Контент Маркетинг

VIRAL HIT буюу цахим ертөнцөд нэрд гарсан контентууд хэрхэн бүтдэг вэ?

Бүтээсэн видео нь сая сая хүмүүсийн дунд яг л вирусын халдвар мэт хоромхон зуур тархаж, алдарших видео контентийг VIRAL HIT гэх болжээ.

Видеог вайрал болгодог хоёр сонирхолтой гол хүчин зүйл олж байна

  1. Нэгдүгээрт –Сэтгэл зүйд нөлөөлөх байдал /Агуулга нь хэрхэн сэтгэл хөдлөлийг удирдаж байгаа/
  2. Хоёрдугаарт – Нийгмийг идэвхижүүлэх байдал /Яагаад хэрэглэгч түүнийг бусадтай хуваалцах ёстой гэж/

Viral хэмээх үгийг орчуулвал вирусын, нянгийн гэсэн утгатай болохыг мэдэж болно.

Хүн бүхэн нэр алдартай болохыг хүсдэг ч бодит байдалд ийм аз тун цөөхөн хүнд тохиодог. Гэхдээ итгэхэд бэрх ч хүсвэл маш богино хугацаанд од болох боломж хэн бүхэнд бий. Үүний тулд юу хийх хэрэгтэй вэ.

Өнөөдөр Youtube сайтад секунд тутамд 60 цагийн видео бичлэг шинээр нэмэгдэн орж байна. Тэдгээрээс тун цөөхөн нь саяас дээш тооны хандалт авдаг. Үүнд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байгаа юм.

Viral hit төрөхөд хэн нэгэн нөлөө бүхий хүн буюу түгээгчид чухал үүрэг гүйцэтгэдэг байна.

Rebecca Black – Friday

10-аад жилийн өмнө 13 настай дуучин Ребека Блэкийн Friday дуу гарсан даруйдаа 100 сая гаруй хандалт авч байсан билээ. Тухайн үед олны танил бус хүн ийм хэмжээний хандалт авна гэдэг боломжгүй зүйл мэт байлаа. Бичлэг 2011 оны 2 сарын сүүлчээр youtube-д орсон боловч 20-иод хоногийн турш ямар ч хандалт аваагүй байв.

Харин дараа сарын 10-нд нэгэн телевизийн хошин шогийн хөтөлбөрт ишлэгдэж, блог, нийгмийн сүлжээнүүдээр яригдах болжээ. Хэн нэг нь олон хүнд хүрэх боломжийг нээж өгвөл бичлэг тэр дороо тархах болно.

Өөр нэг жишээ бол Nyan cat хэмээх муур юм.

Нэгэн муурын хүүхэлдэйн богино хэмжээний хөдөлгөөнт дүрс хөгжмийн аянд давтагдан тоглогддог бичлэгийг хэдхэн жилийн өмнө мэдэхгүй хүн байхгүй байлаа. Тэр ч байтугай 3 цаг үргэлжлэх хувилбар нь 40 сая хандалттай болсон байдаг. Хүмүүс бичлэгийг ремикс хийн франц, япон, орос гэх мэт олон улсын хувилбарууд ч хийгджээ. Муурын бичлэгийг муур ч үзэж байна. Муурын бичлэг үзэж байгаа бичлэгийг өөр муур ч бас үзэж байна.

Энэ бүхэн үзэгчид нь өөрсдөө хамтран бүтээлцдэг, улмаар үзэгчид нь өөрсдөө үнэлэлт өгч, нэрд гарах эсэхийг шийддэг шинэ урлаг буюу соёлын шинэ төрөл зүйл үүссэнийг харуулж байна.

Viral hit төрөхөд 3 хүчин зүйл шаардлагатай.

Эхнийх нь түгээгчид буюу хэн нэгэн нэр алдартай хүний нөлөө юм.

Хоёр дахь нь олон нийтийн оролцоо юм.

Гурав дахь нь бага зэргийн өвөрмөц санаа, хөгжилтэй, хошин илэрхийллийг агуулж байх явдал юм.

Гэхдээ интернет дээр Viral видеонууд ашиглан алдар нэртэй болох нь тийм ч амар зүйл биш. Өмнө нь танигдаагүй контент бүтээгчид нэрд гарахын тулд дор хаяж нэг бүтээл нь сая хандалт авах хэрэгтэй байдаг бөгөөд энэ нь цэвэр аз.

