Дижитал стратеги

BLOCKCHAIN ТЕХНОЛОГИ| Tech-News.mn

Итгэлцэл гэдэг хамгийн үнэ цэнэтэй зүйл. Магадгүй та хэзээ нэгэн цагт таны өгсөн саналын хуудсыг тоолсон эсэх, интернетээр танилцсан нэгэн үнэхээр тэр хүн мөн эсэхэд эргэлзэж байсан байж болох юм.

Эсвэл худалдан авсан хүнсний бүтээгдэхүүн дээрх он сар үнэн зөв гэдгийг яаж баттай мэдэх вэ? Үүний тулд танд олон тооны баримтуудыг бусад хүмүүс баталгаажуулсан, аюулгүй гэдгийг нотолсон зүйл хэрэг болно.

Ингэснээр системд оролцогчид бүгд хянаж байгаа учраас хэн нэгэн тухайн системийг хуурах, бусдыг мэхлэх боломжгүй юм. Яг энэ зарчмаар ажилладаг технологийг BLOCKCHAIN буюу гинжин хэлхээ гэж нэрлэдэг.

Блокчэйн нь төвлөрсөн мэдээллийг алдаагүй, хэн нэгнээс хараат бусаар тараан байршуулах чадвартай технологи юм.  Энэ нь он цагийн дараалал бүхий мэдээллийг дэс дарааллуулан хадгална. Нэгэнт оруулсан мэдээллийг хэн ч өөрчлөх боломжгүй бөгөөд системийг ашиглаж байгаа хэрэглэгч бүр системийг хөдөлгөх хүч болж байдгаараа онцлог юм. Үүнийг арай энгийнээр “Төвлөрлийг сааруулах” гэж тодорхойлж болно.

Төвлөрөлийн нэг жишээ нь банк, санхүүгийн байгууллага юм. Хүмүүс хоорондоо мөнгө солилцоход заавал дунд нь баталгаажуулах нэг этгээд байх шаардлагатай. Үгүй бол хуурамч мөнгө өгч эсвэл огт шилжүүлээгүй байж шилжүүлсэн хэмээн гүтгэж байгаа эсэхийг мэдэх боломжгүй.

Түрүүнд дурдсанчлан итгэлцэл гэдэг зүйлийг баталгаатай болгохын тулд бид өнөөдөр систем бүрт дундын зуучлагч буюу хяналтын тогтолцоог нэвтрүүлсэн. Харин Блокчэйн технологи энэхүү тогтолцооны оронд төвлөрлийг сааруулж, олон нийтийн оролцоотойгоор итгэлцлийг бүрэлдүүлэх боломжтой гэдгийг харуулж байна.

Blockchain solutions for supply chain sustainability

Бяцхан ТҮҮХ

1991 онд анх Блокчэйн технологийн тухай Стюарт Хабер болон Скотт Сторнетта нар өгүүлж, 1992 онд анхны Блокчэйн ашигласан мэдээлэл хадгалах аргыг боловсруулжээ. Харин өнөөдөр бид энэхүү сэдвийг хөндөж, улам сайн ойлгохыг хичээх болсон шалтгаан нь “Сатоши Накамото” хэмээх хувь хүн эсвэл бүлэг хүмүүсийн 2008 онд дэвшүүлсэн санаанаас үүдэлтэй Биткойн цахим валют юм.

Биткойнд Блокчэйн технологийг ашигласнаар анх удаа цахим валютыг баталгаатай хянагчгүйгээр давхар ашиглах асуудлыг шийдвэрлэж чаджээ. 2014 онд Биткойны Blockchain мэдээллийн сангийн хэмжээ 20GB хүрсэн бол 2015 оны нэгдүгээр сард 30GB хүрч, 2017 оны нэгдүгээр сар гэхэд 100GB давсан юм.

Энэ оны эхээр Харвардын их сургуулиас Blockchain технологийг эдийн засаг, нийгмийн системийг үндсээр нь өөрчлөх чадалтай ирээдүйн шийдлийн нэг хэмээн зарлажээ.

