Дижитал стратеги

Жижиг дунд худалдаа эрхлэгчид та бүхэн кассын системээ сонгохдоо дараах зөвлөгөөг дагаарай

Таны явуулж байгаа бизнесийн үйл ажиллагааны чиглэлээс хамааран програм сонгох, мөн өөрийн хэрэгцээ шаардлагаа бүрэн тодорхойлох хэрэгтэй. Жишээлбэл: Бараа бүртгэдэг, Борлуулалт хийх хувилбар олонтой байх, төлбөрийг олон төрлөөр хүлээн авдаг байх гэх мэт.

Хамгийн гол нь маш цөөхөн үйлдэл хийгээд хүссэн үр дүнгээ авдаг байх нь чухал. Болж өгвөл 1-2 цонх дамжиж үйлдлийг гүйцэтгэдэг байх. Сүүлийн үед технологийн дэвшил хурдацтай хөгжиж байгаатай холбоотой олон төрлийн төлбөр хүлээн авах шийдэл гарсан үүнийг бас харгалзан үзэх хэрэгтэй.

Хамгийн эхэнд өөрөөсөө доорх 5-н асуултыг асуугаарай.

  1. Хэрэглэхэд хялбар байна уу?
  2. Таны хэрэгцээ шаардлагыг хангаж байна уу?
  3. Монгол улсын хууль журамд нийцэж байна уу?
  4. Орчин үеийн технологийн дэвшил байна уу?
  5. Төлбөр төлөлтийн олон төрөлтэй эсэх?
  6. Хэрэглэхэд хялбар байна уу ?

Таны хэрэгцээ шаардлагыг хангаж байна уу?

Та өөртөө тохирох програмаа сонгох доо та юу хүсээд байгаагаа жагсаагаад бичээрэй.

Жишээлбэл: бараагаа уншуулаад гаргадаг болох, кодгүй барааг хамгийн амархан хайж олох, и-баримт гаргадаг байх, жижиг барааг амархан зардаг байх, автоматаар жинтэй холбогдсон байх гэх мэтээр та бичээд шаардлагаа тодорхойлоод үзээрэй.

Таны хүслийг биелүүлэгч тэр бүр байхгүй ч байж магадгүй гэхдээ хамгийн олонг хангаж байгааг сонгоход алдах зүйлгүй.

Мөн та Кассын програмынхаа компанийг тодорхой хэмжээнд судлах хэрэгтэй. Янз бүрийн үнэтэй үнэгүй 1 удаа төлбөрөө аваад алга болдог гээд асуудлууд үүсээд байдаг шүү дээ тэрнээс сэргийлээд судлахад буруудах зүйл байхгүй шүү.

Монгол улсын хууль, дүрэм журамд нийцэж байна уу?

Монгол улсын татварын хууль НӨАТУС-ын хууль дүрэм журмыг хангаж байгаа эсэхийг шалгах хэрэгтэй. Хууль дүрэм хангаагүйгээс болж зөрчлийн хууль гэж нэг айхтар зүйлээр торгууль шийтгэл хүлээх вий дээ
Техник технологийн шийдэл байна уу ?

Сүүлийн үеийн технологийн хурдацтай дэвшилд зориулагдсан тоног төхөөрөмж програм хангамж авах нь танд ашигтай.

Яагаад гэвэл технологийн дэвшил хэтэрхий хурдтай өсөхийн хэрээр хүмүүсийн хэрэглээ хялбарчлагдаж байна. Аль болох хамгийн хялбараар гэрээсээ хүнс, бараа бүтээгдэхүүнээ захиалж авах сонирхолтой болсон нь судалгаагаар харагдаж байна. Хүмүүс эрүүл аюулгүй хүнс хэрэглэх буюу гэрт ойролцоо хүнсний дэлгүүрээс тухайн өдрийн хэрэгцээний бүтээгдэхүүнээ захиалж хүргүүлж авах болсон байна.

Програм хангамжаа сонгохдоо байнгын хөгжүүлэлт хийгддэг орчин үедээ хөл нийлүүлэн хөгжил дэвшлээс хоцролгүй сайжруулалт хийж байгаа кассын програмыг сонгоорой.

Технологийн хөгжлөө дагаад суурь шийдлүүд ч мөн өөрчлөгддөг учраас өөрчлөлтөөс бүү ай шаардлагатай бол соль гэдэг зарчмыг барих нь зөв.

Төлбөр төлөлтийн олон төрөл байна уу?

Техник технологийн хурдацтай шинэчлэл нь төлбөр төлөлтийн маш олон хялбар шийдлийг бий болгоод байгаа. Иймээс та орчин үедээ хөл нийлүүлэн бүх л боломжийг ашиглан төлбөрөө хүлээн авч үйлчилгээ үзүүлэх нь танд хэрэгтэй.

Сүүлийн үед ухаалаг утасны хэрэглээ өсөхийн хэрээр банкны пластик картын хэрэглээ ч буураад байна.

Цахим банкны хэрэглээ маш их өсөх болсон нь төлбөрийн олон шийдлийг бий болгоод байна. Тийм учраас уян хатан аль ч төрлөөр төлбөр хүлээн авах боломжтой програм хангамжийг сонгохыг танд зөвлөж байна.

Эх сурвалж: Оньс шоп

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!