Фейсбүүк

ФЭЙСБҮҮК ХУУДАСНЫ ПОСТ ЦӨӨН ХҮНД ХҮРДЭГ ШАЛТГААНУУД | Tech-News.mn

Олон лайктай Фэйсбүүк хуудастай хэдий ч хийсэн постууд цөөхөн хүнд л хүрэх юм, одоо яах вэ? Тэгвэл олон лайктай хуудастай байх хэрэггүй юм уу? Хэрэгтэй. Дараах хэд хэдэн шалтгаанаар Фэйсбүүкийн хуудасныхаа лайкын тоог өсгөх нь ач холбогдолтой:

 Тодорхой хувьд нь хүрэх тул илүү олон лайктай бол олон хүнд органикаар хүрэх боломжтой.

 Олон лайктай гэдэг танай брэндийн престижийг илэрхийлж болно.

 Зорилтот хэрэглэгчдийнхээ маш сайн бүлгийг үүсгэж байна гэсэн үг. Фэнүүд рүүгээ чиглүүлэн бүүст хийснээр борлуулалтаа өсгөх боломжтой. Энийг Boost товчийг дараад хялбархан хийчихэж болно.

 Өөрийн зорилтот хэрэглэгчдийн демографик болон зан үйлийн мэдээллүүдийг олж мэдэх боломж өгдөг. Жишээ нь: Page Insights дотроос нас, хүйс, байршил гэсэн ерөнхий бүтэц харж болдог бол Audience Insight дотроос танай фэнүүд ямар төхөөрөмжнөөс голдуу Фэйсбүүк ордог, коммент хэр их бичдэг, гэр бүлийн байдал, ямар төрлийн ажил эрхэлдэг гэх мэт илүү нарийн статистик мэдээлэл харах боломжтой.

Top Reasons Why You Should Always Be Adding New Content To Your Facebook  Page - DM Wizard

 Лайк дарсан фэнүүдээрээ дамжуулан найзуудад нь нөлөөлөх боломжтой. Хуудсан дээрээсээ Boost товчоор сурталчилгаа хийхдээ Like хийсэн хүмүүс болон тэдний найзууд гэсэн сонголтыг хийнэ гэсэн үг.

 Нэг хуудсаа лайк дарсан хэрэглэгчдийг чиглүүлэн нөгөө хуудасныхаа контентыг сурталчилж болно. Жишээ нь: тансаг брэндийн хувцасны дэлгүүрийн хуудасныхаа фэнүүдийг чиглүүлэн тансаг зэрэглэлийн гоёл чимэглэлийн дэлгүүрийнхээ сурталчилгааг хийж болох юм.

Хэнд ямар постыг харуулахыг Фэйсбүүк хэрхэн сонгодог вэ?

Хүний хармаар, лайк дармаар, коммент бичмээр, шэйрлэмээр байх магадлал хамгийн илүү өндөртэй постуудыг харуулахыг Фэйсбүүк хичээдэг. Энэ сонголтыг хийхийн тулд EdgeRank хэмээх олон төрлийн хувьсагчуудаас хамаарсан алгоритмыг ашигладаг. Edgerank алгоритм тухайн хүн болон хуудасны хооронд харилцаа байна уу, хэрэв тийм бол ямар төрлийн контент дээр аль төрлийн харилцаа хэзээ байсан гэдгийг гол нь тооцдог.  Жинг тооцохдоо видео пост зурагнаас илүү, зураг текстээс илүү гэсэн үнэлгээтэй. Бас хийж буй үйлдлийн хувьд шэйр, коммент, лайк, даралт гэсэн дараалалтай. Тухайн хүн өчигдөрхөн Фэйсбүүк хуудсандаа тавьсан видеог тань үзээд шэйрлэсэн бол өнөөдөр танай хийж буй пост түүнийг Фэйсбүүктээ орж ирэхэд харагдах магадлал өндөр гэсэн үг. Бид илүү харилцаа үүсгээд байгаа найзууд, группууд, хуудаснуудын мэдээлэл бидэнд харагдаад бусад нь бараг харагддаггүй нь ийм учиртай.

Органик хүрэлтээ хэрхэн өсгөх вэ?

Ойролцоо тооны лайктай мөртлөө нэг нь олон хүнд хүрээд нөгөө нь цөөн хүнд хүрдэг ижил төрлийн хуудаснууд ажиглагддаг. Үүний гол шалтгаанууд нь:

 Сонирхолгүй контент. Хийж буй постууд, контентууд фэнүүдийн сэтгэлд хүрэхгүй, сонирхол татахгүй эсвэл хэт цөөн байна гэсэн үг.

 Идэвхгүй хуудас. Хүмүүст өмнөх контент нь хүрэхгүй байсан тул дараа дараагийн контентууд бас хүрэхгүй байгаа.

 Худалдаж авсан хуудас. Зорилтот бус хэрэглэгчид лайк дарсан байх магадлалтай тул нэр өөрчилснөөс хойш тавигдаж буй контентууд огт сонирхлыг нь татахгүй тул органик хүрэлт нь мууддаг. Массын бүтээгдэхүүн, үйлчилгээний бизнес л биш бол хуудас худалдаж авах нь энэ шалтгаанаар үр дүн муутай байдаг.

21 Online Business Ideas Anyone Can Get Started | Elegant Themes Blog

Зорилтот хэрэглэгчдэд хүрэх шийдлүүд юу байна?

