нийтлэлүүд нь хэрэглэгчийг шууд л бүтээгдэхүүн, үйлчилгээ руу чиглүүлээд байх нь бас буруу. Хэрэглэгч худалдан авалтанд дандаа бэлэн байгаад байдаггүй тул худалдан авалтын замналаар нь залж контентын стратеги зураглалын дагуу дараа дараагийн контент, нийтлэлүүд руу хөтлөх нь илүү үр дүнтэй байдаг. Жишээ нь: хөдөө явахдаа машинаа хэрхэн бэлтгэх тухай зөвлөгөө нийтлэл фэйсбүүкээс олж харсан хэрэглэгчид дараа дараагийн контентуудыг уншуулж, харуулж, татуулж, үзүүлснээр тээврийн хэрэгслийн иж бүрэн даатгал хийлгэх, улмаар найздаа уг даатгалыг сэтгэлээсээ зөвлөдөг үнэнч хэрэглэгч, фэн болох замд нь хөтөлнө гэсэн үг. Бизнесийн блог нь инбаунд маркетингийн аргачлалын нэгэн чухал багаж хэрэгсэл бөгөөд ялангуяа вэб хуудас руу хандалт татах шатанд чухал үүрэг гүйцэтгэдэг.

Эх Сурвалж: Dima.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!