Контент Маркетинг

PNG, JPEG, GIF өргөтгөлтэй зургийн файлуудын ялгаа

JPEG, PNG, GIF зургууд гэсэн ойлголт нь зурган файлын өргөтгөл буюу өөрсдийн зориулалтаас хамаарч өөр өөрөөр хадгалагдсан зураг гэж ойлгож болно.

JPEG – Joint Photographic Experts Group нэртэй нэгдсэн баг тус зургийн форматыг санаачлан хөгжүүлж өөрсдийн нэрний товчлолоор нэрлэжээ.

JPEG нь хард дискэн дээр харьцангуй бага зай эзэлдэг зураг хадгалах формат юм. Энэ нь 24 битийн бүтэн өнгийг (16.77 сая өнгө) илэрхийлэх боломжтой. Өнгөт фото зураг, дижитал зургийн аппаратын зургийн формат зэрэгт ашигладаг.

Сайн тал:  Олон өнгө илэрхийлэх боломжтой. Шахалтын хувийг өөрчлөх боломжтой буюу Том зургийг бага хэмжээгээр хадгалах боломжтой.

Муу тал: Алдагдалтай шахах технологи ашигладаг учраас зургийн чанар муудах талтай учраас хадгалах болгонд зурагны чанар мууддаг. Тунгалаг болгож болохгүй.

JPG болон JPEG хоёрын хооронд ялгаа байхгүй. Ижил утгатай

JPG, JPEG өргөтгөлтэй зураг нь бага зай эзлэх зургийн формат юм. Фото зургийг JPG, JPEG өргөтгөлтэйгөөр хадгалах нь тохиромжтой.

PNG – Portable Network Graphics гэдэг үгний товчлол ба утгыг нь харахад л вэб сайтад оруулахад тохиромжтой зургийн формат гэдэг нь тодорхой юм.

Дүрс, лого, текст, график зэргийг хадгалан вэб сайт, сошиал орчинд байршуулахад чанартайгаар харуулж чадна. Мөн нэг давуу тал нь арын орчныг арилган зөвхөн дүрс текст, графикийг дангаар нь үлдээн зураг хэлбэрээр хадгалахад PNG өргөтгөлийг сонгодог. Лого хадгалахад ихэвчлэн арын орчныг нь арилган, PNG өргөтгөлтэйгөөр хадгалдаг.

JPEG зургийг бодвол чанарын хувьд ялгаагүй ч илүү их хэмжээг эзлэдэг.

Сайн тал: Тунгалаг байх боломжтой. Алдагдалгүй шахах боломжтой. Харьцангуй (JPEG, GIF)-с зургийн чанар сайн

Муу тал: Хамгийн их хэмжээтэй хадгалагддаг.

GIF – Graphic Interchange Format гэсэн үгийн товчлол

GIF зураг нь олон зургуудыг ээлж дараалалтайгаар харуулах хөдөлгөөнт зураг юм.  Дээрх өргөтгөлүүдтэй харьцуулахад чанар алдалт нь хамгийн их. Гэхдээ GIF зургаар та олон мэдээллийг сонирхолтой байдлаар харуулах боломжтой. Олон цуврал бүтээгдэхүүнүүдийг нэг дор харуулах, зөвлөгөө заавар бэлтгэх, сонирхолтой уралдаан явуулахдаа GIF зургийг ашиглаж болно.

gif Collection Two on Behance

Сайн тал: Анимэйшн, тунгалаг зураг хийх боломжтой.

Муу тал: GIF зурагт ашиглах өнгөний тоо хязгаартай тул цөөн өнгөөр харагдана. Илэрхийлэх өнгө нь 256(цөөхөн).

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!