Бүтээгдэхүүн & Үйлчилгээ

МОБАЙЛ ВЭБ САЙТ ХИЙХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААР | Tech-News.mn

Вэб сайтаа мобайл болгож амжсан уу?

Google-ийн нь Mobile-Friendly Test үйлчилгээг ашиглаад үзээрэй.

Учир нь орчин үеийн интернэт технологи тэр дотроо ухаалаг гар утас нь (iphone, android, үйлдлийн системтэй гар утас, ipad, таблет г.м. зөөврийн төхөөрөмжүүд) бидний өдөр тутмын амьдралын салшгүй нэгэн хэрэглээ болтлоо хөгжсөн энэ үед хүмүүс мэйлээ шалгах, онлайн дэлгүүрээс худалдан авалт хийх, хоол пицца захиалах, эмнэлэг, банкны үйлчилгээ авах, такси захиалахдаа суурин компьютер эсвэл ноутбукаа асаахаас илүүтэйтэйгээр гар утсаа ашиглах нь ихсэж байна.

Welcome! | Search Central | Google Developers

Мөн гар утасны интернэт трафик урсгал асар ихээр нэмэгдэж байгаатай уялдуулан бидний байнга ашигладаг Google компани нь 2018 оны 7-р сарын 1-ний өдрөөс эхлэн Mobile-first indexing буюу Мобайл хайлтыг Десктопоос дээгүүр тавьж Google хайлтын систем хайлтынхаа алгоритмд томоохон хувьсгал хийсэн. Бусад хайлтын системүүд ч мөн адил мобайл вэб сайтуудыг эхэнд эрэмбэлэх зарчмыг баримталж байна.

Ямар нэг байгууллагын анхнаасаа компьютерийн дэлгэцэнд зориулж хийлгэсэн вэб сайтыг гар утас болон таблет төхөөрөмж дээр нээж үзэхэд дэлгэцэнд тохиромжгүй, эсвэл бүр ашиглах боломжгүй байдгаас ихэнх интернэт хэрэглэгчид сайтыг орхиж гараад зогсохгүй тухайн компани боломжит үйлчлүүлэгчдээ алдаж байгаа нь харамсалтай. Товчхондоо энэ бол вэбсайтын дизайн загвар, бүтэц функцийг гар утсанд тохируулж сайжруулах шалтгаан юм.

Хэрэв таны одоогийн вэб сайт зөвхөн компьютерийн дэлгэцэнд зориулан хийгдсэн бол бид дараах үйлчилгээг заавал аваарай:

Сайтыг гар утсанд тохируулж хөгжүүлэх

Та одоогийн сайтдаа дүн шинжилгээ хийлгэн респонсив дизайнд шилжих боломжуудыг судалсны үндсэн дээр техникийн шаардлагыг нарийвчлан гаргуулж, тохирох програм технологийг ашиглан бүтэц, кодчилол, интерфейс загварт шинэчлэлт хийснээр вэб нь компьютер, ухаалаг утас болон зөөврийн төхөөрөмжүүд бүгдийнх нь дэлгэцэнд автоматаар тохирч нээгдэнэ.

Одоо ашиглаж байгаа вэб сайтын мобайл хувилбарыг тусад нь хийх

Компьютерийн дэлгэцэнд зориулан хийгдсэн одоо ашиглаж байгаа сайтыг оролдохгүйгээр түүний гар утсанд зориулсан мобайл хувилбарыг тусад нь хийж үндсэн сайтын subdomain дээр байрлуулна. Энэ хувилбар нь хандалт ихтэй томоохон төслүүд, мэдээллийн портал сайтуудад тохиромжтой.

4 Easy Steps On How To Build A Mobile Site

Ажлын дараалал:

  1. Сайтын судалгаа, төлөвлөлт.
  2. Дизайн загвар, бүтцийн шинэчлэлт.
  3. Програмчлал.
  4. Зөөврийн төхөөрөмжүүд дээр туршин шалгах.

Ингэснээр

  1. Таны мобайл сайт руу гар утас болон зөөврийн төхөөрөмжөөс хандах боломжтой болно.
  2. Вэбсайтын хайлтын ранк өснө.
  3. Илүү олон интернэт хэрэглэгчид сайтаар зочилно.
  4. Танай бүтээгдэхүүн үйлчилгээний захиалга нэмэгдэнэ.
  5. Танай орлого өснө.

Эх Сурвалж: Webmasteruud.com

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!