Дижитал стратеги

СОШИАЛ ОРЧИНД БИЗНЕСЭЭ АМЖИЛТТАЙ УДИРДАХ СТРАТЕГИ | Tech-News.mn

Юмс хурдан өөрчлөгддөг, өөрчлөлтөнд дасан зохицож, шинэ хэрэглээ, платформ, арга хэрэгслүүдийг хурдан ашиглаж сурснаар өрсөлдөгчөөсөө ямагт нэг алхам урд явна. Бидний ойлгож байгаагаар бизнесийн алсын хараа, эрхэм зорилгодоо хүрэхийн тулд байгаа нөөц бололцоо, хүчин чармайлт, цаг хугацаагаа юун дээр төвлөрүүлэх вэ? гэдэг чиглэл, арга замаа юун түрүүн тодорхойлох шаардлагатай. Энэ бол стратеги. Нөгөө талаас бидний өдөр тутмын үйл ажиллаганы нэг том хэсэг бол байнгын тасралтгүй, зогсолтгүй, тогтвортойгоор бизнесийнхээ үйл ажиллагаагаа таниулах сурталчилах юм.
Тэгвэл сошиал медиа дээр бизнесээ амжилттай удирдах стратегиа зөв тодорхойлж чадснаар бид бүхний түрүүнд алхана. БИДНИЙ СТРАТЕГИ БОЛ:
1. БАЙНГЫН ӨСӨЛТ
Үнэнч дагагч/хэрэглэгчдийн тоо, оролцоог нэмэгдүүлэх
Сувгаа тэлэх. Жижиг бизнес эрхлэгчидийн хувьд аль болох олон сошиал медиа платформ дээр бүтээгдэхүүн үйлчилгээгээ байршуулан, хуучны маркетингийн арга хэрэгслүүдээс салж, компанийн бизнесийн пейж, автоматжлагдсан үйл ажиллагаа, цахим карт, хэрэглэгчийн удирдлагын програм хангамж зэрэг сүүлийн үеийн техник, технологийн дэвшлийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх шаардлагатай
2. ХЭРЭГЛЭГЧИДТЭЙГЭЭ НЯГТ ХАРИЛЦАА, ХОЛБОО ТОГТООХ
Хэрэглэгч дээрээ төвлөр. Таны хамгийн чухал ажил бол хэрэглэгчдийн одоо болон ирээдүйд үүсч болох асуудал, хэрэгцээнүүдийг шийдэх тодорхой гарц, шийдлийг санал болгох юм.
Насан туршийн үнэнч хэрэглэгчээ нэм. Таны одоогийн хэрэглэгчийн 20% нь таны бүтээгдэхүүнийг дахин дахин худалдаж авах магадлалтай. Тиймээс тэдэнд зориулсан лояалти, давуу талыг бий болго.
Хэрэглэгчдэд бүтээгдэхүүн үйлчилгээ хүргэх хүртэлх үйл явц, процесст анхаар
3. ЧАНАРТАЙ, ХҮРТЭЭМЖТЭЙ КОНТЕНТ ТҮГЭЭ
Таны борлуулж байгаа бүтээгдэхүүн, үйлчилгээний сошиал орчиндх танилцуулга мэдээлэл, тайлбарыг агуулсан контент нь хэтэрхий ойлгомжгүй, төвөгтэй, нуршсан, найдвартай бус байвал сошиал орчиндээс хэн ч таны бараа бүтээгдэхүүнийг худалдаж авахгүй гэдгийг сайтар ойлгох хэрэгтэй.
4. ГҮЙЦЭТГЭЛЭЭ ХЯНАХ
Таны төлөвлөж байгаа ажлууд хэрхэн үр дүн, үр ашиг өгч байгаа, хэрхэн ажиллаж байгаа зэргийг тов тодорхой харж сурах нь зах зээл дээр тэсч үлдэх гол хүчин зүйл болдог. Тиймээс хөрөнгө оруулалтынхаа үр өгөөжийг хянах хэрэгсэл, програм хангамж, үнэлгээний хэмжүүр үзүүлэлтийг үйл ажиллагаандаа нэвтрүүл.
  • Лайк, коммент, шейрын тоо
  • Идэвхитэй фэнүүдийн тоо
  • Идэвхитэй хуудаснуудын оролцоо
  • Дагагч нарын оролцоо өсөлт, бууралт
  • Нөлөөлөл- Та бизнесийн орлого, ашгаа өсгөхийг хүсч байгаа бол өөрийн тоглож байгаа зах зээл дээр нөлөөлөл үзүүл. Өөрөөр хэлбэл өөрийн салбартаа эксперт, нөлөөлөгч гэдгээ таниулах нь

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!