Фейсбүүк

Фейсбүүк сурталчилгааны зарим боломжууд

Маркетерууд бизнес эрхлэгчид зар сурталчилгаагаа сошиал медиагаар тэр дундаа фэйсбүүкээр өдөр тутамд тогтмол явуулдаг. Ингэж явуулахдаа ихэвчлэн boost post гэсэн ганц товчыг дарж явуулдаг. Энэ нь сурталчилгаа явуулах маш олон боломжуудын ердөө нэг нь юм. Бид өнөөдрийн нийтлэлдээ хүмүүсийн тэр бүр ашиглаад байдаггүй ч үр дүнтэй сурталчилгааны олон боломжууд байдгийн заримаас танилцуулж байна.

Юуны өмнө А/В туршилт хийж үзээрэй

Фэйсбүүкт сурталчилгаа хийхдээ А/В буюу өөр өөр хүчин зүйлүүдийг туршиж үзэх аль хүчин зүйл илүү үр дүнтэй байгааг олж мэддэг байх нь сурталчилгаагаа байнга сайжруулж байх боломжийг олгодог.

Жишээ нь: Яг ижил хоёр сурталчилгааг ижил зурагтайгаар бэлдээд тайлбар хэсгийг нь бага зэрэг өөрчлөөд аль нь илүү хандалт авч байгааг нь олж мэдэх, эсвэл хоёр өөр төрлийн чиглүүлэлт буюу хүмүүст сурталчилгаагаа харагдуулах гэх мэтээр туршдаг байх нь сурталчилгаагаа сайжруулахад ихээхэн ач холбогдолтой юм.

1. Сурталчилгаан дээрээ Send Message товч байршуулж чатботоор харилцаа үүсгэх.

Пэйж дээрээ нийтэлсэн постоо бүүст хийх үед POST BUTTON буюу товч оруулах боломж байдаг. Товчныхоо зорилгыг “Messages: engage and chat with potential customers” гэж сонговол Send Message гэсэн товчтойгоор сурталчилгаагаар түгээгдэнэ. Хэрэглэгч уг товчийг дарахад танай пэйжийн мессенжер рүү хэрэв чатбот холбосон ботруу шилжих байдлаар мессежийн харилцааг эхлүүлнэ.

Энэ сурталчилгааг системтэй хийх арга бол Ads Manager програм дээр Messages гэсэн сурталчилгааг хийх юм. Сурталчилгааныхаа хэлбэрийг (ad type) Click to Messenger гэж сонгох хэрэгтэй. Танайх мессенжерийн яриандаа тогтмол хариу өгдөг эсвэл чатботтой бол энэ төрлийн сурталчилгаа илүү тохиромжтой. Учир нь хүмүүс мессенжерээр ороод ирдэг, асуулт тавьдаг, харин эргээд хариу байхгүй алга болчихдог бол харин үр дүн гарахгүй.

Мессенжерээр холбогдсон хүмүүсрүү Broadcasting буюу чатботоос массаар мессеж илгээх боломж байдаг. Хүмүүс фэйсбүүкийнхээ мессенжерийг маш сайн нээж үздэг тул маркетингийн мэдээлэл, контентоо хүргэх нь үр дүнтэй байж чадна. Энэ сурталчилгаа нь бүх хэрэглэгчдийг чиглүүлж хийж болдоггүй бөгөөд зөвхөн танай пэйжийн мессенжер рүү бичсэн хүмүүст л илгээх  бөгөөд сегментчилж хүргэх боломжтой байдаг.

Мессеж илгээх сурталчилгааг хийхдээ хэрэглэгчдийнхээ хувийн орон зай руу “халдаж” буйгаа анхаарах хэрэгтэй. Илгээж буй мессежээ хүмүүст үнэ цэнэтэй, “байгаа оносон” байхад анхаарах хэрэгтэй.

2. Олон төрлийн сүлжээгээр сурталчилгааг түгээх буюу Placement-г тохируулах

Фэйсбүүк бидний хийж буй сурталчилгааг Фэйсбүүк, Инстаграм дээр төдийгүй өөрийн зар сурталчилгааны түншүүдийн апп болон сайтуудаар хэрэглэгчдэд хүргэх боломжийг гаргаж өгсөн байдаг. Жишээ нь гар утасны апп дээр дундуур, аппны дээд, доод хэсэг дээр гарах гэх мэт.

Энэхүү сурталчилгааны боломжыг ашиглахын тулд сурталчилгааны байршил буюу Placement дээр Audience Network сонголтыг хийсэн байх шаардлагатай.

