Бүтээгдэхүүн & Үйлчилгээ

Дуслан кофе чанагчийг хэрхэн зөв сонгох вэ?

Эхний чухал үзүүлэлт бол кофе чанагчийн усны савны багтаамж. Энэ нь кофе чанагч 1 удаад хэр их кофе бэлтгэх боломжтойг харуулж байгаа юм. Ихэнхи кофе чанагч 1 литрийн багтаамжтай байдаг ч, 1,4 л болон 0,65 л багтаамжтай загварууд ч байдаг. Тиймээс та өөрийн болон гэр бүлийнхээ хэрэглээнд тохируулан сонголтоо хийгээрэй.

Хүчин чадал гэхээр зөвхөн кофе чанагдах хугацааны асуудал биш юм. Чанагчийн хүчин чадлаас хамаарч кофены амт, чанга, сул нь хүртэл хамаардаг байх нь. Хамгийн тохиромжит хүчин чадал бол 1 л багтаамжтайд 1000 Вт байх юм. Хэрэв үүнээс бага хүчин чадалтай бол кофены амтанд хуванцарын амт нэвчих, хэт хүчтэй байвал ус хурдан буцалж, бутлагдсан кофетой хэсгээр усаа хурдан шахсанаас болж кофены амт чанар нь сулавтар амтгүй болдог байна.

Энэ төрлийн кофе чанагчууд нь үндсэн 3 төрлийн шүүлтүүртэй байдаг.
1. Цаасан
2. Нийлэг
3. Алтан

Цаасан шүүлтүүр– Энэ нь нэг удаагийнх учраас сул тал нь цаасан шүүлтүүрийг кофе чанах бүртээ солих шаардлагатай бөгөөд энэ нь зардал ихтэй. Мөн дусалын эсрэг системтэй кофе чанагчинд цаасан шүүлтүүрний норсон хэсэг нь орж гацаах магадлал их байдаг.

Нийлэг эдэн шүүлтүүр– Нийлэг эдэн шүүлтүүрийг ч гэсэн солих шаардлагатай боловч нэг шүүлтүүрийг 50 удаагийн чаналтанд ашиглах нормтой байдаг. Энэ нь цаасан шүүлтүүрнээс илүү хэмнэлттэй боловч кофены амтанд нөлөөлдөг. Учир нь уг шүүлтүүрээ сайн цэвэрлээгүйгээс болж, өмнөх чанасан кофены шаар үлдэж, амт чанарт нөлөөлөх сул тал байдаг.

Алтан шүүлтүүр – Алтан хэмээн нэрлэсэн учир нь түүний өнгөнөөс шалтгаалсан бөгөөд энэ шүүлтүүрийн гадаргуу нь нитрат титанаар бүрхсэн байдагтай холбоотой. Алтан шүүлтүүрийг 120 удаагийн чаналтанд ашиглах нормтой байдгаараа эдийн засгийн хувьд хэмнэлт болж чадах боловч кофе чаналтын дараагаар сайн цэвэрлэж чадахгүйгээс үлдсэн шаар шинэхэн кофены амтанд нөлөөлдөг.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!