Сошиал Медиа сувгууд

Сонирхолтой, хөгжилтэй TikTok апплекейшны тухай

Bytedance компанийг 2011 онд Чжан Имин хэмээх хятадын программист үүсгэн байгуулсан бөгөөд 16.2 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгөөрөө Forbes-ийн 70 дугаарт жагсдаг.

2016 онд тус компани нь бүжиг, хөгжмийн аяны тусламжтайгаар жижигхэн видео контент хийх зориулалттай Douyin аппликейшнийг зохион бүтээсэн. Гэхдээ Douyin аппликейшн нь Musical.ly апплекейшныг хуулбарласан хэмээн шүүмжлэлд өртөөд байсан билээ.

Musical.ly аппликейшныг Facebook, Walt Disney зэрэг компаниуд худалдан авах сонирхолтой байгаагаа илэрхийлж байсан удаатай.

2018 оны наймдугаар сард Bytedance компани нь Musical.ly апп-ний нэрийг Tik Tok болгон өөрчилсөн нь маш олон хэрэглэгчдэд хүрчээ. Тэр тусмаа АНУ, Энэтхэг, Япон болон Зүүн-Өмнөд Азийнхан тус апплейкейшныг илүүтэй ашигладаг гэсэн судалгаа байна. Үүнээс гадна Bytedance компани IPO гаргах гэж байгаа талаар Financial Times мэдээлж байв. Энэ мэдээлэлтэй зэрэгцээд тус компани нь японы харилцаа холбооны холдинг болох SoftBank-аас гурван тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт авчээ.

“TikTok” ийнхүү богино хугацаанд олон сая хэрэглэгчтэй болсон шалтгаан нь шинэ содон байдал, хөгжилтэй функцууд, хэрэглэгчдийн бодит оролцоо зэрэг нь ихээхэн нөлөөлсөн аж.

ТikTok-н онцлог давуу тал

Дуртай дууныхаа клипэнд өөрөө тоглох боломжийг олгодог. Хэрэглэгчдэд өөрийн хүссэн дууг сонгох өргөн сонголттой бөгөөд хэрвээ хүсвэл та зүгээр л дууны цомгоосоо чирээд оруулчих боломжтой. Нэг удаагийн бичлэг хамгийн уртдаа 60 секунд үргэлжлэх нь богинод тооцогдохгүй. Үнэндээ маш олон зүйлийг хийж амжуулж болно гээч.

Анх удаа туршиж үзэж буй хүний хувьд видео засварлах гэж олон апплекейшн татаж байснаас богино хэмжээний видеог үүгээр хийвэл илүү сонирхолтой, бас хялбар. Мөн эффектийн олон төрөлтэй.
Өмнө нь хийсэн видеогоо оруулаад янзлахад ямар ч асуудалгүй, илүү хурдан эсвэл бүр удаан болгосон ч болно. Ер нь богино хэмжээний бичлэгтэй Фэйсбүүк л гэсэн үг.

ТikTok-н сул тал

Уг аппаар видео хийгээд зөвхөн нийтэлсний дараа л бусадтай хуваалцах, эсвэл утсандаа татах боломжтойг сул тал гэж тооцвол бусдаар бол сонирхолтой, хөгжилтэй.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!