Фейсбүүк
ФЭЙСБҮҮК-ИЙН БАТАЛГААЖИЛТЫН ЦЭНХЭР ТЭМДЭГ (VERIFIED BADGE)-ИЙГ АВАХ ТАЛААР | Tech-News.mn
Цэнхэр тэмдгийг авах хүсэлт илгээхээс өмнө тавигдах шаардлагууд:
Цэнхэр тэмдэг авахаар хүсэлт илгээж буй тухайн хаяг нь Facebook-н үйлчилгээний нөхцлийн дагуу дараахь шаардлагуудыг хангасан байх ёстой.
● Баталгаатай байх: Таны бүртгэл нь бодит хүн эсвэл улсад бүртгэлтэй бизнесийн байгууллага болон аж ахуйн нэгжийг төлөөлөх ёстой.
● Өвөрмөц байх: Тухайн бүртгэл нь өөрийг эсвэл бизнесийг тань төлөөлж байх төдийгүй бусдаас онцгой шинж агуулах хэрэгтэй. Хувь хүн, бизнес, албан байгууллага аль нь ч байсан зөвхөн нэг л бүртгэлээ баталгаажуулах боломжтой.
● Иж бүрэн байх: Таны бүртгэл идэвхтэй байх шаардлагатай бөгөөд танилцуулга бүхий нүүр хэсэгт өөрийн зураг мөн дор хаяж нэг нийтлэл оруулсан байх хэрэгтэй.
● Танигдсан байх: Таны бүртгэл олон нийтэд танигдсан байхаас гадна олон давтамжтай хайлт, хандалт хийгддэг байх ёстой. Мөн бүртгэл тань хувь хүн, бизнес эрхлэгч эсвэл аж ахуйн нэгж, байгууллагын аль нэгийг төлөөлсөн байх шаардлагатай. Бид олон төрлийн эх сурвалжуудын мэдээлэлд үндэслэн тухайн бүртгэлийн үнэн бодит эсэхийг нягталдаг ба зар сурталчилгааны агуулгыг баттай эх сурвалж гэж үзэхгүй.
Баталгаажуулах явцад та худал болон төөрөгдүүлсэн мэдээлэл санаатайгаар өгсөн нь илэрвэл цэнхэр тэмдэгийг олгохгүй байх, цаашлаад бүртгэлийг тань устгах үндэслэл болно. Хэрэв цэнхэр тэмдэг авахаар хүсэлт илгээж буй тухайн бүртгэл шаардлага хангахгүй тохиолдолд линкийг нь өөрийн хамааралтай албан ёсны цахим хуудас болон Twitter-тэйгээ холбож, нэмэлтээр дахин судалж нягтлах боломжоор хангаж болно.
Цэнхэр тэмдэг авах хүсэлт хэрхэн гаргах вэ?
Та https://www.facebook.com/help/contact/342509036134712 энэ цахим холбоосоор орж анкетыг бөглөн хүсэлтээ илгээнэ. – Цэнхэр тэмдэгтийг амархан авч өгнө гэсэн хүмүүс энэ холбоосоор дарж ороод Пейжийн нэр, категори болон холбогдох пасспорт төдий материалыг оруулаад хүсэлт илгээх товч дээр дараад сохор азаар ирэхийг нь хүлээгээд суудаг. Энэ нь боломжгүй. Фейсбүүк нь олон төрлийн эх сурвалжуудын мэдээлэлд үндэслэн тухайн бүртгэлийн үнэн бодит эсэхийг нягталдаг ба зар сурталчилгааны агуулгыг баттай эх сурвалж гэж үзэхгүй. Баталгаажуулах явцад та худал болон төөрөгдүүлсэн мэдээлэл санаатайгаар өгсөн нь илэрвэл цэнхэр тэмдэгийг олгохгүй байх, цаашлаад бүртгэлийг тань устгах үндэслэл болно.