Дижитал стратеги

МЕРЧИНДАЙЗИНГ ГЭЖ ЮУ ВЭ? | Tech-News.mn

Мерчиндайзинг нь өнөөгийн байдлаар дэлхий нийтэд иж бүрдэл элемент тус бүрээрээ өргөжин хөгжиж байгаагаас гадна мерчиндайзингийн үйлчилгээ үзүүлдэг компаниуд ихээр байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байна.
Мерчиндайзингийг хэрэгжүүлдэггүй худалдаа үйлчилгээний компаниуд бараг байхгүй болсон бөгөөд шинээр байгуулагдаж байгаа болон жижиг компаниуд эдгээр мерчиндайзингийн үйлчилгээ үзүүлдэг компаниудаар дамжуулан үйл ажиллагаагаа хэрэгжүүлж байна. Эсвэл Планограмм программын тусламжтайгаар барааны эргэлт, өрөлт хураалтандаа хяналт тавин ажиллаж байна.
Бид бүхний зарим нь мерчиндайзинг гэсэн ойлголтыг бүрэн ойлгодоггүй бөгөөд үүнээсээ ч болоод мерчиндайзингийг бүрэн хэрэгжүүлдэггүй. Мөн мерчиндайзингийн иж бүрдэл, элементийн зөвхөн нэг хэсэг болох барааны өрөлт байршуулалтанд гол анхаарлаа хандуулан ажилладаг нь бусад бүрдэл хэсгүүдийг орхигдуулах шалтгаан болдог.
Компаниуд мерчиндайзерууддаа дээд боловсролтой байх, харилцааны чадвартай байх, хувийн машинтай байх гэх мэтийн нийтлэг шаардлагуудыг тавьдаг мерчиндайзерийн голчлох ур чадварын үзүүлэлт биш юм .
Монголд мерчиндайзерийг бэлтгэдэг, энэ тал дээр зөвлөгөө өгдөг сургалтын төв, үйлчилгээний байгууллага хомсдолтой байна.
Сургалт зохион байгуулах чиглэлүүдэд:
⚖️Салбар цэгийн гадаад болон дотоод харагдах байдал, үзэмж, дизайн
⚖️ Бараа бүтээгдэхүүний өрөлт, зөв байршуулах тухай
⚖️Үйлчилгээний ажилтнуудын хувцаслалт, зан харьцаа
⚖️Сурталчилгааны материалуудыг боловсруулах болон байрлуулах

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!