Энэ шударга бус мэт санагдаж болох боловч ихэнхдээ юу яг ямар контент Viral видео болох вэ гэдгийг тодорхойлох гэсэн судалгаа бүхэн төдий л амжилтанд хүрээгүй байна.

Гэхдээ Viral видео ямар агуулгатай байхыг тодорхойлж чадаагүй байгаа ч гэсэн ийм контентууд дунд нийтлэг тохиолддог 2 зүйлийг санах хэрэгтэй.

Нэгдүгээрт, зөвхөн Viral контент хийхийг зорих нь ерөнхийдөө тийм ч сайн санаа биш юм. Аль болох олон хүнд хүргэх контент бүтээх, Viral контент бүтээх гэдэг нь өөрөө 2 өөр ойлголт. Хэрвээ та цаашид контент бүтээхийг хүсч байгаа бол бага багаар үзэгчдээ татахыг оролдох хэрэгтэй. Харин Viral контентоор нэрд гарсан хүмүүсээс гарын 10 хуруунд багтах нь л үзэгчдээ хадгалж үлдсэн байдаг юм.

Хоёрдугаарт, танд Viral видео хийж өгч чадна гэж амласан хүн худлаа ярьж байна. Агуулга нь үнэндээ Viral болоход хангалттай гэсэн баталгаатай томъёо байхгүй.

Ингээд Viral контентуудад нийтлэг тохиолддог зүйлсийн талаар хүргэе.

1. Хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөсөн

Ерөнхийдөө Viral контент нь хүмүүсийн сэтгэлийг богино хугацаанд хөдөлгөсөн ямар нэг зүйлийг агуулсан байдаг. Энэ нь заавал эерэг сэтгэл хөдлөл байх албагүй. Харин уур, эгдүү хүргэм зүйлс илүү хурдан хүмүүст хүрч байгааг сошиал ертөнцөд амьдардаг хүмүүс сайн мэдэх байх. Гэхдээ хүмүүсийг баярлуулсан зүйлс ч мөн ижил хэмээнд тархах нь бий.

Дээрх бичлэг Viral болсон шалтгаан нь видеон дээрх эмэгтэйн инээд хүмүүст таалагдсанаас болсон юм.

2. Хэнд хүргэхээ тооцоол

Хэрвээ та өөрийн гэсэн үзэгчдийг бий болгохыг хүсч байгаа бол яг хэнтэй хаана контентоо хуваалцахаа мэддэг байх хэрэгтэй. Аль болох олон хүнд хүргэхийн тулд олон газар бус яг тухайн зүйлийг сонирхох газар хуваалцах нь хамгийн чухал

Дээрх видеон дээрх бүсгүй олон сайтууд дээр бүжиглэж сурч байгаа бичлэгээ тавьсан ч тийм олон хүн үзээгүй байна. Харин Reddit сайт дээрх бүжиг сонирхогчдын бүлэг дээр хуваалцсаны хүчээр олон сая хандалт авч чаджээ.

3. Богино хэмжээ

Дижитал эринд хүн бүрийн анхаарлаа төвлөрүүлэх чадвар муудаж байгаа. Тиймээс богино хугацаанд хүнд ямар нэг сэтгэгдэл төрүүлдэг байх нь хамгийн чухал.

Дээрх видео 10 секундын дотор хүмүүсийг инээлгэж чадсан тул олон саяын хандалт авчээ.

 

4. Цагаа олох

Ямарваа нэгэн контент хэзээ ч бүтээгдсэн бай хамаагүй. Тухайн үед дэлхий ертөнцөд юу болж байгаагаас шалтгаалан хүмүүс түүнтэй холбоотой зүйлсийг эрэлхийлдэг бөгөөд хуучин ч байсан өөрт таалагдсан зүйлээ бусадтай хуваалцдаг юм.

Жишээ нь дээрх бичлэг нь Ковид-19 өвчний тархалт ид эрчимжиж байх үед нэрд гарсан билээ. Хүмүүс олноороо үхэж байх үед цахим хэрэглэгч нар түүнтэй холбоотой хэрнээ хөгжилтэй зүйлсийг эрэлхийснээс ийм байдал үүссэн хэрэг.

Эцэст нь дээрх бичлэгүүд нь Viral контент бүтээх тодорхой дараалал, арга гэж байхгүй, тухайн контентын чанар ч хамаарахгүй. Харин зөв газраа зөв цагтаа зөв хэмжээтэй байсан уу гэдгээс л шалтгаалах юм.

Эх сурвалж: BBC, Ted Talk, Lemonlight

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!