Дижитал стратеги

ЛОГО ГЭЖ ЮУ ВЭ? ЛОГО ХИЙЛГЭХИЙН ӨМНӨХ 7 ЗӨВЛӨГӨӨ | Tech-News.mn

Лого нь Грек үгнээс гаралтай ДАРДАС гэдэг утгатай үг бөгөөд байгууллага, брэнд, бүтээгдэхүүнийг илэрхийлж чадах дүрс, бэлэг тэмдэг гэж хэлж болно. Хамгийн анхны худалдааны тэмдэг Лого – Bass нь хамгийн анхны албан ёсны Trademark Logo юм. Басс нь 19-р зуунд дэлхийн хамгийн том пивоны брэнд болсон бөгөөд 1777 онд Английн иргэн Виллиам Басс үүсгэн байгуулжээ.

ЛОГО ХИЙЛГЭХИЙН ӨМНӨХ 7 ЗӨВЛӨГӨӨ

Зүгээр нэг нэр олоод тэрийгээ жаахан хэлбэрт оруулаад лого бүтээчих амархан санагдаж байж магадгүй. Гэхдээ тухайн компанийхаа өнгө төрхийг илэрхийлээд зогсохгүй үйл ажиллагааны цар хүрээг тусгасан лого бүтээнэ гэдэг тийм ч амаргүй байх ёстой. Бизнесээ эхлүүлж буй компаниуд (Start-Up) олноор төрж буй өнөө үед лого загвар зохион бүтээгч нар ч их эрэлтэнд байгаа юм байна. Тэдгээр залуустаа лого загварчлахад нь бяцхан зөвлөгөө өгөхөөр энэхүү нийтлэлийг орууллаа.
1. Өвөрмөц бас Ухаалаг Лого бол танай компанийг өрсөлдөгч нараас тань ялгарахад туслах шидтэй. Тийм учир өөрийн гэсэн өнгө төрхтэй, өвөрмөц байх ёстой. Өнөөгийн нөхцөлд цор ганц оригинал санаа олно гэдэг төвөгтэй. Хэний ч сэдээгүй санаа, загварыг олно гэдэг бараг л боломжгүй зүйл. Гэхдээ ингэлээ гээд энд тэндээс санаа хулгайлаад хүрээд ир гэж байгаа юм биш, харин өөрийн сэтгэсэн, сэдсэн санаагаа цор ганц гэдэгт итгэх нь таны зорилт юм. Онлайн орчинд буулгасан ямар ч контент (дуу, бичлэг, зураг) хуулбарлагдахгүй гэсэн баталгаа байхгүй. Монголд ч лого хулгайлсан хэргээр хэд хэдэн компани шүүхийн хаалга татаад буй. Үүнээс харахад оюуны өмч хамгаалал манай улсад одоо л идэвхжиж эхэлж байгаа харагдана. Ямартай ч санаатайгаар ч бай санаандгүй ч бай (давхцах) таны хийсэн лого өөр хүний оюуны өмчийг хулгайлсан эсэхийг LogoThief гэдэг сайтруу орж шалгаж болдог л юм байна.
Logo design: All you need to know | Creative Bloq
2. Брендээ Судалж Хөдөл.  Лого бол тухайн компаний имиж учир өөрийн брендийн танилцуулга болж явдаг юм. Компаний үйл ажиллагаа хэдэн насны ямар хүмүүст хүрч байгаа гэдгээ бодолцоод логогоо ч тухайн бүлэг хүмүүсийн анхаарлыг татахаар загварчлах хэрэгтэй. Хэрэв санаа хэрэгтэй байвал Niice зэрэг сайтруу орж өнгө үзэмжний хослолоос санаа авч болно. Гэхдээ санаа авна гэдэг нь тэр чигт нь хуулна гэсэн үг биш мэдэж байгаа тиймээ? Танай лого ямар утга агуулж байгаа нь нэн чухал. Бүх л логоны цаана ямар нэгэн түүх, утга, зорилго агуулагдаж байх ёстой. Apple компаний лого нь хазсан алим байдаг. Энгийн мөртлөө цаанаа нэг юм хэлээд байгаа юм (Яг юу гэдгийг нь мэдэхгүй л дээ) Википедиа байна. Логон дээр нь олон хэлээр бичсэн хэсгүүдээс бүрдсэн дэлхийн бөмбөрцөг байх жишээтэй.
3. Өнгө Чухал.  Брендийн имиж бүрдүүлэх гэж буй бол логоныхоо төрхний өнцөг булан бүрт анхаарал хандуулах хэрэгтэй. Ялангуяа өнгөнд! Хурц өнгө хүмүүсийн анхаарлыг татах ч хөнгөн хийсвэр харагдаж магадгүй. Харин бүдэг өнгө гүн гүнзгий утга илэрхийлэх ч дүнсгэр харагдаж магадгүй юм. Аль өнгө ямар утга илэрхийлдэг болохыг харцгаая.
