Контент Маркетинг

Сайн контент маркетинг хэрхэн хийх вэ?

Контент маркетингийг Маркетингийн стратегийн зорилгод тулгуурласан үнэ цэнэтэй, ач холбогдолтой, хүнд хэрэгцээтэй, тогтмол контент бүтээх замаар тодорхой зорилтот бүлгийн анхаарлыг татан, цаашлаад ашиг өгөгч хэрэглэгч болгоход чиглэсэн маркетингийн нэг арга барил юм  хэмээн тодорхойлсон байдаг.

Контент маркетинг, бизнесийн блог хөтлөх гэдэг ойлголт аль хэдийн бидний дунд амжилттай маркетингийн нэг хэлбэр болсон байна. Энэ нь ямар ч төрлийн үйлчилгээ эрхлэгч байгууллага байсан илүү хүнд чиглэсэн үйл ажиллагаа явуулах болсны илрэл юм.

Блог нийтлэл хөтөлснөөр бизнесээ онлайн ертөнцөд үр дүнтэй ажиллах боломж олгох болно. Хүмүүсийн сонирхол, хэрэгцээ, шаардлагад нийцсэн контент бүтээх, улмаар өөрийн хэрэглэгч болгох стратеги барин ажиллах нь таны нэн тэргүүнд хийх ёстой маркетинг юм.

Энэ бол инбаунд маркетингийн аргачлал.

The Top 10 Benefits of Content Marketing | Inc.com

1. Зорилтот хэрэглэгчийн персона тодорхойл

Бид маркетинг хийхдээ шууд л бүтээгдэхүүнээ ямар сайн болох, ямар давуу талтай талаар хэтэрхий их нуршиж хөндий хүйтэн, амьгүй орон зайг үүсгэдэг. Хүмүүс бусдын хэлсэн үгэнд шууд итгэхээс илүү өөрөө судалж мэдсэн зүйлдээ итгэдэг. Тиймээс тэдэнд өөрийгөө хөгжүүлэх, судалж танин мэдэх боломж олгох хэрэгтэй.

Харин боловсорсон хэрэглэгчидтэй илүү таатай орон зайг үүсгэх боломжтой болдог. Иймээс та хэрэглэгчээ илүү таниж мэдэж тэдний сонирхол, хэрэгцээ, шаардлагад нийцсэн блог нийтлэлийг хүргэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хэрэглэгчийнхээ оронд өөрийгөө тавьж үзээрэй.

2. Контентын төлөвлөгөө гарга

Сүүлийн үеийн чиг хандлагаас харахад контент маркетинг хүмүүст илүү хүрч чадаж байна. Энэ нь тоо тоймгүй олон контентыг хийгээд бай гэсэн үг огт биш. Контентын төлөвлөгөө гарган хэрэглэгчдэд тодорхой дэс дараалал, эмц цэгц, зорилготойгоор мэдээллийг хүргэх нь чухал.

Хэрэглэгчийн худалдан авалтын замналын аль үе шатанд, ямар мэдээлэл хүргэх вэ? Хэрхэн түүнийг дараа дараагийн алхамд дуудах вэ? гэдгийг тодорхой болгон төлөвлөгөөг гарна.

3. Сайн контент бүтээх

Мэдээж хэрэг сайн контент гэдэг нь гарчигтайгаа агуулга, зураг, жишээ нь хоорондоо зохицсон тодорхой байна. Үүнээс гадна дараахи зүйлсд анхаарлаа хандуулах хэрэгтэй.

  • Контентын төрөл

Таны контент зөвхөн блог нийлэл байх албагүй инфографик, подкаст, хөдөлгөөнт зураг, видео, цахим ном гэх мэт контентоо илүү үр дүнтэй хүргэж болох төрлөөс ашиглаж болно.

  • Түлхүүр үгс

Мөн контентын сэдэвт тохирсон түлхүүр үгсийг оруулах хэрэгтэй. Энэ нь хайлтын системд танигдах боломж ихэсдэг. Хайлтын системээр орж ирсэн хэрэглэгчид маш сайн борлуулалтын сэжим болдог. Учир нь тэд асуудлаа ойлгочихсон шийдвэрлэх гарцыг хайж байдаг.

  • Call-To-Action буюу үйлдэлд дуудах

Манай контентыг сонирхож уншсан хүн бол манай борлуулалтын сэжим болох магадлал өндөр шүү дээ. Тиймээс тэрхүү сэжимд дараа дараагийн мэдээлэл хүргэн /Call-To-Action/ зөв байршуулан, холбоосуудыг оновчтой хийн үйлдэлийг нь удирдах хэрэгтэй. Ингэснээр манай хэрэглэгч болох магадлал өсөх болно.

Comparing the ROI of Content Marketing and Paid Advertising

4. Контент түгээх сувгууд

Үр өгөөжтэй хэрэглэгчдэд таалагдах маш сайн контент хийлээ. Одоо яах вэ? Аль аль сошиал сувгуудыг ашиглах вэ? Хэрхэн контентоо хэрэглэгчиддээ хүргэх вэ? Зорилтот хэрэглэгчид рүүгээ хэрхэн чиглүүлэх вэ?

5. Үр дүнгээ хэмжих, хянах

Бүх зүйлс бэлэн болсны эцэст хэрэгжүүлэх хамгийн чухал. Үйл ажиллагааг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэхээс гадна үр дүнгээ хэмжиж, хяналтыг үргэлж хийх хэрэгтэй. Та тодорхой хугацааны дараа дараах асуултанд хариулан, дүн шинжилгээ хийн засвар өөрчлөлтийн цаг тухайд нь хийгээрэй. Үүнд:

  • Ямар контент хүмүүс илүү хүрч байна вэ?
  • Аль төрлийн контентийг хүмүүсд үр дүнтэй хүрч байна вэ?
  • Аль сошиал суваг үр дүнтэй байна вэ?
  • Өдрийн аль цагт хүмүүст хүргэж байх вэ?
  • Аль аль, ямар төрлийн контент уншсан хүмүүс борлуулалтын сэжим болж байна вэ?

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!