Дижитал стратеги

БОРЛУУЛАЛТЫН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ | Tech-News.mn

Бизнес эрхлэгчид, Жижиг дунд бизнесүүд болон Өсч яваа компаниудын хувьд хамгийн түрүүнд хийж байх ажил бол борлуулалтын дүн шинжилгээ хийх, хугарлын цэгээ тодорхойлох юм.
Борлуулалтын дүн шинжилгээг мэдээж өмнөх оны мөн үеийн борлуулалт, өмнөх оны борлуулалтыг сар, улирал, хагас жил, жилээр нь борлуулах бүтээгдэхүүний нэр төрөл бүр дээр, үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний нэр төрөл бүр дээр, борлуулалтын суваг бүр дээр, борлуулалтын менежер бүр дээр, харилцагчаар нь гэх мэт бүхий л боломжит үзүүлэлтүүдээр гаргах шаардлагатай.
Жишээ болгон өөрийн ажиллаж байсан төслийн Борлуулалтын шинжилгээний ерөнхий агуулгыг танилцуулж байна.
БОРЛУУЛАЛТЫН ШИНЖИЛГЭЭ
I. БОРЛУУЛАЛТЫН ЕРӨНХИЙ МЭДЭЭ
  • Сарын нийт борлуулалт борлуулалтын сувгуудаар
  • Сарын нийт борлуулалт бүтээгдэхүүний нэр төрлөөр
  • Сарын нийт борлуулалт харилцагчийн төрлөөр
II. БҮТЭЭГДЭХҮҮНИЙ БОРЛУУЛАЛТЫН ШИНЖИЛГЭЭ
  • Бүтээгдэхүүний борлуулалт /нэр төрлүүдээр/
  • ТОП загварын борлуулалт
  • Өнгө
  • Размер, Үйлдвэрлэсэн огноо
III. ХАРИЛЦАГЧИЙН ШИНЖИЛГЭЭ
  • Харилцагчийн төрөл /гадаад, дотоод харилцагч /байгууллагын харилцагч, хувь харилцагч, шинэ болон хуучин, алдсан гм харилцагч
  • ТОП харилцагчид
IV. БОРЛУУЛАЛТЫН СУВГИЙН ШИНЖИЛГЭЭ
  • Дэлгүүрийн борлуулалт, харилцагч нарын болон дэлгүүр тус бүрээр, хөнгөлөлт, хямдрал хассан дүнгээр
  • Менежерүүд, харилцагчийн зөвлөх нарын борлуулалт
  • Гадаад түншүүдийн борлуулалт
V. ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРИЙН БОРЛУУЛАЛТ
  • Баяр, тэмдэглэлт өдрүүдийн борлуулалт
  • Үзэсгэлэн, яармагийн борлуулалт
  • Агуулах чөлөөлөх худалдаа
VI. САНАЛ ГОМДЛЫН МЭДЭЭ
VII. ДҮГНЭЛТ, САНАЛ ЗӨВЛӨМЖ, САЙЖРУУЛАХ АЖЛЫН САНАЛ

БОРЛУУЛАЛТЫН ЕРӨНХИЙ МЭДЭЭ

[Энэ хэсэгт тухайн сарын нийт борлуулалтын төлөвлөгөө болон гүйцэтгэлийг борлуулалтын суваг, бүтээгдэхүүний нэр төрөл, харилцагчийн тоогоор харуулахаас гадна өмнөх сар, өмнөх онтой харьцуулсан харьцуулалтыг харуулна]
I.1. БОРЛУУЛАЛТЫН СУВГИЙН БОРЛУУЛАЛТ /Борлуулалтын төлөвлөгөө, төлөвлөгөөний гүйцэтгэлийг суваг тус бүрээр/
№ Борлуулалтын суваг
1 Салбар дэлгүүр
2 Дотоод үзэсгэлэн
3 Байгууллагын борлуулалт /борлуулалтын менежерийн нэрс/
4 Бөөний борлуулалт
5 Гадаад худалдаа
6 Онлайн худалдаа
Зуучлалын худалдаа
Нийт дүн
[Товч тайлбар: Энэ хэсэгт нийт борлуулалтын сувгийн борлуулалтыг өмнөх сар болон онтой харьцуулан өссөн, буурсан болон төлөвлөгөө хангаагүй шалтгааныг дэлгэрэнгүй оруулах]
[График диаграм дүрслэл: Диаграм, график дүрслэлээр борлуулалтын сувгуудын борлуулалтанд эзлэх хувь, өсөлт бууралтыг харуулж болно.]
Харьцуулалт Нийт борлуулалтын төлөвлөгөө Нийт борлуулалтын гүйцэтгэл Борлуулалтын гүйцэтгэл, эзлэх хувиар

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!