Дижитал стратеги

Бүтээгдэхүүн, үйлчилгээгээ зах зээлд байршуулахын өмнө урьдчилан туршиж үзэх шаардлагатай | Tech-News.mn

Бүтээгдэхүүн, үйлчилгээ бүрийг зах зээл дээр нэвтрүүлэх үйл явц өөр өөр. Эдгээр алхмуудыг өөрийн бизнесийн онцлогтоо тохируулаад ашиглаж болно. Зарим нэг алхмыг хасах, өөр алхмуудыг нэмэх гэх мэт борлуулалтаа нэмэгдүүлэх арга замуудыг байнга эрэлхийлээрэй.

ТОМ ЗУРГААР ХАРАХ АЛХАМ

1. Таны бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ цэн тодорхой, ойлгомжтой болохыг батлан харуулах. Хэрэглэгчийн таны санал болгож байгаа зүйлд мөнгө төлсний хариуд юуг хүлээж авах вэ?

Энэ хэсэг бол маш чухал. Unique Selling Proposition (USP) буюу “Бусдаас ялгарах борлуулалтын хосгүй шинж чанар” буюу бусдаас ялгаатай таны санал болгож буй цор ганц зүйл. Яагаад хүмүүс таны зарж, борлуулж байгаа зүйлд анхаарал хандуулдаг вэ? Та үүнд хариулах ёстой.

2. Эхний худалдан авагч, хэрэглэгчдэд зориулсан урамшуулал, Бэлэг, хөнгөлөлтийн нөхцлүүдээ шийдвэрлэн, тодорхой болго.

Тэд ямар алхам болон үйлдэл хийсэн тохиолдолд танай бүтээгдэхүүн, үйлчилгээний урамшуулал, бэлгийг авах вэ?

3.Та бүтээгдэхүүн, үйлчилгээгээ зах зээл дээр байршуулахдаа сонирхолтой, онцгой байдлаар хийж үзэх талаар бодож үзсэн үү?

Худалдан авагчид бус худалдан авахгүй байгаа хүмүүсийн талаар бодож үзсэн эсэхээ санаарай. Хүмүүс худалдан авахыг хүсэхгүй байгаа ч тэд шинэ бүтээгдэхүүний зах зээл дээр байршуулах үйл явц сонирхолтой, онцгой байгаа эсэхийг ажиглаж, таашааж байдаг гэдгийг мартаж болохгүй

4. Хэрэв та онлайн дээр бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж байгаа бол танилцуулгаа видео болон подкаст хэлбэрээр бэлтгэсэн үү?

5. Та бүтээгдэхүүн, үйлчилгээгээ зах зээлд байршуулах бэлтгэлээ хангалттай хийсэн үү? Таны сэтгэл үнэхээр хөдөлж байна уу?

6. Та бүтээгдэхүүн үйлчилгээгээ зах зээл дээр цаг алдалгүй түргэн шуурхай байршуулах бодит төлөвлөгөөгөө гаргасан уу?

7.Бүтээгдэхүүн, үйлчилгээгээ зах зээл дээр байршуулах огноогоо урьдчилан танилцуулах

Хэрэв онлайнаар хийгдэх бол зарим хүмүүс нэг цагийн өмнө тухайн сайт руу нэвтрэх, идэвхижүүлэх товчлуурыг дарж сонирхох зэрэг үйлдлүүд хийдгийг анхаарах хэрэгтэй

8. Бүх борлуулалтын мэдээлэл, материалуудаа сайтар шалгах, мөн бусад хүмүүсээр шалгуулах

9. Өөрийн вэбийн линкийг захиалга хийх болон төлбөр төлөх алхам дээр сайтар шалгаж үз. Өөр өөр браузер, өөр төхөөрөмж дээрээс давхар шалгаж үз.

НЯГТАЛЖ ҮЗЭХ ДАРААГИЙН АЛХАМ

  1. Хэрэв дижитал бүтээгдэхүүн/онлайнаар ашиглах бүтээгдэхүүн бол хэрэглэгчийн цахим карт болон бусад холболтууд алдаагүй хийгдсэн үү
  2. Хэрэглэгчийн захиалга хийх алхам бүрийг дарааллын дагуу олон дахин тестэлж, шалга. Үнийн болон бусад бүрэлдэхүүнүүд, тэр байтугай үг үсгийн өөрчлөлт хийсний дараа ч дахин нягтал, шалга
  3. Та өөрийн бүтээгдэхүүнтэй холбоотой бүх төрлийн домайн нэрийн бүртгэлийг хийлгэсэн үү? (.mn, com, net, .org гэх мэт)
  4. Бүх хэрэгцээт файлууд зөв газраа, зөв байршилдаа хуулагдсан уу, хадгалагдсан уу?
  5. Захиалгын хуудас алдаа байгаа эсэх, хэрэглэхэд хялбар, ойлгомжтой эсэхийг шалгаарай. Үүнийг хэвлэн ойр дотныхоо болон таны бизнесийг мэдэхгүй байгаа хүмүүст үзүүлэн шалгуулж, заавар зөвлөмж аваарай.
  6. Хамгийн чухал холбоос хуудсуудыг чангаар уншиж үз (уриалга мессеж, захиалгын холбоос хуудас, борлуулалтын холбоос хуудас). Та үүнийг уншиж, сонсох явцдаа магадгүй тухайн хэлц үг, өгүүлбэр нь алдаатай, утгагүй, хүчгүй сул байхыг олж мэдэх боломжтой
  7. Та эсвэл дизайнер тань түнш, харилцагч, хамтрагч нарын сурталчилгааны үйл ажиллагааг дэмжих баннер болон саналын формат, загварыг хийж байршуулсан уу