Хамгийн энгийн бөгөөд тодорхой арга бол Фэйсбүүк бүүст хийх юм. Фэйсбүүк ашгийн байгууллага тул төлбөртэй сурталчилгааруугаа л явна. Фэйсбүүкийн борлуулалт жилээс жилд гайхалтай өндөр өсөлт үзүүлсээр л. Албан бус мэдээллээр зөвхөн Монголоос л гэхэд Фэйсбүүкийн сурталчилгаанд жилд 10 сая доллар зарцуулж байгаа мэдээлэл байдаг.

Үнэхээр гайхалтай вайрал контентуудыг байнга бүтээдэг, эсвэл өөрөө бүтээгдэхүүн нь сошиал дээр маш амжилттай тархдаг контент биш л бол та бүүст хийхээс өөр аргагүй. Мэдээж  бүтээлч, сонирхолтой, үр өгөөжтэй, хүнд хүрсэн контент хийх нь маш чухал. Сошиал дээр тийм контентууд амжилтанд хүрдэг. Гэхдээ байнга санааны зоргоор тийм гайхалтай контентууд бүтээгээд байх цаг хугацаа, мөнгө төсөв, боломж хязгаарлалттай.

Зовж бүтээсэн контентоо хэрэглэгчиддээ хүргэж чадахгүй бол хайран зардал гэсэн үг. Олон захирлууд контент бүтээх зардлаас илүү түгээх зардалд ач холбогдол өгч хэмнэхийг хичээх хандлагатай байдаг. Учир нь ихэнх контентыг баг нь хийчихдэг. Гэтэл баг ажиллуулахад ч зардал гарна, бүр Фэйсбүүк сурталчилгааны зардлаас хамаагүй өндөр зардал гарч байдаг. Өөр компаниар контент хийлгэвэл үнэ нь сая саяар яригдаад явчихна. Дунд зэргийн компани сардаа Фэйсбүүк сурталчилгаандаа 300-600 доллар зарцуулахад хангалттай байдаг. Энэ нь контент бүтээхэд гардаг хүч хөдөлмөр, зардлуудтай харьцуулахад тун боломжийн дүн. Тэгэхээр бүтээсэн контентоо түгээхэд адилхан цаг хугацаа, хүч хөдөлмөр, мөнгө зардлыг бас гаргах хэрэгтэй гэж зөвлөх байна.

Контентоо хүргэхэд дараахь арга зам, шийдлүүдийг анхаараарай:

 Зорилтот хэрэглэгчиддээ сонирхолтой, бүтээлч контентоор идэвхжүүлэх. Байнга бүтээгдэхүүний танилцуулга, сурталчилгаа хийгээд байвал хуудас идэвхгүй болдог. Фэнүүддээ сонирхолтой, хэрэгтэй, хөгжилтэй, урам зориг өгсөн контентууд хүргэх тусам дараа нь хийсэн танай бүтээгдэхүүний мэдээлэл тэдэнд харагдах болно.

 Зар сурталчилгаа хийхдээ зорилтот бүлэг рүүгээ чиглүүлэхэд анхаарах. Фэйсбүүкийн сурталчилгаа хамаагүй хямдхан гээд талаар нэг цацаад байвал нэгж үр дүнд ногдох зардал өндөр болно. Сайн чиглүүлсэн, зөв оновчилсон сурталчилгаанууд хэд дахин бага зардлаар илүү үр дүнд хүрэх боломжтой байдаг.

How To Promote Your Business: 20 Proven Strategies - BuildFire

 Дахин чиглүүлэх. Фэйсбүүк маркетинг вэб маркетингтай хослуулан хийхэд илүү үр дүнтэй байдаг. Танай вэб хуудсаар зочилсон хэрэглэгчдийг чиглүүлэн дараа дараагийн контентыг харуулах боломжтой. Танай вэб хуудсаар орсон хүмүүс танай хэрэглэгч болох магадлал илүү өндөр байх нь ойлгомжтой.

 Фэнүүд рүүгээ чиглүүлэн бүүст хийх. Олон хүн үүнийг хийдэггүй. Шалтгаан нь нэгэнт лайк дарсан хүмүүст харагдах учиртай гэж боддог. Харамсалтай нь ихэнх фэнүүдэд огт харагддаггүй гэдгийг бид дээр дурдсан. Фэнүүд рүүгээ бүүст хийхэд нэгжийн зардал бага байдаг. Танайхыг мэддэг, магадгүй танай хэрэглэгч тул үйлдэл хийх магадлал өндөр, дээр лайк шэйр хийж цааш нь тараана, найзууддаа нөлөөлнө. Бас танай постыг хүнд сонирхолтой, хэрэгтэй гэсэн нийгмийн баталгааг бий болгож өгдөг тул уг постыг Ads Manager ашиглан зорилтот сегмент руугаа чиглүүлэн сурталчилгаа хийх үед нөлөөг нь нэмж өгдөг. Танай 500 фэн лайк дарчихсан постыг хүмүүс хараад би ч гэсэн үзье, харъя, лайк даръя гэж бодох магадлал өндөр.

 Олон лайктай хуудастай бол органик чиглүүлэлт хийж байгаарай. Өөрөөр хэлбэл бүүст хийхгүйгээр постуудаа зөв хүмүүст хүргэснээр цаашаа органикаар хүрэх боломжийг өсгөж болдог.

 Фэйсбүүк групп хөтлөх. Группт тавигдсан пост органикаар илүү сайн хүрдэг. Бас танай группт үнэхээр танай салбарын, танай бүтээгдэхүүн, үйлчилгээ хэрэгцээтэй хүмүүс нэгдсэн байвал органикаар зөв хүмүүстээ мэдээлэл хүргэхэд дөхөм болдог.

Эх сурвалж: Dima.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!