Контент Маркетинг

Видео блог хөтөлж эхэлж байгаа хүмүүсийн гаргадаг 10 алдаа

YouTube дээр шинээр нээдэг 100 сувгаас 99 нь хэдэн сарын дараа таг чимээгүй алга болдог. Олон хүн өөрийн гэсэн сувгаа анх нээхдээ түгээмэл дэлгэрсэн хэд хэдэн алдаа гаргадаг нь цаашдаа суваг хаагдах нөхцөл болдог байна.

Ингээд эдгээр алдаануудыг танилцуулъя.

1-р алдаа. Сувгийн сэдэв танд өөрт тань сонирхолгүй Ихэнх шинэ блогерууд олны сонирхол татаж байгаа сэдвээр контент хийх гэж хөөцөлдөх ба тэр нь өөрт нь огт сонирхолгүй сэдэв байдаг. Жишээ нь одоо видео блог хийх нь ихээхэн “моод” болж байгаа ба хүн болгон шахам үүний хойноос хөөцөлдөж болсон болоогүй, уйтгартай юм хийх ба зохиогч өөрийнхөө хувийн амьдралыг дэлгэх дургүй учир бусдын тухай л юм хийнэ. Хэсэг хугацааны дараа иймэрхүү байдал нь дургүй ажлаа хийж байгаа мэт болох ба удалгүй суваг зүгээр л хаягддаг байна.

2-р алдаа. Шинэ мэдээ мэдээлэл нь тогтмол биш Суваг дээр шинэ видео долоо хоногт нэгээс багагүй орох хэрэгтэй. Дунджаар нэг хүн 25 сувагт бүртгэгдсэн байдаг ба суваг болгон долоо хоногт нэг видео гаргадаг гэж үзвэл таны видео сайндаа л эдгээр 25-ын нэг байх болно. Хэрвээ үүнээс бага хэмжээгээр гаргах бол таны тухай зүгээр л мартах биз. Тиймээс хамгийн гол дүрмийн нэг нь долоо хоногт нэгээс багагүй видео оруулж байх.

3-р алдаа. Чанар муутай видео Гар утсаар бичсэн алдартай олон видео бий. Гэхдээ иймэрхүү видео сая дотор ганц нь л ингэж алдаршдаг юм шүү гэдгийг санах ёстой. Харин таны видео хүмүүсийн сонирхлыг татаж байхын тулд сайн камераар хийсэн чанар сайтай, дуугаралт сайтай, гэрэлтүүлэг бүхий бичлэг байх ёстой. Чанараа хамгийн өндөр түвшинд байлгахыг хичээгээрэй.

4-р алдаа. Сонирхолгүй, уйтгартай контент Хэрвээ та буурьтай сэдвээр контент хийж байгаа бол энэ нь заавал уйтгартай байх ёстой юм биш. YouTube дээрх видео гэдэг бол хамгийн түрүүнд хүмүүсийн анхаарал татаж, зугаатай байхыг тэргүүнд тавьдаг зүйл. Бүр хамгийн буурьтай сэдвийг ч сонирхолтой, хошин өнгө аястай хийж болдог. Өөрийн гэсэн өнгө төрхөө олж, шинэ байдлаар ажиллаад үз.

Vlogging: How to Make an Effective Video Blog - Orbit

5-р алдаа. Алдартай блогеруудыг дуурайх Алдартай блогеруудыг дуурайж ажиллах нь хамгийн их дэлгэрсэн алдаа байдаг. Зарим нэг нь бүр илүү ихээр дуурайж тэрхүү блогеруудын зураг авсан студид бичлэгээ хийж, адилхан фон, үг, гар нүүрийн хөдөлгөөн хийдэг. Гэтэл ямар үзэгчдэд хэн нэгний алдартай видеоны хуулбарыг үзэх нь сонирхолтой байж болох тухай тэд боддоггүй байна. Тэр тусмаа эдгээр хуулбар нь өмнөх жинхэнэ видеоноосоо бүх л талаар сулхан байх нь маш их. Та таны өмнө хэрэглэж байсан тогтсон форматаар ажиллаж байсан ч өөрийн гэсэн шинэ юм заавал оруулах хэрэгтэй.

