Сошиал Медиа сувгууд

Твиттерийн зар сурталчилгааны төрөл & Зорилтот хэрэглэгчдээ оновчлох нь

Твиттерийн зар сурталчилгааны төрөл үндсэндээ дараах 7 төрөл байна

1. AWARENESS-Таны жиргээг хамгийн олон хүнд хүргэх болон брэндийг таниулах

2. FOLLOWERS– Дагагчийн тоог нэмэгдүүлэх бөгөөд таныг дагадаг найзуудын тань дагагч нарын user feed болон дэлгэцний хажуугийн “Хэнийг дагах вэ” хэсэгт мэдээлэл тань гарч ирнэ.
3. PROMOTED VIDEO VIEWS-Та хүссэн хэрэглэгчид рүүгээ брэндийн болон бүтээгдэхүүний зар сурталчилгааны видео, GIF сурталчилгаагаа жиргэх боломжтой бөгөөд видеоны гарчиг 70 тэмдэгт, товч тайлбар нь 200 тэмдэгтээс хэтрэхгүй байх ёстой. Таны видеог хамгийн багадаа 2 сек хүртэл болон бүтнээр нь үзсэн үзэлт бүрд твиттер төлбөр тооцож авдаг.
4. WEBSITE CLICKS OR CONVERSIONS – Вэб хуудасны хандалтыг нэмэгдүүлэх зар сурталчилгааны төрөл бөгөөд зар сурталчилгааны мэдээлэл, вэбсайтны гарчиг, тодорхойлолт нь 70 тэмдэгтээс хэтрэхгүй байх ёстой. Вэбсайтын холбоос дээр дарах бүрт зар сурталчилгааны төлбөр тооцогдоно.
5. TWEET ENGAGEMENTS – Өөрийн нийтэлсэн жиргээний хүртээмж, оролцоог нэмэгдүүлэх зар сурталчилгааны төрөл бөгөөд дагагч нар лайк дарах, дахин жиргээ хийх, хариу мессеж бичих бүрт төлбөр тооцогдоно. 4 хүртэлх зургийг сурталчилгаанд нэгэн зэрэг ашиглаж болох ба жиргээ нь 116 тэмдэгт, зураг нь 24 тэмдэгтээс хэтрэхгүй байна.
6. APP INSTALLS- Апплекейшн хөгжүүлэгчдэд зориулсан зар сурталчилгааны төрөл бөгөөд мобайл апплекейшны хэрэглээ болон хандалтыг нэмэгдүүлэх зорилготой. Апплекейшны нэр, үнэ, зураг болон үнэлгээг багтаагаад 116 тэмдэгтээс хэтрэхгүй.
7. LEAD GENERATION-Таны бизнес, бүтээгдэхүүн, үйлчилгээг сонирхож байгаа хүмүүсээс санал сэтгэгдэл, судалгаа авах, санал асуулга зохион байгуулах, апплекейшн, анкет бөглүүлэх, ажлын зар тавих гэх мэт сурталчилгаа зохион байгуулахад энэ төрлийг ашиглана.
ЗОРИЛТОТ ХЭРЭГЛЭГЧДЭЭ ОНОВЧЛОХ
Твиттерийн хувьд зорилтот хэрэглэгчдээ оновчлох нь тийм ч амархан зүйл биш. Гэвч таныг зорилтот хэрэглэгчид рүү тань чиглүүлэх, идэвхитэй жиргээчтэй холбож өгөх ухаалаг арга хэрэгслүүд олон байдаг. Тухайлбал: Твиттерийн BIOS дээр бичсэн түлхүүр үгүүдээр оновчлох, идэвхитэй хэрэглэгчид болон нөлөөлөгчдийг хайж олох, хаштаг ашиглаж байгаа хүмүүсийг хайж олох, дагагч нар, сонирхол, газар зүйн байршил, ашиглаж буй төхөөрөмж зэргээр оновчилж болно. Та бүхэнд тодорхой жишээнүүдийг дурдъя:
1. Твиттерийн BIOS дээр зорилтот түлхүүр үгүүдээр оновчлох. Жишээ нь: Та Улаанбаатар хотод болох марафон гүйлтийн талаар мэдээлэл түгээх гэж байна гэж бодьё. Social Bro буюу https://audiense.com/-д бүртгүүлснээр гүйгч гэсэн түлхүүр үг, Улаанбаатар гэсэн байршилтай BIOS-уудыг хайх боломжтой бөгөөд таны шаардлаганд нийцэх идэвхитэй профайл бүхий нэр, холбоос эндээс олдоно. Мөн
FollowerWonk буюу https://moz.com/followerwonk/-р орж түлхүүр үг, хэрэглэгчийн нэр, байршил болон холбоосоор нь профайлуудыг хайж болно.
Зорилтот хэрэглэгчдээ тодорхойлох тохиргоог дараах дарааллын дагуу хийнэ. Баруун дээр байрлах зурган дээр дарж, Twitter ads>Objective next дарах>Creatives next дарах >Find your audience manager дарна.
Мөн зорилтот хэрэглэгчдээ оновчлон тооцоолох, сурталчилгаа үүсгэх олон боломжууд твиттерт байдаг.
Тухайлбал:
1. Analytic хэсгийн event дээр дэлхий дахинд болж буй төрөл бүрийн арга хэмжээний мэдээлэл байх бөгөөд тухайн мэдээлэл дээр үндэслэн сурталчилгаа үүсгэх
2. Твиттерт таны брэндийг аль эртнээс сонирхдог болсноо илэрхийлдэг, аливаа үйл ажиллагаанд тань оролцоотой байдаг хэрэглэгчид байдаг. Энэ нь TAILORED AUDIENCES бөгөөд дахин маркетинг хийх зар сурталчилгааны үйл ажиллагаанд өндөр оролцоотой байдаг тусгай зорилтот сегмент тул тэднийг сонгон мэдээлэл хүргэх боломжтой. Үүний тулд танд танай вэб хуудсанд хандсан тухайн хэрэглэгчдийн эсвэл танай байгууллагын хэрэглэгчийн жагсаалт хэрэг болно. Вэб хуудсанд хандсан хэрэглэгчдийн жагсаалтыг үүсгэхийн тулд твиттерээс гаргасан тусгай кодыг өөрийн вэб хуудасны зохих хэсэгт хуулж байршуулах хэрэгтэй. Харин өөрийн хэрэглэгчдийн жагсаалтыг үүсгэхийн тулд хэрэглэгчдийнхээ утасны дугаар, и-мэйл хаяг эсвэл твиттерийн хэрэглэгчийн нэрийн жагсаалтыг оруулах шаардлагатай.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!