Дижитал стратеги

СОШИАЛ БРЭНДИНГ | Tech-News.mn

Сошиал брэндинг гэдэг нь байгууллага болон хувиараа бизнес эрхлэгч нар бизнесийн пейж дээрээ бүтээгдэхүүн үйлчилгээгээ байршуулах, таниулах, хоногшуулах, хэрэглэгчдийг чиглүүлэх үйл ажиллагааг хэрхэн илэрхийлж байгааг тодорхойлно.
Жишээлбэл: Бид дэлгүүр, супермаркетаар үйлчлүүлэхдээ хамгийн түрүүнд дэлгүүрийн байршил, хаяг, нэрийг анхаарч хараад, дэлгүүрт орсны дараа хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүнээ хайж олоод худалдан авдаг. Дэлгүүрийн зүгээс хамгийн түрүүнд анхаардаг зүйл бол хэрэглэгч хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүнээ шууд олж авах оновчтой өрөлт хураалтын техникийг ашиглах юм.
Тэгвэл сошиал орчинд онлайн дэлгүүр ажиллуулна гэж төсөөлбөл мөн ялгаагүй хаяг, байршил, нэр, контентуудын дизайн зэрэгт анхаарах хэрэгтэй.
Сошиал медиа платформууд болон вэб дээр хэрэглэгч танай бизнесийг олж харах эхний алхам бол НЭР буюу вэб хаяг. Нэвтэрч орсны дараа харагддаг зүйл бол Profile /цаашид профайл гэх/ болон Cover /цаашид ковер гэх/ зураг юм.
1. Профайл – Энэ хэсэгт тухайн компанийн лого байршуулбал илүү тохиромжтой. Блог хөтөлдөг нөлөөлөгч нарын хувьд өөрийн зургийг байршуулбал тохиромжтой.
2. Ковер- Энэ хэсэгт компанийн үндсэн үйл ажиллагаа аль эсвэл борлуулалтын 80% хүртэлх хувийг эзэлдэг үндсэн нэр төрлийн 3 хүртэлх бүтээгдэхүүн, үйлчилгээний танилцуулга, аль эсвэл тухайн цаг үетэй холбоотой хямдрал, урамшуулал, ойн арга хэмжээг илэрхийлсэн зураг, видео байршуулбал тохиромжтой. Жишээ болгон Кока Кола компанийн сошиал брэндинг харуулж байна. Мэдээж фейсбүүк, инстаграм, твиттер гээд сошиал медиа платформууд дээр ижил контент байршуулсан байна
Монголын зарим томоохон компаниудын хувьд бизнесийн пейжийг харж байхад профайл, ковер зураг нь ижилхэн, аль эсвэл профайл зураг дээрээ зөвхөн нэг бүтээгдэхүүний зургийг байршуулсан гэх мэт алдаа ажиглагддаг.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!