Дижитал стратеги

ЭНТЕРПРАЙС АРХИТЕКТУР – БИЗНЕСИЙГ ӨӨРЧЛӨХ БОЛОМЖ

АРХИТЕКТУР ГЭЖ ЮУ ВЭ?

Архитектур бол ямар нэг зүйлийн суурь зохион байгуулалт бөгөөд дараахаас бүрдэнэ:
–  Бүрэлдэхүүн хэсгүүд,
–  Бүрэлдэхүүн хоорондын болон орчны харилцаа холбоо,
–  Архитектурын зохиомж, үнэлгээг удирдах зарчмууд

ЭНТЕРПРАЙС АРХИТЕКТУР ГЭЖ ЮУ ВЭ?

ЭНТЕРПРАЙЗ АРХИТЕКТУРЫН ҮНДСЭН ОЙЛГОЛТ, ТҮҮХЭН ХӨГЖИЛ

Энтерпрайз архитектурын үндсэн ойлголт 20 гаруй жилийн өмнө Мэдээллийн системийн шинжлэх ухаанд орж ирсэн Энтерпрайз архитектур гэдэг ойлголтын талаар янз бүрийн тодорхойлолт байдгаас заримыг дурдвал:

Энтерпрайз архитектур гэдэг бол байгууллагын бизнесийн процесс, мэдээллийн технологи програм хангамж ба техник хангамж, гадаад болон дотоод сүлжээ, хүн, тэдгээрийн үйл ажиллагаа, төсөл төлөвлөлтийн ажил зэрэг тухайн нэг байгууллагын бүхий л стратегийг удирдах, зохион байгуулахад ашиглах ерөнхий бүтэц юм. Сайн хийгдсэн энтерпрайз архитектур нь Байгууллагын бизнесийн процесс юу болох, тэдгээр процессыг мэдээллийн технологи хэрхэн дэмжих вэ? гэсэн асуултад хариулт өгдөг.

Энтерпрайз архитектур нь байгууллагын үйл ажиллагаа, мэдээллийн систем, хувь хүн болон байгууллага, түүний нэгж хэсгүүдийн одоогийн болон ирээдүйн төлөв, бүтцийг тодорхойлж, тэдгээрийг байгууллагын эрхэм зорилго болон стратеги чиглэлтэй уялдуулан холбох өргөн цар хүрээтэй ойлголтыг өөртөө багтаасан, маш нарийн нийлмэл арга зүйг хэрэгжүүлэх практик ажиллагаа юм. Хэдийгээр мэдээллийн системийн архитектур нь мэдээллийн технологийн асуудал боловч, бизнесийн үр ашгийг дээшлүүлэх үйл ажиллагаа тул бизнесийн архитектур, гүйцэтгэлийн удирдлага эсвэл үйл ажиллагааны архитектур гэж нэрлэгдэх нь бий.

Энтерпрайз архитектур гэдэг бол тухайн байгууллагын бүтцийг тодорхойлох, ямар замаар үйл ажиллагаагаа явуулах нь зүйтэй болохыг тогтоодог үндсэн хэрэгсэл юм.

Энтерпрайз архитектур нь байгууллага -ыг бүрдүүлж буй бүхий л ялгаатай элемент -үүд болон тэдгээр элементүүдийн хоорондын зүй зохистой харилцаа, хамаарлын тухай ойлголт юм. Энэ тодорхойлолтод байгууллага гэдгийг нэг зорилго, чиглэлтэйгээр ажилладаг нэлээд олон аж ахуй нэгж, компаниудын нэгдэл гэж ойлгоно. Өөрөөр хэлбэл групп, нэгдэл, холдинг, корпораци гэх мэт хэд хэдэн бизнес, аж ахуйн нэгж, компаниудыг эгнээндээ нэгтгэсэн харьцангуй нийлмэл бүтэцтэй байгууллагыг ойлгоно.

Харин элемент гэдгийг хүн, үйл ажиллагаа, бизнес болон технологи гэсэн 4 хүчин зүйлийн хүрээнд хамаарах зүйлс гэж ойлгоно. Элементүүдийн жишээнд: стратеги, бизнесийн чиглэл, зарчмууд, хувь нийлүүлэгчид, нэгж хэсгүүд, байрлал, ашиг орлого, үйл ажиллагаа, үүрэг хариуцлага, зорилго, зорилтууд, үйлчилгээ, мэдээлэл, харилцаа холбоо, систем, дэд бүтэц зэрэг орно.

Prepare a Resilient Business Model with EA for the Next Wave of Disruption  - Iasa Apac

Энтерпрайз архитектур нь нарийн нийлмэл бөгөөд эмх замбараагүй мэдээллийн системүүдийг цэгцлэх, хялбарчлах аргачилсан удирдамж буюу стандартуудын нэгдэл юм.