6-р алдаа. Статик буюу хөдөлгөөнгүй кадр Бараг бүх л видео блогерууд статик кадраар эхэлсэн байдаг бөгөөд ялангуяа бьюти блогер болон техникийн сэдвээр хийсэн видео иймэрхүү байдаг. Ер нь бараг бүх л видео ийм байдлаар хийгдсэн байдаг боловч одоо цагт энэ нь үеэ өнгөрөөжээ. Орчин үед үзэгчдийн уйтгарыг төрүүлэхгүйн тулд хоёр камераар, өнцгөө байнга сольж, нэмэлт зураг авч, фон болон зураг авсан газар орчноо сольдог болж. Жишээ видео маань гудамжинд эхлээд студид дуусч болох юм. Видеондоо динамик өрнөл оруулж, кадр нэг байдлаар 10 секундээс илүү удаанаар үргэлжилж болохгүй.

7-р алдаа. Муу монтаж Сайн монтаж нь муухан санаа, зураг авалтыг өөд нь татдаг. Анхны материал маань чанарын хувьд тааруухан байсан боловч сайн монтажаар жинхэнэ чанартай контент болгон олон үзэгчдэд хүрсэн тохиолдол их бий. Хэрвээ та монтаж хийх ямар нэг ойлголтгүй бол курст сууж суралц. Курст суух мөнгө үгүй бол видео хичээл үзэж судал. Цаг үргэлж өөрийн авьяас чадварыг хөгжүүлж, бусад блогерууд монтажаа хэрхэн хийж байгааг нь харж, тэдний туршлага, янз бүрийн нууцыг нь тайлж суралцан тэднийг давахыг хичээ.

What is Video Blogging? How to Create Your Own Blog

8-р алдаа. Олон түмэнд хүргэх үйл ажиллагаа дутах Зарим хүн яагаад ч юм өөрийн видеогоо YouTube-д оруулаад байхад л бүх юм болчих мэт ойлгодог. Энэ бол том төөрөгдөл юм шүү. Контент өөрөө алдаршихгүй бөгөөд ядаж л үүнийгээ өөрийн сошиал сүлжээгээр тавьж найз нөхөд, таньдаг хүмүүстээ хүргэх замаар олны хүртээл болгох хэрэгтэй. Өөрийнхөө видеог тавьж олны хүртээл болгох үнэгүй олон үйлчилгээнүүд байдаг бөгөөд төлбөртэй үйлчилгээний тухай яриад ч хэрэггүй ойлгомжтой байх. Бага ч гэсэн мөнгө зарж сошиал сүлжээний янз бүрийн “паблик”-пэйжээр сурталчлах хэрэгтэй ба үгүйдээ л ийм зүйл бий болгох хэрэгтэй.

9-р алдаа. Үзэгчтэй харилцах харьцаа дутагдах Өөрийн сувагт бүртгэгдсэн үзэгчдээ аливаа нэг контентынхоо талаар бодол санаагаа бичихийг хүсэж, янз бүрийн асуулт тавьж, үзэгчид энэ талаар харилцаж болох нөхцөл, хүсэл бий болго. Үүнээс гадна янз бүрийн комментод заавал хариулах хэрэгтэй бөгөөд мэдээж муулсан, сөрөг талын комментийг орхиж болох юм. Бүртгэгдсэн үзэгч нартайгаа харилцаатай байх нь тэд таныг илүү сайн таньдаг мэддэг байхад тустай бөгөөд тэд танд үнэнч байх болно.

10-р алдаа. Сайжруулах талаар юу ч хийхгүй байх Зөв сайжруулалт, нэр, товч агуулга, тег хийх нь таны сувгийн амжилтын 40% байна. Эдгээр зүйлд байнга анхаарч байгаарай: товч боловч сонирхолтой агуулга бичих, сонирхол татах гарчиг олох гэх мэт. Гэхдээ бас хэтрүүлж болохгүй бөгөөд бүх л текст, нэр, товч агуулга нь “хүний тулд” хийгдсэн байх ёстой ба уншихад сонирхолтой байх ёстой. Янз бүрийн сүржин үгний цуглуулга бүхий хогийн сав байж болохгүй бөгөөд ялангуяа эдгээр сүртэй үгс нь видеонд бага хамааралтай бол үүнээс хол бай. Сонирхолтой контент хийх янз бүрийн жижиг сажиг боломж, нууц асар их хэмжээгээр байх нь ойлгомжтой боловч дээрх хэдэн алдаанаас зайлсхийгээрэй.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!