Бүтээгдэхүүн & Үйлчилгээ

AIRPODS АШИГЛАХ ЗӨВЛӨГӨӨ

Анх 2016 онд танилцуулагдаж, хэрэглэгчдэд илүү удаан цэнэг барих батарей, утасгүй авсаархан загвар, илүү хялбар цэнэглэх боломж, төвөггүй холболт, Bluetooth-тэй харьцуулшгүй хол зайд холбогдох боломжийг олгосноороо AirPods сүүлийн жилүүдэд Apple компанийн хамгийн эрэлттэй, шилдэг бүтээгдэхүүний нэг болж чадсан.

Өнөөдөр AirPods чихэндээ зүүсэн хүмүүс хаа сайгүй болж, та бид гудамж, талбайгаас эхлээд кино, нэвтрүүлэгт хүртэл түгээмэл харах болжээ.

Хэрвээ та AirPods хэрэглэгч бол эсвэл шинийг авахаар сонирхож байгаа бол бид танд уг гайхалтай бүтээгдэхүүнийг ашиглах зааврыг хүргэе.

AirPods гэж юу вэ?

AirPods бол EarPods-оос утасгүйгээрээ ялгагдах ухаалаг чихэвч юм. AirPods-д Apple-аас тусгайлан гаргасан W1, H1 утасгүй чип, хөдөлгөөн мэдрэгч хурдасгал хэмжигч, хос оптик мэдрэгч, Siri болон дуудлага хийхэд зориулсан beamforming микрофон, яриа мэдрэгчийн хурдасгал хэмжигч бий.

AirPods Charging Case буюу чихэвчний хайрцаг нь чихэвчийг агуулах болон цэнэглэх давхар үүрэгтэй. Хайрцагны хэмжээ нь шүдэнзний хайрцаг шиг тул хялбар, авсаархан. USB кабельтэй үед залгаад кабельгүй үед wireless-ээр цэнэглэх боломжтой.

AirPods тохиргоо хэрхэн хийх вэ?

Apple-н ямар ч төхөөрөмжтэй тун хялбар холбогддог нь AirPods-н бас нэг гол давуу тал юм. Ердөө л iPhone, iPad-ынхаа дэлгэцийн түгжээг тайлаад AirPods-н цэнэглэгчтэй гэрээ онгойлгоод төхөөрөмжийнхөө дэргэд барихад холбогдох цонх автоматаар гарч ирнэ. “Connect” гэж сонгоод л ид шидийн мэт холбогдоно. Учир нь гэрээ онгойлгоход л таны iPad, iPhone төхөөрөмжтэй шууд холбогдох зориулалттайгаар AirPods-ыг бүтээсэн.

AirPods мөн таны iCloud хаягтай шууд холбогддог тул та аль нэг төхөөрөмжтэйгөө холбосон байхад бусад төхөөрөмж автоматаар таньдаг болно.

AirPods-ын бусад боломжууд юу вэ?

Apple-н төхөөрөмжтэй холбосон байхад AirPods-т олон гайхалтай боломжууд бий. Та AirPods авахаар сонирхож байгаа бол дараах жагсаалттай танилцаж, хэчнээн гайхалтай төхөөрөмж болохыг мэдэж аваарай.

  • Утасгүй
  • Чихэнд эвтэй
  • 5 цаг тасралтгүй ажиллах батарей
  • Цэнэглэгч бүхий гэртэй бол 24 цаг ажиллах боломжтой
  • Гэрээс цэнэглэхэд 15 минутанд 3 цаг ажиллах цэнэгтэй болгон.
  • Ганц товшоод Apple-н төхөөрөмжтэй холбогдоно.
  • iPhone, iPad, Mac, Apple Watch-тай шууд холбогдоно.
  • iOS болон Mac төхөөрөмж хооронд хялбар шилжинэ.
  • AirPods чихэнд хиймэгц хөгжим шууд тоглоно.
  • Чихнээсээ авахад хөгжим шууд зогсоно.
  • AirPods-оо өрөөснөөр нь ээлжлэн ашиглах боломжтой.
  • 2 товшилтоор Siri идэвхэжнэ.
  • 2 товшилтоор хөгжим тоглуулж, зогсооно.
  • Илүү том Bluetooh хамрах хүрээ, батарейн ашиглалт бүхий W1, H1 чип
  • Дуудлага хийх болон Siri хийх микрофон
  • AirPods 2 дахь “Hey Siri”

Эдгээр боломжуудыг дэлхийн бүхий л чихэвч үйлдвэрлэгчид нэг дор хэрэглэгчдэд санал болгох гэж хичээсээр байгаа. Гэвч одоогоор Apple-ын AirPods өрсөлдөөнд манлайлж, хэрэглэгчдээсээ өндөр үнэлгээ, хайр, талархал хүртсээр байна.

AirPods 3 leak shows important design changes - SlashGear

  • AirPods ямар төхөөрөмжүүдтэй хоршиж ажиллах вэ?

iOS 10 болон түүнээс дээш хувилбарын үйлдлийн системтэй бүхий л iPhone, iPad, iPod touch-той хоршиж ажиллана. Харин Apple Watch-ын тухайд watchOS 3 болон түүнээс хойших үйлдлийн системтэй,  macOS Sierra-аас хойших үйлдлийн системтэй бүхий л Mac-тай холбогдоно.

Мөн Apple бус төхөөрөмжтэй холбогдох ч гэсэн энэ тохиолдолд та бүх боломжуудыг бүрэн ашиглаж чадахгүй.

Хэрэв танд 2 дахь үеийн AirPods байгаа бол iOS 12.2, watchOS 5.2 болон macOS 10.14.4  болон түүнээс хойших үйлдлийн системийг суулгаж, ашиглаарай.

Андройд төхөөрөмжтэй холбож болох уу?

Тийм ээ, боломжтой. AirPods бол үнэндээ бусад Bluetooth чихэвчтэй л адил Bluetooth аудио дэмжигч бүх л төхөөрөмжтэй холбогдоно.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!