Энтерпрайз архитектур нь байгууллагын бизнесийн үйл ажиллагаа, мэдээлэл, хэрэглээний програмууд, технологийн стратеги чиглэл болон тэдгээрийн бизнесийн процесс, үүрэг функцэд нөлөөлөх нөлөөллийг тодорхойлж өгдөг.

Дээрх тодорхойлолтуудаас харахад Энтерпрайз архитектур нь байгууллагын алсын хараа, эрхэм зорилго, зорилго, зорилт, стратегитай холбоотой ойлголт бөгөөд энэ нь нэг талаасаа мэдээллийн технологи, мэдээллийн системийг байгууллагын стратегид чиглүүлэн, нягт уялдуулан хөгжүүлж бизнесийн үнэ цэнэ, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх үйл ажиллагаа, нөгөө талаасаа байгууллагын стратеги үйл ажиллагааг удирдах, зохион байгуулахад ашиглах нэгдсэн, нарийн нийлмэл бүтэц бүхий систем гэж ойлгож болно. Мөн байгууллагын аль нэг нэгж хэсэг, үүрэг функцийг бус байгууллагыг бүхэлд нь системийнх хувьд харж, байгууллага түүнийг бүрдүүлэгч элементүүд хоорондын харилцан уялдаа, хамааралыг тодорхойлж өгдөг.

Бид яагаад энтерпрайз архитектурын тухай ярих хэрэгтэй вэ?

Хэрвээ байгууллага Урт хугацааны стратегиа амжилттай хэрэгжүүлж, үйл ажиллагааны үр ашиг, хэрэглэгч үйлчлүүлэгчдийнхээ сэтгэл ханамжийг өсгөхийг хүсч байвал;

Мэдээллийн системийн нарийн төвөгтэй байдлыг зөв удирдан бизнесийн үнэ цэнийг бий болгохыг ач холбогдолтой гэж үзэж байвал;

Мэдээллийн технологийн шийдлийнхээ найдвартай байдлыг сайжруулж, өөрчлөлт шинэчлэлт хийхээр төлөвлөж байвал;

Өрсөлдөх чадвар, өрсөлдөөний байр сууриа сайжруулах стратегиа мэдээллийн системийн ашиглалттай холбон томьёолж байвал;

How to Design Enterprise Architecture

Мэдээллийн технологийн шийдлүүд тань улам бүр удирдахад төвөгтэй нарийн төвөгтэй болж байвал;

Мэдээллийн системүүдэд засвар үйлчилгээ хийх зардал тань өссөөр байвал;

Одоогийн болон ирээдүйн зах зээлийн нөхцөл байдалд хугацаа алдалгүй, зардал өртөг хэмнэлттэй байдлаар хариу үзүүлэх чадвар тань буурч байвал;

Байгууллага амжилттай ажиллахад зайлшгүй шаардлагатай мэдээллүүд хуучрах, илэрхий буруу байх нь олонтаа тохиолдож байгаа бол;

Байгууллага доторх мэдээллийн технологийн болон бизнесийн нэгжүүд бие биедээ үл итгэх, хардах сэрдэх хандлага улам ихсэж байвал; энтерпрайз архитектурын талаар зайлшгүй судлах шаардлагатай. Өнөө үед мэдээллийн системүүдийн үнэ болон нарийн нийлмэл шинж улам бүр нэмэгдэн, тэдгээр системийн бий болгох бизнесийн бодит үнэ цэнэ буурсаар байна.

Өөрөөр хэлбэл, системийн төвөгшил өсөхийн хирээр мэдээллийн системд зарцуулж буй зардал өсөж байгаа ч тэрхүү системийг хөгжүүлсэнээр байгууллагын үнэ цэнэ өсөхгүй байна. Чухамхүү эдгээр асуудлуудыг шийдвэрлэх үүднээс мэдээллийн системийн энтерпрайз архитектурын тухай ойлголт бий болж хөгжсөн билээ.

Систем нарийн төвөгтэй болохын хирээр сайн төлөвлөхийг шаарддаг. Үүнийг байшин барихтай зүйрлүүлж болох юм. Хэрвээ гэр бүлийнхээ хэрэгцээнд зориулж энгийн жижиг сууц барих гэж байвал нарийн мэргэжлийн архитекторч шаардагдахгүй байж болох ч томоохон хотын төлөвлөлтөнд олон арван архитекторчид оролцдог. Мэдээллийн системд ч мөн адил энгийн, нэг хэрэглэгчтэй, тархмал бус систем хөгжүүлж байвал олон архитекторч хэрэггүй. Харин энтерпрайз түвшинд, олон хэрэглэгчтэй, их хэмжээний өгөгдөл дээр ажилладаг, өргөн хэмжээгээр тархсан мэдээллийн систем хөгжүүлэх гэж байвал өгөгдлийн сангийн, програм хангамжийн шийдлийн, дэд бүтцийн, бизнесийн болон энтерпрайз архитекторч гээд олон архитекторч хэрэгтэй болно.