Төвлөрлийг сааруулах нь

Эхнийх нь төвлөрүүлсэн систем, хоёр дахь нь төвлөрлийг сааруулсан системЭхнийх нь төвлөрүүлсэн систем, хоёр дахь нь төвлөрлийг сааруулсан систем

Технологийн томоохон компаниуд хакеруудын халдлагад өртөж хэрэглэгчдийнхээ мэдээллийг алдах, банк дээрэмчдийн гарт өртөж, байсан бүх мөнгөө дээрэмдүүлэх гэх мэт үйл явдлууд нь төвлөрүүлсэн системийн сул тал юм. Бүх мэдээллийг, бүх нөөцийг нэг цэгт төвлөрүүлснээр систем ганцхан халдлагаас болж нуран унах нь бий. Жишээлбэл дарангуйлагчыг хөнөөсөн тохиолдолд түүний бүрэлдүүлсэн системийг нураах хялбар болно.

Ийм ч учраас Блокчэйн технологи төвлөрлийг сааруулах зарчмаар ажилладаг. Систем тэр чигтээ бүх мэдээллийг тус тусад нь хадгалах болохоор нэгийг унагасан ч системийн оршихуйд нөлөөлөхгүй. Гэхдээ Блокчэйн технологи нь цоо шинэ технологи биш бөгөөд хэрэглээгээр баталгаажсан гурван үндсэн технологийг нэгтгэж, шинэ зарчмаар ажилладаг болгосон хэрэг. Энэ гурав нь интернет, шифрлэл, бүртгэл зэрэг юм.

Blockchain Node Providers and How They Work

Blockchain технологи нь дан ганц цахим валют биш юм

Биткойн болон бусад электрон мөнгөний суурь сүлжээ бөгөөд өөрөөр хэлбэл энэ систем нь электрон мөнгөний хувьд хэтэвч, банкны үүргийг гүйцэтгэнэ. Гол үнэ цэн нь сүлжээний оролцогч бүрийн мэдээллийг хоорондоо гинжин хамааралтайгаар крипто аргаар кодлодог, өөрчлөлт бүр нь бүх оролцогчид нээлттэй байдагт оршино.

Блокчэйныг санхүүгийн салбарт хамгийн өргөн ашиглаж байна.

Өнөөдөр энэ технологи бидний амьдралд Биткойн, Эфириум зэрэг цахим валютаар танил болж байна. Гэхдээ давуу бөгөөд нэг сул тал нь оролцогч талууд өөрсдийнхөө хэн гэдгийг илчлэх шаардлагагүй явдал юм.

Үүний улмаас цахим валютыг хууль бус наймаа, терроризмыг санхүүжүүлэх зэрэгт ашиглах нь түгээмэл болжээ. Биткойн алдартай болсон шалтгаан ч Торгоны зам хэмээх хууль бус бараа, бүтээгдэхүүн борлуулагч сайтыг үүсгэн байгуулагч баривчлагдсантай холбоотой.

Хятадын эрх баригчид цахим валют арилжааг хориглож, Япон улсын банкуудын холбоо өөрийн гэсэн цахим валютыг хөгжүүлж эхэлсэн зэрэг үйл явдлууд нь энэ технологийн хөгжлийг өөр тийш эргүүлэх магадлалтай.

Яг л анх интернетийг хэрэглэж эхлэхдээ бид үнэгүй ашиглахыг хүссэнтэй ижил Blockchain технологийг нийтийн систем бус дахиад л хэн нэгэн эрх мэдэлтний хяналтад оруулж болзошгүй юм.

Гэтэл Блокчэйн технологи нь өнөөдөр л санхүүгийн салбарт, цахим валютаар илэрч байгаа болохоос ирээдүйд илүү аюулгүй өөрийгөө жолооддог автомашин, интернетэд холбогдсон юмсыг удирдах систем болох зэргээр бүх салбарт нөлөөлөх учиртай шийдэл юм.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!