Контент Маркетинг

JPG, PNG, GIF зурган файлуудыг бэлтгэх

Ямар ч зурган файл бэлтгэхдээ та зургийн хэмжээ, чанар дээр анхаараарай.

JPG зураг бэлтгэх

JPG өргөтгөлтэй зурган контентийг та өөрөө бэлтгэх гэж байгаа бол компьютерт тань суусан зургийн програм Paint, онлайн орчинд зурган файл бэлтгэх вэб сайт Canva, Adobe Photoshop, Corel Draw програмууд танд тусална. Мэдээж эдгээр нь хэрэглээгээрээ энгийнээс мэргэжлийн төвшний контент бэлтгэх програмууд.

PNG зураг бэлтгэх

Дээрх програмууд бүгд PNG өргөтгөлтэйгөөр зургийг хадгалах боломжтой ч зарим програм дээр асуудал тулгардаг. Жишээ нь Paint дээр та арын орчныг нь арилгасан PNG зураг хадгалах боломжгүй. Мөн Canva дээр 30 өдөр л арын орчныг нь арилгасан PNG зураг хадгалан авах боломжтой ба үүнээс цааш та төлбөр төлөн ашиглах шаардлагатай. Adobe Photoshop, Corel Draw програмууд дээр арын орчныг арилгасан зургийг бэлтгэнэ. Тус програмууд мэргэжлийн програмууд учир шууд ашиглахад бага зэрэг хүндрэлтэй.

GIF зураг бэлтгэх

GIF зургийг та олон төрлөөр бэлтгэх боломжтой. Видеог GIF хийх зориулалттай вэб сайтууд руу upload хийн тодорхой хэсгийг GIF болгон хадгалан авах, түүнийгээ сошиал сайтууд руу хуваалцах боломжтой. Мөн GIF зурганд орох зураг бүрийг бэлтгэн түүнийгээ ижил давтамжтайгаар харуулсан GIF-г тухайн сайтуудын тусламжтай бэлтгэх боломжтой.

GIF бэлтгэх сайтууд: Giphy, Gifmaker, Imgflip
Гэхдээ дээрх сайтууд нь дараах сул талтай:

  • Хөдөлгөөнт зурганд орох зураг бүрийн үргэлжлэх хугацаа ижил байх тул та өөрийн зарим зургийг илүү удаан харуулахаар тохируулах боломжгүй.
  • Тухайн сайтуудын тусламжтай хийсэн GIF файлыг сошиал хуудас руу оруулахад чанараа маш их алддаг.
  • Таны хийсэн GIF бүр доороо тухайн сайтаар хийснийг илтгэх тамга тэмдэгтэй нийтлэгдэнэ.

Photoshop програмын тусламжтай хийсэн GIF файл нь хамгийн сайн чанартай.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!