Дижитал стратеги

Сошиал сувгууд дээр байршуулсан контентийн үр дүнг хэмжих, хянах | Tech-News.mn

Бидний хамгийн чухал ажил бол сошиал орчинд түгээсэн контентууд хэрэглэгчдийн сонирхол, хандалтыг татаж чадсан эсэх үүнтэй холбоотой бүтээгдэхүүн, үйлчилгээний борлуулалт, байгууллагын нэр хүнд өсч, хэрэглэгч, харилцагчдийн тоо нэмэгдсэн эсэхэд дүгнэлт хийж, цаашдын сайжруулалтаа төлөвлөх юм. Мөн сошиал сувгуудад дүн шинжилгээ хийх, зорилтот хэрэглэгчид, зах зээлийн нарийвчилсан мэдээ мэдээллийг гарган авах нь чухал. Байгууллага нь сошиал маркетингийн үйл ажиллагаа, хэрэглэгч, харилцагчид болон сошиал сувгууддаа дүн шинжилгээ хийж, сайжруулалт хийх үйл явцаа зориулалтын програм хангамж ашиглан цаг алдалгүй удирдах бүрэн боломжтой байдаг. Ийм төрлийн програм хангамжуудыг мэргэжлийн компаниудад захиалан хийлгэж болохоос гадна интернет байршуулсан олон төрлийн апплекейшнуудаас сонгон хэрэглэж болдог. Тухайлбал: Tumblr-г ашиглан компанийн сайтад хандаж байгаа хэрэглэгчдийг улс орон, нас хүйс, байршил, хандалтаар нь харах, хэрэглэгчдийн үзүүлж байгаа хариу үйлдлүүдийг тодорхойлох зэрэг боломжтой.

Үр дүнгээ хянах хэрэгслүүд

Сошиал сувгуудын хандалт болон тэдгээр дээр байршуулж байгаа мэдээллүүд хэрэглэгчдийн анхаарлыг татаж байгаа эсэхийг шинжлэх програм хангамж, апплекейшнүүдийг танилцуулья:

  • Google analytics

Вэб аналитикийн энэ програмыг gmail аккаунтаараа үнэгүй ашиглах боломжтой бөгөөд google analytics-н хандалтыг мөрдөх кодыг вэб хуудсандаа суулган, өгөгдлүүдэд шинжилгээ хийх боломжтой. Өөрөөр хэлбэл вэбсайт дахь хэрэглэгчдийн хандалтын төрөл бүрийн шинжилгээг (аль улсаас ямар нас хүйсний хүмүүс орж ирсэн, ямар хугацаа зарцуулсан, аль хуудаснаас орж ирсэн, г.м.) хийдэг.

  • Surveymonkey

Судалгааны энэ програмын үнэгүй хувилбар 10 асуулттай судалгаанд 100 хариулт авах боломжтой бөгөөд жижиг судалгаануудад хангалттай. Танай байгууллагад хэрэгцээтэй, үр дүнтэй нь харагдвал дараагийн хувилбар нь сарын $26-оос эхэлдэг тул үнэтэй хувилбарт шилжихэд өндөр зардалтай бол биш.

  • Hotjar

Энэ програмын кодыг вэб хуудсандаа байршуулснаар хэрэглэгч танай вэбийг хэрхэн хэрэглэж байгаа тухай маш хэрэгтэй шинжилгээнүүдийг авч болдог. Жишээ нь: хэрэглэгч танай вэб хуудасны хаана нь дарж аль мэдээллийг сонирхож байна, хуудсууд хооронд хэрхэн шилжиж байна гэх мэт. Вэб хуудсаа яаж оновчлох, сайжруулах хэрэгтэйг хүмүүсийн үйлдлээс шинжлээд, хэлээд өгдөг гэсэн үг. Үнэгүй хувилбар нь өдрийн 2,000 хуудас үзэлтээр хязгаарлагддаг.

  • Quintly

Энэ програмийг ашиглан хүссэн сошиал сувгуудаа хянах боломжтой. Үнэгүйгээр 5 суваг оруулна. Мөн дан ганц сошиал сувгуудын бус тухайн сувгуудад байх группуудыг хянах боломжтой. Тайлангаа PNG, JPG, PDF, Powerpoint, Excel,CVS гэх мэт өргөтгөл дээр татан авч болно. Мөн өөрийн өрсөлдөгч байгууллагын хуудсыг оруулан харьцуулалт хийн дүгнэлт гаргах боломжтой.

Эх Сурвалж: Сошиал орчинд бизнесээ амжилттай удирдах номын хэсгээс

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!