Бүтээгдэхүүн & Үйлчилгээ

Индукц болон керамик плитканы ялгаатай тал юу вэ?

Техник технологи хөгжихийн хэрээр бидэнд олон асуулт гарч ирдэг. Бид ширмэн плитканаас татгалзаж цахилгаан бага зарцуулдаг, хэрэглэхэд хялбар, түргэн халдаг керамик плиткыг илүүтэй сонирхдог болсон. Шилэн гадаргуутай керамик плиткыг технологи талаас нь хүмүүс тэр бүр ялгаж ойлгож, мэддэггүй. Түүнээс гадна сүүлийн үеийн өөр нэг технологи болох индукцийн плиткатай керамка плиткыг хүмүүс их хольж, төөрөлддөг.
Тэгвэл керамик плитка болон хүмүүсийн хамгийн их андуурдаг индукцын плитка хоёрын ялгаатай талыг танилцуулья. Таныг дараагийн удаа сонголтоо зөв хийхэд тус болно гэж найдаж байна.

Керамик болон индукцын плиткыг хүн гаднаас нь хараад танихад хэцүү. Учир нь хоёул адилхан хар шилэн гадаргуутай.

Таних энгийн аргууд гэвэл эхлээд үнэ. Үнэтэй байвал индукц, хямд байвал керамик гэсэн үг.

Хоёрдугаарт, индукцын плиткануудын товчлуурууд ихэвчлэн шилэн гадаргуу дээрээ хуруугаар мэдрэгч хэлбэрээр байрладаг.

Керамик плитка нь энгийн бидний хэрэглэж заншсан цахилгаан ширмэн плиткатай технологи нь ижил. Зүгээр л залгаад гадаргуу хална. Сав голохгүйгээр ширмэн плитканаас хурдан гадаргууг улаасган халдаг.

Харин Индукцийн плитканы технологи бол арай өөр. Харахад ижил юм шиг боловч цахилгаан соронзон орныг ашиглан халдаг технологи. Өөрөөр хэлбэл та залгаад л шууд хална гэсэн үг биш. Та гадаргуу дээр соронзон орон үүсгэх чадвартай төмөр сав суулга тавих үед л халж эхэлнэ гэсэн үг юм. Энэ бол хамгийн сүүлийн, хамгийн аюулгүй технологи.

1. Хурд:

Индукц нь газан плитканаас 3 минут, керамикаас 3.2 минут, ширмэн плитканаас 3.8 минут хурдан халаадаг. Одоогоор байгаа хамгийн богино хугацаанд асааж эхэлнээс хойш халдаг технологи

2. Аюулгүй байдал:

Та хоолоо хийж байгаа түр холдуулаад гараараа хүрээд үзээрэй. Таны гарыг түлэхгүй. Гадаргуу халалт мэдрэхгүй гэсэн үг. Ялангуяа, хүүхэд саваагүйтэж халуун плитканд хүрэхэд ямар ч аюулгүй юм. Гадаргуу зөвхөн соронзон оронтой урвалд орох савыг мэдрэх учир хүний гарыг хүрэхэд халалт өгдөггүй. Өөр нэг зүйл нь гэвэл та санамсаргүйгээр асаагаад мартаад явчихвал 3 цагийн дараа автоматаар унтарна.

3. Цэвэрлэхэд маш хялбар:

Гадаргуу байнга хүйтэн байдаг. Тиймээс та халуун хоол, унд бэлдэж байх үед дэврэн асгарч плитканы гадаргуу түлэгдэж, хатна гэсэн ойлголт байхгүй. Таныг цэвэрлэхэд асуудал ердөө үүсэхгүй. Хамгийн хялбар.

4. Цахилгаан зарцуулалт бага, мөнгөнд хэмнэлттэй:

Энгийн ширмэн плиткатай харьцуулахад цахилгааныг 90% хүртэл хэмнэдэг. Маш том хэмнэлт.

5. Зөвхөн савны хэмжээгээр хална:

Та соронз нааж үзээд наалдаж байвал тухайн ган савыг уг индукцын плиткан дээр ашиглаж болно гэсэн үг юм. Та плиткан дээр саваа тавихад зөвхөн тухайн савны диаметрт тааруулан халдаг. Бусад плитка шиг савны эргэн тойронд хальж халалт өгөхгүй гэсэн үг. Бас л хэмнэлт, аюулгүй байдал байгаа биз?

6. Аюулгүй товчлуур:

Товчлуурууд нь далд хуруугаар мэдрэгдэхээр хийгдсэн байдаг учир товчлууруудын завсар хэр цуглах, хог орох гэсэн асуудал огт байхгүй. Цэвэрлэхэд маш хялбар гэсэн үг юм. Мөн хүүхдээс хамгаалахын тулд товчлууруудыг идэвхгүй болгож болдог Child Lock функцтай.

Эцэст нь хэлэхэд загварын талаар ярилцаад ч хэрэггүй байх. Загварын хувьд үнэхээр энэ 2 технологи аль аль нь гоё. Сүүлийн үед тавилгад шууд суурилдаг загварууд баруунд их ашиглагддаг. Монголд ч энэ төрлийн загваруудын борлуулалт өсч байгаа. Учир нь гэр оронд орон зай хэмнэдэг тавилганы өнгөтэй шууд хосолдог энээ тэрээ гээд давуу талууд олонтой.

Мөн дээрх онцлогууд керамик болон бусад төрлийн плитканы технологиудад байдаггүй учир ийнхүү онцоллоо. Ийм учраас л индукц нь арай үнэтэй байдаг юм. Мэдээж та худалдан авалт хийхдээ заавал индукц авна гэж зүтгэх хэрэггүй. Өөрийн хэрэгцээндээ тааруулан аль тохирох технологийг сонгож хэрэглээрэй.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!