Фейсбүүк

ФЕЙСБҮҮКИЙН ХЭРЭГЛЭЭ | Tech-News.mn

Фейсбүүк дээр хувь хүмүүс профайл нээн өөрийн ойр дотны хүмүүстэйгээ харилцах, холбоо тогтоох боломжтой. Фейсбүүк дээр профайл нээх үед фейсбүүкээс тухайн профайл руу нэвтрэн орох эрх бүхий аккаунт, төлбөртэй сурталчилгаа хийх эрх бүхий сурталчилгааны аккаунтуудыг автоматаар үүсгэдэг.
Хувь хүний профайл бол фейсбүүк дээр үүсгэсэн нэг хуудас юм. Нөгөө талаас фейсбүүк бол вэб сайт, вэб сайт нь яг ном шиг олон хуудсаас бүрддэг. Бид фейсбүүк дээр өөрийн профайлыг нээж байгаа нь фейсбүүк гэсэн вэбсайт дээр нэг хуудас нээж байгаа л гэсэн үг. Өөрийн профайл дээр бизнесийн хуудас нээж байгаа нь мөн л фейсбүүк вэбсайт дээр өөрийн профайлд харьяалалтай хуудас авч байна л гэсэн үг. Профайл байхгүйгээр бизнесийн хуудас нээх боломжгүй. Хувь хүмүүсийн профайл дээрх пост, коммент, фото гэх мэт бүх мэдээллүүд нь таны үүсгэсэн бизнесийн хуудас дээр харагдахгүй.
Хувь хүмүүс профайл дээрээ пейж /цаашид хуудас гэж нэрлэх/, групп нээж хувийн болон бизнесийнхээ үйл ажиллагааны хүрээг тэлэх өргөн боломжууд байдаг. Өөрөөр хэлбэл бизнес эрхлэгчид, үйлдвэрлэгчид, байгууллагуудын хувьд фейсбүүк нь хүмүүстэй хамтран ажиллах, мэдээллээ солилцох, харилцан суралцах, бараа бүтээгдэхүүнээ борлуулах, сурталчилах, зах зээлд таниулах, судалгаа шинжилгээ хийх, санал асуулга авах зэрэг таатай нөхцлийг бүрдүүлдэг хэрэгсэл юм.
Байгууллага, сургууль, ажил, гэр бүл болон онлайн худалдааны гэх мэт сонирхол ижил хүмүүсийн сүлжээ, бүлгүүд групп хэлбэрээр фейсбүүк дээр нэгдэх боломж байдаг.
1. Групп болон пейжүүд яг л ах дүүсийн холбоо шиг профайл дээр үүсгэгддэг.
2. Профайл байхгүй бол групп үүсэхгүй, профайл байхгүй бол пейж үүсэхгүй.
3. Пейж болон групп үүсгэхийн тулд та заавал профайлтай байх ёстой.
Эдгээр нь хоорондоо бүтэц, зохион байгуулалт, хэрэглээ, хязгаарлалт зэргээрээ л ялгаатай байдаг:
1. ХУВЬ ХҮНИЙ ПРОФАЙЛ
Профайл нь фейсбүүк дээр анх үүсгэсэн тухайн хэрэглэгчтэй холбоотой хувийн мэдээллүүд, түүх, бусадтай хуваалцаж, түгээж байсан үйлдлүүдийг багтаасан мэдээллийн сан бөгөөд суурин компьютерээс www.facebook.com, гар утас болон мобайл төхөөрөмжөөс фейсбүүк аппликейшнийг татаж суулган, өөрийн ашигладаг Gmail, yahoo цахим хаягууд болон утасны дугаарын аль нэгээр эрхээ үүсгэнэ. Дараа нь овог, нэр, утасны дугаар, нууц үг, төрсөн огноо, хүйс зэрэг хувийн мэдээллээ оруулж, Create account товчлуураар идэвхижүүлнэ.
2. АККАУНТ
Фейсбүүк дээр хэрэглэгчээр анх бүртгүүлэн, профайлаа нээх үед хэрэглэгчийн аккаунт үүсдэг. Хэрэглэгчийн аккаунт гэдэг нь таны фейсбүүк рүү нэвтрэн орох эрх, төлбөр тооцоо хийх эрх зэрэг мэт хувийн мэдээллүүд байдаг.
3. СУРТАЛЧИЛГААНЫ АККАУНТ/Ad Account/
Фейсбүүк дээрх аккаунт бүр адд аккаунт буюу сурталчилгааны аккаунттай. Энэ нь фейсбүүк дээр төлбөртэй сурталчилгаа хийх, төлбөр тооцоо хийх, данс үүсгэн түүнийг зарцуулахтай холбоотой сурталчилгааны данс бөгөөд таны аккаунтын нэр дээр үүсдэг.
Та өөрийн сурталчилгааны аккаунтын төлөв, зарцуулагдах сурталчилгааны төсөв, мөнгөн тэмдэгтийн төрөл зэргийг Ads manager -> Account tab дотроос харах боломжтой.
Фейсбүүкийн ads manager нь таны сурталчилгаа болон аккаунттай холбоотой бүхий л мэдээллийг хандаж харах эх үүсвэр гэж ойлгож болно. Хэрвээ танай компани адд аккаунт эзэмшигч бол уг аккаунтын нэр дээр бизнесийн профайлаа үүсгэж болно.
Сурталчилгааны аккаунт бүр цор ганц 15 хүртэлх оронгоос бүрдсэн ID дугаартай бөгөөд үүнийг мөн Ads manager лүү орж харна. Фейсбүүк адд аккаунтын хязгаарын хувьд тухайн нэг хэрэглэгч 5 хүртэлх адд аккаунт удирдах боломжтой.
4. ПЕЙЖ

 Пейж буюу бизнесийн хуудас нь

– Компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд таниулах, сурталчилах, борлуулах

– Нөлөөлөгч, уран бүтээлчид фэнүүдтэйгээ холбоо тогтоох, хамтран ажиллах талбар юм.

Таны пейж дээр хэрэглэгчид, фэнүүд нь Таны оруулсан мэдээллүүдтэй танилцах, өөрийн сэтгэгдлээ бичих, бусдад түгээх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх бүрэн боломжтой.

5. ГРУПП

Групп нь гэр бүл, ажлын хамт олон, их сургуулийн анги, тасалгааны цэцэг, амьтан сонирхогч, машины худалдаа гэх мэт хүсэл сонирхол нэг бүлэг хүмүүсийн нэгдэл гэж ойлгож болно.

Групп дээр зураг, видео, мэдээ мэдээлэл оруулах, зар түгээх, борлуулалт хийж болно.

Фейсбүүк группийн пейжээс ялгагдах онцлог нь тодорхой нэг сэдвээр маш хурдан хугацаанд 2 талын харилцааг үүсгэж чаддагаараа давуу талтай байдаг.

ЭХ СУРВАЛЖ: СОШИАЛ ОРЧИНД БИЗНЕСЭЭ АМЖИЛТТАЙ УДИРДАХ НЬ НОМ

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!