Зарим төрлийн сурталчилгаа л сурталчилгааны сүлжээгээр гарах боломжтой байдаг. Пэйж дээр хийсэн зурган пост жишээ нь боломжгүй. Мөн сурталчилгааг Boost товчоор биш Ads Manager ашиглаж хийх хэрэгтэй. Дэмждэг сурталчилгааны төрлүүд:

  • Brand awareness (зөвхөн видео)
  • Reach (зөвхөн видео)
  • Traffic
  • Engagement (зөвхөн видео)
  • App installs
  • Video views (зөвхөн видео)
  • Conversions
  • Product catalog sales

Контентын болон сурталчилгааны төрлөөс хамаарч байршилуудыг оновчлох нь фэйсбүүкийн news feed байршлуудаас илүү хандалт даралтуудыг авдаг. Ийм төрлийн сурталчилгааг бид пэйж дээр пост хийх байдлаар бус Ads Manager дээр шууд сурталчилгаа үүсгэн хийхийг илүүд үздэг.

3. Дахин чиглүүлэх сурталчилгаа

Фэйсбүүк дээр дахин чиглүүлж сурталчилгаа хийх нь  маш сайн үр өгөөж өгдөг бөгөөд борлуулалтыг  бодитойгоор өсгөдөг. Та Amazon, Alibaba гэх мэт онлайн худалдааны сайтаар зочилсны дараа таны үзэж сонирхсон зүйлтэй холбоотой мэдээлэл өөр вэб хуудсууд бас фэйсбүүкээр дахин дахин харагдаад байхыг анзаарсан уу? Хэрэв тийм бол энд дахин чиглүүлэх маркетинг буюу Remarketing ажиллаж байна гэсэн үг.

4. Сэжим үүсгэх сурталчилгаа

Вэб хуудсаар зочилсон хэрэглэгчийн мэдээллийг авах буюу сэжим болгон хувиргах зорилго бүхий тусгайлсан дизайнтай вэб хуудсыг газардах хуудас гэж нэрлэдэг. Газардах хуудас бүрд хэрэглэгчийн мэдээллийг авах форм байршсан байдаг. Харин фэйсбүүкэд нэгэн боломж байдаг нь заавал вэб хуудас руу шилжүүлэлгүй зөвхөн фэйсбүүкээс хэрэглэгчийн мэдээллийг бүртгэх боломжтой Lead ad буюу сэжмийн сурталчилгаа юм. 

5. Custom Audience ашиглан зорилтот бүлгүүд үүсгэх

Ads Manager -> Audiences дотор танай зорилтот бүлгүүд үүсдэг. Create Audience -> Custom Audience гэсэн сонголтоор шинийг үүсгэнэ. Зорилтот бүлгүүд нь дараах төрлийн байж болно:

  • Website traffic. Вэб сайтад хандсан хэрэглэгчдийн бүлэг үүсгэнэ.
  • Customer list. Хэрэглэгчдийн утасны дугаар, и-мэйл хаяг, пэйжийн мессенжерт хандсан дугаар зэргээр бүлэг үүсгэж болно.
  • App activity. Гар утасны апптай бол энэ сонголтыг хийгээрэй.
  • Offline activity. Жирийн болон онлайн дэлгүүрээс худалдан авалт хийсэн, бүртгүүлсэн, бараа сагсанд хийсэн зэрэг хэрэглэгчдийн бүлэг үүсгэж болно.
  • Instagram business profile. Инстаграм хуудсаар зочилсон хүмүүсийн бүлэг үүсгэнэ.
  • Lead form гэдгээр Lead generation буюу Фэйсбүүкээс сэжим үүсгэх сурталчилгааг бөглөсөн хүмүүсийн бүлгүүд үүсгэдэг.
  • Event. Танай эвэнт дээр going, interested гэх мэт үйлдэл хийсэн хүмүүсийн бүлгүүд үүсгэнэ.
  • Fullscreen Experience. Үүгээр гар утасны Canvas сурталчилгааг үзсэн хүмүүсийн бүлгийг үүсгэдэг.
  • Facebook Page. Танай пэйжээр зочилсон хүмүүсийн бүлгийг үүсгэдэг.

Дээрх бүлгүүдийн ихэнх нь автоматаар шинэчлэгдэж байдгаараа давуу талтай. Дээд тал нь 365 буюу сүүлийн нэг жилд үүссэн өгөгдлөөр бүлгүүд үүсгэх боломжтой. Вэб хандалтаар бол дээд тал нь 180 хоног.

Эх Сурвалж: Dima.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!