Дижитал стратеги

ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ ГЭЖ ЮУ ВЭ? | Tech-News.mn

ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ гэдэг нь байгууллагын хэмжээнд эрс өөрчлөлт, шинэчлэлтийг бий болгох орчин үеийн технологийг хэрэгжүүлэх үйл явц юм. Энэ үг хэллэг нь дижитал технологи болон бизнесийн өөрчлөлт шинэчлэлтээс үүдэлтэй. Бизнес дахь өөрчлөлт шинэчлэлтийг дижитал технологийн тусламжтай гүйцэтгэх нь дижитал шилжилт. Бизнес эрхлэгчид дижитал шилжилтийг амжилттай хийхийн тулд бизнесийн үйл ажиллагаандаа тохирох зөв технологийг ашиглах, одоогийн байгаа бизнес моделоо өөрчлөн сайжруулах хэрэгтэй.
Дижитал шилжилт нь САЛБАРЫН ЛИДЕРүүдийг бизнесийн тасралтгүй өсөлт рүү хөтлөж чадах бизнесийн стратеги, үйл ажиллагааг дахин загварчлахыг шаарддаг. Компани шинэ технологийг нэвтрүүлэн, шинэ стратегийг хэрэгжүүлснээр ажилтнуудын оролцоо, хэрэглэгчдийн сэтгэл ханамж, бизнесийн үйл ажиллагаан дахь инновацийн өсөлтүүдийг бий болгож чаддаг. Ийнхүү бизнесийн үйл ажиллагаанд үнэ цэнэтэй өсөлтүүдийг бий болгодог учраас дижитал шилжилтийн шинэлэг санал санаачлагуудад олон сая долларын хөрөнгө оруулалтуудыг хийсээр байна.
Дижитал шилжилтийн үр өгөөжөөр байгууллагууд хэрэглэгч болон ажилтнууддаа хүлээлтийг нь давуулсан, бодит, үр өгөөжтэй санал, санаачлагыг бий болгосноор урт хугацааны үнэнч хэрэглэгчдийг бий болгох, брэндийн үнэ цэнийн өсөлт, тасралтгүй ашиг орлогын өсөлтийг бий болгох боломжийг бүрдүүлж байна.
ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ ЯАГААД ХЭРЭГТЭЙ ВЭ?
Технологи нь дижитал шилжилтийн чухал хэсэг боловч бизнес эрхлэгчдийн хувьд энэ нь цор ганц санааг зовоох асуудал биш л дээ. Дижитал шилжилт нь шинэ технологийг нэвтрүүлэхээс илүүтэйгээр угжирсан, удааширсан, хуучин систем, үйл явцыг авч хаях гэж ойлгож болно. Амжилттай дижитал шилжилт нь бизнесийн том зорилгуудыг чухалчилсан, хамгийн амжилттай байж болох шалгуур үзүүлэлтүүдийг тодорхойлсон маш тод томруун стратегийг хэрэгжүүлэх юм.
Хамгийн чухал нь та дараах чухал талбарууд дээр төвлөрсөн байх ёстой:
ХЭРЭГЛЭГЧИЙН ТУРШЛАГА
Хэрэглэгчийн туршлага нь бизнесийн хамгийн чухал үзүүлэлт. Хэрэглэгч таны бүтээгдэхүүн, үйлчилгээнд сэтгэл дундуур бол эргэж ирэхгүй. Бусад хэрэглэгчид ч энэ тухай дамжуулах болно. Хэрэглэгчийн муу туршлага гэдэг бол удирдлагын хангалтгүй арга барил, доголдолтой үйл ажиллагааны процесс, сургагдаагүй ажилтнуудын ажлын гүйцэтгэл зэргийн үр дүн юм. Орчин үеийн технологийг ашиглах нь эдгээр үйл явцуудыг хурдан хугацаанд сайжруулах замаар хэрэглэгчийн туршлагыг сайжруулах юм. Ковид-19-н нөхцөл байдалд компаниудын хувьд дижитал шилжилтийн тухайд дахин тунгаан шийдвэрлэж, хэрэглэгчийн туршлагаа сайжруулах хэрэгтэй. Хэрэглэгч, харилцагчиддаа маш сайн халамжилдаг компанид хэрэглэгч харилцагчдаа урт удаан хугацаанд авч үлдэх боломжууд байсаар байна.
АЖИЛЧДЫН ГҮЙЦЭТГЭЛ
Ажилтнуудын гүйцэтгэл компанийн үйл ажиллагааны хамгийн чухал хэсэг. Хэрэв ажилчид оновчтой гүйцэтгэлтэй ажиллаж чадахгүй бол бизнес тань эрсдэлд хүрнэ. Дижитал шилжилт хийнэ гэдэг нь ажилтнуудын сэтгэл ханамж, ур чадвар, гүйцэтгэлийн өсөлт бөгөөд үүнийг тэдэнтэй хамтран ажиллаж, сургаж хөгжүүлснээр бий болгоно. Ажилтнуудаа харилцаа холбоо тогтоох, хамтран ажиллах, хялбар холбогдох боломжоор хангах нь бизнесийн амжилтыг бий болгох үр өгөөжтэй бүтээмжүүдийн өсөлт юм. Байгууллагууд ажилтнуудын гүйцэтгэл, туршлагыг сайжруулах үүлэн тооцоолол, мобайл болон виртуал орчныг бий болгох дижитал шийдлүүдийг нэвтрүүлэх хэрэгтэй
ӨГӨГДЛИЙН ДҮН ШИНЖИЛГЭЭ
Дижитал шилжилтийн хамгийн чухал зүйл бол өгөгдөл. Өгөгдөл байхгүйгээр амжилтыг бий болгох хэмжүүрийг боловсруулах боломжгүй. Өгөгдөл нь бизнесийн үйл ажиллагааг бүхий л талаас нь үнэ цэнийг бүтээх боломжоор хангаж байдаг. Одоог хүртэл олон компани цаасан дээр суурилсан үйл ажиллагааны процессоор бизнесийн үйл явц нь явагдсаар байгаа. Энэ арга барил нь бизнесийн үйл ажиллагааг тань өсөлтөд хүргэх өгөгдлийг цуглуулах, дүн шинжилгээ хийх үйл явцад саад учруулсаар байдаг. Процессын автоматжуулалт болон дижитал шилжилт нь бизнесийн гүйцэтгэлийн огцом өсөлтийг бий болгох тул хэрэгжүүлэх нь чухал юм.
ӨРСӨЛДӨХҮЙЦ ДАВУУ ТАЛАА ТОДОРХОЙЛОХ
Хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлага өдрөөс өдөрт улам хурдтай өсч байгаа. Тэдний хэрэгцээ, шаардлагыг хангахын тулд бизнесүүд бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанарыг сайжруулах хэрэгтэй болж байна. Дижитал шилжилт нь инновацийг бий болгох хэрэгсэл юм. Илүү үр ашигтай ажилладаг компани салбартаа түрүүлж алхах, тэргүүлэх илүү олон боломж, санаануудыг олж судлах, хөрөнгө оруулах цаг хугацаа, ашиг орлогыг бүтээдэг. Хэрэв та байнга урагшилж байвал өрсөлдөгчөөс ямагт түрүүлж алхана.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!