Фейсбүүк

Фейсбүүк пейж дээр хамгийн түрүүнд хийх 4 чухал тохиргоо

Фейсбүүк дээр бизнесээ байршуулах, хэрэглэгчдийн урсгалыг татаж оруулж ирэх, бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ сурталчилгааг хийж, түүгээр борлуулалтаа хийхийн тулд ХУУДАС ДЭЭРЭЭ ХЭРЭГЛЭГЧДИЙГ ЗААВАЛ ЧИГЛҮҮЛЖ ӨГӨХ ЁСТОЙ. ӨӨРӨӨР ХЭЛБЭЛ БИЗНЕСИЙН ХУУДАС МААНЬ ЭМХ ЦЭГЦТЭЙ, ОЙЛГОМЖТОЙ, СОНИРХОЛТОЙ БАЙХ шаардлагатай.
1. БИЗНЕСИЙН НЭР.
Фейсбүүк дээр бизнесийн хуудас тань 2 нэртэй байдаг. Нэг нь таныг анх үүсгэхэд фейсбүүкээс өгдөг ID дугаар. Үүнийг та Vanity URL буюу username-р хааж албан ёсны хаяг үүсгэх ёстой. Page name нь танай компанийн үйл ажиллагааг илэрхийлсэн, хэрэглэгчдийн хайлтаар хэрэглэдэг түлхүүр үг байвал илүү тохиромжтой. Монгол болон Англиар бичих боломжтой. Харин username бол танай компанийн эсвэл брэндийн нэр байвал тохиромжтой бөгөөд нэрийн хуудсан дээр тавигддаг. Зөвхөн англиар бичих боломжтой.
2. СОШИАЛ БРЭНДИНГ
Сошиал дээр брэндээ зөв байршуулах
Онлайн орчинд хэрэглэгчийг хамгийн түрүүнд чиглүүлдэг, сонирхлыг татдаг, таны хуудас руу нэвтрэнгүйт түрүүлж харагддаг зүйл бол танай Profile болон Cover зураг.
Profile – Энэ хэсэгт тухайн компанийн лого байршуулбал илүү тохиромжтой
Cover- Энэ хэсэгт тухайн компанийн үндсэн үйл ажиллагаа эсвэл борлуулалтын 80% -г эзлэх үндсэн нэр төрлийн 1-3 бүтээгдэхүүн үйлчилгээ аль эсвэл тухайн цаг үетэй холбоотой хямдрал, урамшуулал, ойн арга хэмжээг илэрхийлсэн зураг видео байршуулбал тохиромжтой. Монголын томоохон компаниудын бизнесийн хуудсыг харж байхад profile, cover зураг нь ижилхэн, аль эсвэл profile дээрээ нэг бүтээгдэхүүнийхээ зургийг байршуулсан байдаг.
3. ҮНДСЭН БҮТЭЭГДЭХҮҮН, ҮЙЛЧИЛГЭЭ
Хажуугийн таб-н тохиргоо. Мобайл дээрээс хэрэглэгчид голдуу танай хуудас руу нэвтэрдэг бөгөөд эхний 4 цэс л харагддаг. Тиймээс эдгээр 4 цэсэн дээрээ бизнесийнхээ гол мэдээллүүдийг угсарч, эдгээр цэснүүдээ хамгийн эхэнд байршуулах хэрэгтэй. Тухайлбал service, shop, review, event гэх мэт дээш татаж оруулах. Ингэснээр таны хуудас руу нэвтэрсэн хэрэглэгчид хамгийн түрүүнд таны бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцан, хэрэгтэй мэдээллээ олж аваад, дараа нь контентуудтай чинь танилцаж, бүрэн мэдээллээ авч чадна
4. ТУХАЙ ХЭСЭГ
Анх хуудсаа үүсгэх болон үүсгэснийхээ дараа about хэсэг дээрээ өөрийн бизнесийн үйл ажиллагааны дэлгэрэнгүй мэдээлэл, танилцуулгыг заавал оруулж өгнө. Энэ нь хайлтын системд болон төлбөртэй сурталчилгаа хийх үед хэрэглэгчид бизнесийн тань цогц мэдээллийг бүрэн өгч байдаг. Мөн бизнесийн категориа Local service-р сонгох, Zipcode-оо зөв оруулах /zipcode.mn/ нь хэрэглэгчид check-in хийх, байршлаа тодорхой харуулах зэрэг боломжтой

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!