Мөнгө санхүүгийн төлөвлөлт

  1. Бүтээгдхүүнээ зах зээл дээр байршуулахтай холбоотой орлого, зарлагын тодорхой дүн тавь. Хэдий хэмжээний борлуулалт хийж, хэдий хэмжээний ашиг орлого олох вэ? (Өөрөөр хэлбэл та амжилтаа хэрхэн төсөөлөн харж байна вэ?)
  2. Гүйлгээний данс болон банкаар дамжуулан орлого хүлээн авахтай холбоотой үйл явц дээр мэргэжлийн хүний зөвлөгөө ав
  3. Нэмэлт гүйлгээний данс нээлгэх, бусад банкуудтай холбох гэх мэт зайлшгүй үүсч болох мөнгөн орлогын үйл ажиллагаан дээр нөөц төлөвлөгөө гаргах
  4. Эрсдэлтэй, ноцтой нөхцөл байдалд хэн нэгэн хэрэглэгч төлбөр тооцоо хийх шаардлага үүсэх үед өөр нэгэн төлбөрийн арга хэрэгслийг та санал болгож чадах уу?
  5. Өндөр үнэтэй бүтээгдэхүүний хувьд та төлбөрийг хэсэгчилэн төлөх төлөвлөгөө бүхий санал боловсруулсан уу? (Хэрэглэгч төлбөр тооцоог бүтнээр нь хийх үед бага зэргийн хөнгөлөлт урамшуулал тооцох уу.

ЗАХ ЗЭЭЛД БАЙРШУУЛАХЫН ӨМНӨХ ТӨВЛӨРӨЛ

  1. И-майл гэх мэт бусад онлайн дээрх ажил үүргүүдээ ойлгомжтой тодорхой болгосноор маргаашийн том өдөртөө та төвлөрч чадна.
  2. Уншигчид, үйлчлүүлэгчид болон түншүүддээ зориулан зах зээл дээр байршуулахтай холбоотой хүчтэй мессеж бич
  3. Блог, нийтлэл болон шаардлагатай бүх сошиал медиа хэрэгсэл, сувгуудыг бэлтгэ
  4. Төлөвлөсөн нээлтийн өдөр хангалттай эрт сэрэхээр ажил болон хувийн цагийн хуваариа төлөвлө

ГАЙХАМШИГТАЙ ӨГЛӨӨНИЙ БЭЛТГЭЛ

  1. Зах зээл дээр байршуулах огноогоо хэрэглэгчиддээ тохирох өдрийг сонгож хий. Өөртөө тохирох өдөр бус. Өглөө эрт байх нь илүү тохиромжтой
  2. Зах зээл дээр байршуулахын 10 минутын өмнө бүх зүйл хэвийн ажиллаж байгаа эсэхийг баталгаажуулах. Ингэснээр хэрэглэгчдэд үүсч болох асуудлаас урьдчилан сэргийлэх давуу талтай
  3. Эхний 5 хүртэлх хэрэглэгчид тусгайлан талархал илэрхийлж, “Захиалгын үйл явц ямар нэгэн асуудал байгаа эсэх талаар ” тодруулга хийх.
  4. Боломжтой бол худалдан авагч хэрэглэгч бүрт автоматчилагдсан талархлын мэдэгдлийг илгээх. Үүнийг байнга хийх боломжгүй ч боломжтой үедээ хийж байх.

Зөвлөмж 1:

Бүтээгдэхүүн, үйлчилгээгээ зах зээл дээр танилцуулчихаад Тэмдэглэхээ бүү мартаарай. Энэ бол таны урт удаан хугацааны турш уйгагүй хөдөлмөрлөсний үр дүнг харах том өдөр. Дуртай ресторандаа очиж, хундага дарс шимэн сууж, өөртөө эртнээс зориулан худалдан авахыг хүссэн зүйлээ худалдан ав. Та үүнийг хүртэх эрхтэй

Зөвлөмж 2:

Та хэрэглэгчдээ илүү үнэ цэнээр тэтгэх тусам тэд таны амьдралыг урт удаан хугацааны турш дэмжин тэтгэх болно гэдгийг мартаж болохгүй. Хэрэглэгчид байгаа зүйлээ борлуулах амархан, харин дараагийн төсөл, төлөвлөгөөндөө байнгын үнэ цэнэтэй хэрэглэгч байлган оролцуулах хүнд.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!