Улаан: Эрч хүчтэй, дур булаам
Улбар шар: Бүтээлч, дотно, залуулаг
Шар: Гэгээлэг, өөдрөг
Ногоон: Өсөн дэвшилт, байгальд ээлтэй
Цэнхэр: Мэргэжлийн, эмнэлгийн, итгэл төрүүлэхүйц
Хар: Итгэлтэй, хүчтэй
Цагаан: Энгийн, цэвэр ариун
Ягаан: Хөгжилтэй, сээтэгнэсэн
Бор: Байгаль орон нутаг, түүхийн, тогтвортой.
Logo Maker & Logo Creator - Free Logo Generator Online
4. Нэр болон Фонт Компаний нэр тань богино эсвэл урт байж болно. Логон дээрээ нэрээ богино болгох – IBM шиг эхний үсгүүдээр нь товчилж логогоо бүтээх нь байгууллагад зориулсан төхөөрөмж үйлчилгээ санал болгодог компанид тохирч байна. Харин эцсийн хэрэглэгчидрүү чиглэсэн (Бид нар шүү дээ) тэр тусмаа худалдан авагчдын дийлэнх нь 30-аас доош насны залуучууд байвал United Colors Of Benetton шиг нэрнийхээ бүх үгийг оролцуулан маш шинэлэг мөн өнгөлөг төрхтэй лого бүтээж болох юм. Загварын нэг чиг хандлага ажиглагдаад байгаа нь “Хавтгай загвар”. Төвийсөн, ардаа сүүдэр үүсгэсэн логоноос илүүтэйгээр маш энгийн фонттой хирнээ өнгө үзэмжнийх нь донжийг нь тааруулсан лого моданд ороод байгаа. Хэрэвзээ фонтоо сонгож чадахгүй байгаа бол яагаад хуучны сайн анд Helvetica-аа сонгож болохгүй гэж? Target, American Apparel, JCPenney зэрэг компаниуд ашиглаад болоод л байдаг юм байна.
5. Энгийн бас Хувирамтгай.  Энгийн юм шиг харагдах авч цаанаа хөөрхөн утга агуулгатай лого бүтээнэ гэдэг их чухал. Лого тань сонирхолтой байх ёстой ч хүмүүст ойлгогдхооргүй замбараагүй байж бас болохгүй. FedEx-ийн логог жишээ авья. Маш энгийн хирнээ цаагуураа их сонирхолтой. Сонирхолтой гэдэг нэг учир нь “E” болон “X” үсгийн хоорондох хоосон зайгаар урагшаа чиглэсэн сум үүсгэсэн бөгөөд энэхүү сум нь хурд, оновчтой байдал бас чиглэлийг илэрхийлж өгч байна. Amazon.com логог ажвал “a” үсэгнээс “z” үсэгрүү заасан сум дор нь байгаа. А-аас Я хүртэл бүх л зүйл манайд бий гэсэн утгыг агуулж байгаа учиртай.
6. Шууд Амжилтанд Хүрнэ Гэж Бүү Найд.  Adidas, Volkswagen, Audi компаниуд бүгд л гайхалтай сэтгэсэн логотой. Гэхдээ эдгээр логог хүмүүс анх хараад л шууд гайхан биширч, итгэж, худалдан авалт хийгээд эхэлсэн гэж бодож байна уу? Мэдээж үгүй! Амжилтанд хүрэхэд цаг хугацаа ордог (Зөв арга замаар бол шүү дээ). Та хэдий маш сайхан, үзэсгэлэнтэй лого бүтээлээ гээд шууд амжилт дагуулчихгүй. Ямар ч гоё утга агуулгатай, ихийг бодож хийсэн лого байлаа гээд тэр тайлбарыг тань сонсох хүмүүс үгүй байна шүү дээ. Гэхдээ энэ бол цаг хугацааны л асуудал. Та брендээ, логогоо, компаниа яаж хүмүүст таниулах вэ гэдэг нь ур ухаан шаардсан, басхүү аз ч шаардсан зүйл. Харин сурталчлах, маркетинг хийх ажилд таны фантастик лого нилээд тус болж магадгүй юм шүү.
7. Интернет ашиглаж санаа харах нь зүйтэй.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!