Дижитал стратеги

МЭДЭЭЛЛИЙН ХӨРӨНГӨ

Мэдээллийн хөрөнгө нь өгөгдөл, программ хангамж, компьютер, сүлжээний тоног төхөөрөмж зэрэг аюулгүй байдлыг нь хангах шаардлагатай хөрөнгө юм.

Мэдээллийн хөрөнгийн голлох төрлүүд:

Үйлчлүүлэгчийн мэдээлэл

Ажил хэрэг хамтран эрхэлдэг үйлчлүүлэгчийн (компани, хувь хүн зэрэг ) мэдээлэл юм. Хүмүүсийн нэр, хаяг, утасны дугаар зэрэг мэдээллийг бусад хүн ашиглаж болно. Эдгээр мэдээлэл тухайн улсын хувийн мэдээллийг хамгаалах эрх зүйн бичиг баримтаар хамгаалагдаж байх ёстой байдаг учраас уг баримтад нийцүүлэн зүй зохистой удирдах шаардлагатай.

Борлуулалтын мэдээлэл

Зах зээл, үр ашгийн дүн шинжилгээ, бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологи, худалдан борлуулах аргачлал зэрэг борлуулалтын үйл ажиллагааны чухал мэдээлэл юм .

Оюуны өмчтэй холбоотой мэдээлэл

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан, үйлдвэрлэлийн өмчийн эрх бүхий мэдээлэл юм .

Хүний нөөцийн мэдээлэл

Албан хаагчийн нас, гэр бүлийн дэлгэрэнгүй мэдээлэл, цалин, албан тушаалын томилгоо, ажлын гүйцэтгэл зэрэг эрх бүхий этгээд ашиглаж болох ажилтнуудын хувийн мэдээлэл юм.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!