Дижитал стратеги

Компанийн сошиал медиа маркетингийн зөвлөх үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой анхаарах 9 зүйл | Tech-News.mn

Компанийн сошиал медиа маркетингийн зөвлөх үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой анхаарах 9 зүйл
1. Компанийн удирдлага болон маркетингийн багийнхантай уулзаж, дараах тодруулгуудыг хийх – ЭНЭ ГОЛ АСУУДАЛ
– Компанийн алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлс ажилтнуудын өдөр тутмын үйл ажиллагаанд тусгагдсан эсэх
– Маркетингийн стратеги төлөвлөлт, идэвхижүүлэлт сурталчилгааны бодлого, борлуулалтын таамаглал, хугарлын цэг, бүтээгдэхүүн үйлчилгээний нэр төрөл, нийт борлуулалтын 70 хүртэлх хувийг бүрдүүлэх голлох бүтээгдэхүүн, үйлчилгээ
-Гүйцэтгэлийн хэмжүүр үзүүлэлт
-Зах зээлд эзлэх хувь хэмжээ
-Зах зээл, хэрэглэгчийн сэтгэл ханамж, борлуулалтын сувгуудын судалгаа
-Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн бодлого
-Борлуулалтын сувгуудын хуваарилалт /бүтээгдэхүүн үйлчилгээний нэр төрлөөр, борлуулалтын менежерүүдээр гм/
-Маркетинг, борлуулалтын багийн бүтэц, чиг үүрэг, одоогийн үйл ажиллагааны процесс гм
2. Бүтээгдэхүүн үйлчилгээний борлуулалт болон идэвхижүүлэлт, сурталчилгаа хийх онлайн сувгуудын оновчтой байдлыг судлах, тодорхойлох /Байгууллага 100% онлайн сувгуудад найдах боломжгүй/
– Фейсбүүк платформ дээр ихэвчлэн масс хэрэглэгчид байршдаг тул бүтээгдэхүүн үйлчилгээний танилцуулга, хэрэглээ, үр ашгийн талаар таниулах, сурталчилах
– Линкедин, твиттер дээр голдуу нийгэмд нөлөөлөгчид, томоохон компаниуд, эксперт, мэргэжлийн байгууллагууд байршиж байгаа тул байгууллагын үйл ажиллагаа, эрхэм зорилго, хэрэгжүүлж байгаа томоохон төсөл хөтөлбөр, стратеги бодлогын мэдээлэлүүдийг түлхүү байршуулбал тохиромжтой гэх мэт
Контентийн стратегийг боловсруулах
3. Контентийн агуулга нь
– Бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрөл, танилцуулга, мэдээлэл, түүх, хэрэглэгчдийн түүх
– Үйл ажиллагааны процесс, үр дүн, ахиц дэвшил
– Судалгаа болон стандартын мэдээллүүд
– Өмнөх болон дараах ашиг тус, үр дүнгүүдийн мэдээлэл
– Зөвлөгөө, зөвлөмж /ашиг тус, эрсдлээс сэргийлэх арга замууд/
– Арга хэмжээ /сургалт, өдөрлөг/
– Салбарын Зөвлөх, экспертүүд болон орчин үеийн чиг хандлага, туршлагын талаарх
– Хамтрагч, түнш, байгууллагуудын мэдээлэл
– Хөгжилтэй, зугаатай пост, таавар
– Хэрэглэгчдийн сэтгэгдэл
– Мэндчилгээ /өдөр тутам, баяр, inspire word/ гэх мэт
4. Контентуудыг бэлтгэх боловсруулах /зурган, видео болон лайв контентуудыг бэлтгэх/. Үүнд контент байршуулах давтамж нэг платформын хувьд өдөрт 1-2 контент, 7 хоногийн 5-6 өдөр, сартаа нийт 30 хүртэлх контент байршуулахаар төлөвлөх
5. Сошиал брэндинг
– Контент темплейт
– Ковер болон профайл темплейт
6. Контентын түгээлт, байршуулалт
– Фейсбүүк, инстаграм, линкедин, твиттер платформууд дээр байршуулах
– Вэбсайт дээр байршуулах
– Зорилтот группуудээр шейр хийх
– Шаардлагатай тохиолдолд төлбөртэй пост хийх
– И-майл болон мобайл маркетинг хийх гэх мэт
7. Бизнесийн хуудасны тохиргоо хийх
– Таб тохиргоо
– Үндсэн аккаунтын тохиргоо
– Сервис тохиргоо
– Чатбот угсралт хийх / Автомат мессеж хариултын тохиргоо хийх гэх мэт/
8. Хүлээж байгаа үр дүнг хянах, тайлагнах аргачлал, гүйцэтгэлийн хэмжүүр үзүүлэлттэй нь уялдуулах /KPI
9. Гүйцэтгэгч багийн ур чадвар, ажил үүргийн уялдаа холбоо, үүрэг хариуцлага тодорхой байх

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!