Фейсбүүк

ФЕЙСБҮҮК ПРОФАЙЛ БОЛОН ПЕЙЖЭЭ ХАКЕРДУУЛАХААС ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ВЭ? | Tech-News.mn

Манайхан фейсбүүк пейжээ хакердуулчихлаа гэж их орж ирдэг. Энэ үед пейж нь алга болох, харагдахгүй болох, өөрөө админ биш analyst буюу ямар ч үйлдэл хийж чадахгүй болох зэрэг тухайн пейжээ ашиглах боломжгүй болдог. Ер нь пейжээ алдана гэдэг бол цэвэр тухайн пейж дээр байгаа админуудын хайхрамжгүй үйлдэл байдаг гэж хэлж болно.
Тухайн профайл болон пейж хакердуулсан тохиолдолд:
1. Пейж рүү хакер тухайн профайлаар дамжин нэвтэрдэг. Энэ үед таны профайл дээрх имайл хаяг солигдох, нууц үг солигдох, нэр болон төрсөн өдөр солигдох, мессеж хүлээж авахгүй, пост бичих боломжгүй болдог.
2. Пейж харагдахгүй болох. Энэ үед таны пейж дээр нас болон газар нутгийн хязгаарлалтууд хийгдэх, админууд өөрчлөгдөх, хайлт дээр гарч ирэхгүй байх, профайл болон ковер зургууд солигдох гэх мэт
Хакердуулахаас хэрхэн сэргийлэх вэ?
  1. Эхлээд ядаж өнжөөд нэг профайлын болон пейжны Settings хэсэг рүү ороод contact mail болон notification mail-ee шалгаж байгаарай. Би бас тэгдэг. Зураг хараарайNo photo description available.
  2. Profile-н Settings хэсгийн contact mail дээр gmail оруулах
  3. За тэгээд янз бүрийн хортой код агуулсан програмууд ажиллаж байгаа линкүүд дээр хэрэг дурлан дарахгүй байх (сонжоо, ямар нэгэн асуудалд орсон талаар мэдэгдэл ирэх гэх мэт)
  4. Вирусны программд spyware, malware protection level-ийг өндөрсгөх
  5. Security and login цэсэнд бүртгэлтэй төхөөрөмжүүд, болон IP хаягийг хянах
  6. Facebook page дээр admin, editors нь онцын шаардлагагүй бол олон байх хэрэггүй.
i. Профайл руу нэвтэрч орох нууцлалын тохиргоо, дарааллыг идэвхижүүлэх (Facebook’s Security Settings)
ii. Нэвтрэх нэр тань Таны ашигладаг гар утас, и-майл хаяг байж болохгүй. Хүмүүсийн мэдэхгүй майл хаяг, утасны дугаарыг ашиглах
iii. Хувь профайлын Settings хэсэг дээр заавал gmail хаяг оруулах, 7 хоногтоо 2-3 удаа тухай хэсгийн и-майл хаягийг шалгаж байх
iv. Login Alerts дээрээ Notification Авах тохиргоо хийх
v. Итгэлтэй фейсбүүк профайлуудаа сэргээх листэндээ оруулах
vi. Two-factor authentication-ийг admin болон editors заавал ашиглах хэрэгтэй.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!