Энтерпрайз архитекторч нь энтерпрайз доторх бүх түвшний архитектурыг боломжит хамгийн өргөн хүрээнд харах, бусад архитекторчдын ажлыг уялдуулан нэгтгэж, зохицуулдаг архитекторч юм. Ийм архитекторч хэрэгтэй эсэх нь таны ямар байшин барих гэж байгаагаас хамаарна. Том, нарийн төвөгтэй энтерпрайз түвшний мэдээллийн системийг энтерпрайз архитекторчгүйгээр хөгжүүлэх нь хот төлөвлөгч -гүйгээр хот байгуулахаар оролдохтой агаар нэгэн. Магадгүй ийм хүнгүйгээр хот байгуулж болох ч тийм хотод амьдрахыг хүн бүр хүсээд байхгүй л байх. Мэдээж хот төлөвлөгч хөлслөх нь амьдрах боломжтой сайн хот байгуулах баталгаа биш ч тийм хоттой болох боломжийг нэмэгдүүлдэгтэй адилаар энтерпрайз архитекторчтой байх нь сайн энтерпрайз архитектуртай болно гэсэн баталгаа биш. Энтерпрайз архитекторчтой ч амжилтанд хүрч чадаагүй энтерпрайз архитектурын төслүүд олон арваараа бий. Ийм төслийг амжилттай хэрэгжүүлэх өөр нэг үндэс нь энтерпрайз архитектурыг бий болгодог арга зүйнүүдээс тухайн байгууллагад тохирох арга зүйг сонгох явдал юм.

Any Business Innovation and Transformation requieres an Enterprise  Architecture | by Pedro Robledo | Medium

АРХИТЕКТУРЫН ТӨРӨЛ:

Бизнес Архитектур нь бизнесийн стратеги, засаглал, зохион байгуулалт болон гол бизнес процессыг
тодорхойлдог.

Өгөгдлийн Архитектур нь байгууллагын өгөгдлийн логик болон физик бүтэц болон өгөгдлийн удирдлагын нөөцийг тайлбарладаг.

Апликешн Архитектур нь хэрэгжүүлэх апликейшн бүрийн төлөвлөгөө, тэдгээрийн харилцан үйлчлэл болон байгууллагын үндсэн бизнес процесстой хэрхэн харьцахыг харуулдаг.

Технологийн Архитектур нь бизнесийн хэрэгжилт, өгөгдөл ба апликешн/үйлчилгээг дэмжихэд шаардлагатай програм болон техник хангамжийн логик боломжийг тайлбарладаг. Үүнд МТ дэд бүтэц, дундын хангамж, сүлжээ гэх мэт зүйл ордог.

ЭНТЕРПРАЙС АРХИТЕКТУР РУУ ШИЛЖИХ ГОЛ ХЭРЭГЦЭЭ ЮУ ВЭ?

ОДООГИЙН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН СИСТЕМ БИЗНЕСИЙН ХЭРЭГЦЭЭНД ЯГ НИЙЦДЭГГҮЙ

– Хэсэгчилсэн, давхцалтай
– Ойлгоход хэцүү
– Өөрчлөх хэцүү

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ НЬ

– Системийн ашиглалтанд чиглэсэн
– Хөгжүүлэлт нь стратеги төлөвлөгөөний дагуу биш тактикийн шинжтэй

ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ БА ЗОХИЦУУЛАЛТТАЙ НИЙЦҮҮЛЭХ
ЭНТЕРПРАЙСЫГ ИЛҮҮ ӨРГӨТГӨХ, НИЙЛҮҮЛЭГЧ РҮҮ ХАНДАХ
МТ –ИЙН ИЛҮҮ ХАМТАЧ АЖИЛЛАГАА
АЛДААНЫ ИЛҮҮ ИЛ ТОД БАЙДАЛ
ШҮҮХ АЖИЛЛАГААНЫ ӨСӨЛТ
АУДИТЫН ШААРДЛАГА

Reliable Business Architecture Transformation Framework

БИЗНЕСИЙН ЗАРИМ ЭЕРЭГ ҮР НӨЛӨӨ:

– Байгууллага бизнесийн стратегидаа хүрэхэд туслана
– Шинэ санаа, боломжийг богино хугацаанд зах зээлд гаргана
– Илүү тогтвортой бизнесийн процесс ба мэдээллийн үйлчилгээ
– Илүү найдвартай, аюулгүй байдал, бага эрсдэл
– Илүү шуурхай бизнесийн ажиллагаа
– Илүү шуурхай МТ ажиллагаа
– Оруулсан хөрөнгө оруулалтын сайн ашиг
– Ирээдүйн хөрөнгө оруулалтын бага эрсдэл
– Хурдан, энгийн, хямд худалдан авалт

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!