Сошиал Медиа сувгууд

ЛИНКЕДИН ДЭЭР ЗАР СУРТАЛЧИЛГАА ХИЙХ | Tech-News.mn

Линкединд зар сурталчилгаа хийхийн тулд үндсэн хэдэн зарчмыг баримтална.
1) Хялбар үр дүнтэй зар үүсгэх – Та зар сурталчилгаагаа үр дүнтэй байлгахын тулд линкедины зар сурталчилгааны төрлүүдээс зорилгодоо нийцүүлэн сонгох хэрэгтэй. Тухайлбал Sponsored In mail төрлийг бүтээгдэхүүн үйлчилгээгээ таниулахад ашиглаж болно.
2) Зорилтот хэрэглэгчидээ зөв оновчлох- 500 сая гаруй идэвхтэй хэрэглэгчдээс өөрийн зорилтот хэрэглэгчидээ компанийн нэр, ажилтны тоо, хүйс, нас, боловсрол, туршлага, ур чадвар, дагагчид гэх мэт төрлөөр ангилан оновчлох боломжтой. Ингэснээр таны зар сурталчилгаа яг хэрэгтэй хүндээ хүрч очиж чадах юм.
3) Зар сурталчилгааны төсөв, зардлаа хянах – Линкедин зорилтот хэрэглэгчид тань тохирох төлбөрийн нөхцлүүдийг санал болгодог бөгөөд өөрийн төсөвт тохирох зар сурталчилгааны төрлийг сонгон хийх нь таны сонголт.
ЗАР СУРТАЛЧИЛГААНЫ ЗОРИЛГО
Зар сурталчилгаа хийхийн өмнө зорилгоо тодорхойлсон байх шаардлагатай бөгөөд профайлын баруун дээд булангийн WORK хэсгээс ADVERTISE буюу зар сурталчилгааны хэсэг рүү орно. Эндээс зар сурталчилгааны дараах 5 төрлөөс ЗОРИЛГОДОО нийцүүлэн сонгоно:
1. SPONSORED CONTENT – Компанийн мэдээллийг дагагчиддаа танилцуулах, зорилтот хэрэглэгчидээ зөв оновчлох зорилгоор энэ төрлийг ашигладаг. Оруулсан пост бүрт лайк дарсан тоогоор төлбөр тооцогдоно.
a. Компанийн хуудасны дагагчдын тоог нэмэгдүүлэх
b. Хэрэглэгчдээс санал асуулга авах
c. Зорилтот хэрэглэгчиддээ хүрэх түлхүүр үгийг тодорхойлох
d. Бүтээгдэхүүн, үйлчилгээ, брэндийн тань талаар хэлэлцэж байгаа, өндөр оролцоотой байгаа хэрэглэгчидтэйгээ холбоо тогтоох
2. SPONSORED INMAIL-Имэйл буюу мессенжерээр мэдээлэл түгээх зар сурталчилгааны энэ төрөл нь зорилтот хэрэглэгчидээ арга хэмжээ, вэбинарт тусгайлан урих, бүртгэн авах шаардлагатай тохиолдолд ашиглагддаг. Мөн тэдэнд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчилах болон инфографик, электрон ном зэрэг контентуудыг идэвхижүүлэх зорилгоор ашиглана.
a. Зорилтот хэрэглэгчиддээ тохирох контентийг линкединий мессенжерээр хүргэх
b. Зорилтот хэрэглэгчид тань Линкедин дээр идэвхитэй байх үед мэдээллийг шууд түгээх
3. TEXT ADS– Зорилтот хэрэглэгчдээ өөрийн бизнес рүү хандуулах, шинэ хэрэглэгчдийг татах зорилгоор энэ зар сурталчилгааг ашигладаг. Текст зар сурталчилгааны төлбөр хэрэглэгч таны постон дээр дарах, сэтгэгдэл үлдээх үед тооцогддог.
a. Хэрэглэгчийн урсгалыг татах замаар өөрийн вэбсайт, пейж хуудасныхаа хандалтыг давхар өсгөх боломжтой.
b. Идэвхитэй хэрэглэгчдийн сэжмийг үүсгэх бөгөөд таны зар сурталчилгаа зорилтот зөв хэрэглэгчид рүүгээ хүрнэ.
c. Хэрэглэгчдийн постон дээрх даралт болон сэтгэгдлийн төлбөрийг сонгон, зардлаа удирдах боломжтой.
4. DYNAMIC ADS – Зорилтот хэрэглэгчдийнхээ оролцоог нэмэгдүүлэх, нөлөөлөгч, шийдвэр гаргагчидтай холбогдох боломжийг бүрдүүлдэг зар сурталчилгааны төрөл юм.
a. Линкедины профайл дээрх албан тушаал гэх мэт хувь хүний өгөгдөлд дүн шинжилгээ хийж, уг мэдээлэлд үндэслэн зар сурталчилгаа хийх
b. Уламжлалт хажуугийн дэлгэц дээр гардаг зар сурталчилгааны нэгэн адил давхар даралтаар хэрэглэгчдийнхээ оролцоог нэмэгдүүлэх
c. Линкедин дээрх нөлөөлөгч, шийдвэр гаргагчидтай холбогдон, илүү үр дүнтэй зар сурталчилгаа хийх замаар хэрэглэгчидээ нэмэгдүүлэх.
5. PROGRAMMATIC DISPLAY ADS– Зорилтот хэрэглэгчиддээ байгууллагын програмчилсан худалдан авалтын платформоор дамжуулан урамшуулалын зар сурталчилгаагаар хүрэх
a. Удирдагчид, шийдвэр гаргагчид болон нөлөөлөгчидийн хамгийн их оролцоотой байдаг сүлжээ болон сувгуудад өөрийн бизнесийг танилцуулах
b. Өндөр хандалттай линкедины хуудаснууд дээр дэлгэцийн сурталчилгаа хийж зорилтот хэрэглэгчидээ татах
c. Линкедин дээрх мэргэжлийн хүмүүсийг оновчлох, анхны болон гуравдагч талуудын өгөгдлийг ашиглан бизнест хүчтэй нөлөөлж чадах зорилтот хэрэглэгчид рүү хүрэх
d. Линкединий орчин дахь худал хуурмаг мэдээлэл, хязгаарлалтуудад өртөхгүйгээр аюулгүй зар сурталчилгаа хийх

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!