Дижитал стратеги

Компьютерээ хэрхэн телевизортойгоо холбох вэ?

Бид татаж авсан кино, бусад сонирхолтой нэвтрүүлгүүд үзэх,  илтгэл тавих зэрэгт проектор байхгүй тохиолдолд компьютерээ телевизортойгоо холбоод илүү том дэлгэцэн дээр харах боломжтой юм. Энэ үед та өөрийн компьютерийн болон телевизорын дуу/дүрсний гаралт болон оролтыг мэдэх хэрэгтэй болдог. Эхлээд Стандарт телевизороо компьютертэйгээ холбох болвол ямар кабель ашиглах хэрэгтэй тухай ярилцъя. Стандарт телевизорын ерөнхий видео оролтууд нь S-video болон component video байдаг. Компьютерүүдийн хувьд ерөнхий видео гаралт нь S-video байдаг.

Ширээний компьютерийн хувьд, таны дэлгэц холбогчийн хажууд, график картан дээр нь байрладаг 9 pin S video jack оролт байгааг олж харах болно. Зарим Windows-ийн зөөврийн компьютерүүд нь мөн S-video гаралттай байх боловч ихэнхи нь нэмэлт дэлгэц холбох 15 pin VGA jack гаралттай байдаг.

Азаар нэг талдаа VGA холбогчтой, нөгөө талдаа S-video холбогчтой тусгай кабель болон адаптер нь хялбар олддог. Мөн Apple нь стандарт телевизорын S-video болон Composite jack-тай Mac-ын ширээний болон зөөврийн компьютерийгхолбох боломжийг олгодог олон төрлийн адаптер худалддаг. Хэрэв та зөвхөн coaxial video cable (ихэнхи тохиолдолд телевизорын кабель болон антень холбоход ашиглагддаг нэг үзүүр
бүхий кабель)-ийг хүлээн зөвшөөрдөг хуучин телевизортой бол S-video болон VGA оролтыг coaxial гаралт болгон хөрвүүлдэг RF converter box-ыг ашиглаж болно.

HDTV-ийг компьютертэй холбоход мөн адил бөгөөд HDTV-ийн ерөнхий оролтууд нь component video , DVI болон HDMI байдаг. Хэрэв таны график карт нь эдгээр гаралтуудын аль нэггүй бол, та тусгай хөрвүүлэгч эсвэл адаптер худалдаж авах хэрэгтэй. Жишээлбэл, хэрэв таны компьютер нь зөвхөн VGA jack гаралттай, таны HDTV нь зөвхөн HDMI-ийг хүлээн зөвшөөрдөг бол, дохиоллыг хөрвүүлэх жижиг хөрвүүлэгчийг худалдан авах хэрэгтэй.


Хэрэв та өөрийн HDTV дээрээ өндөр чанар бүхий дүрс гаргахыг хүсвэл график картаа DVI эсвэл HDMI гаралттай график карт болгон сайжруулаарай. Ихэнхи шинэ Apple зөөврийн компьютерүүд нь HDTV-ийн DVI эсвэл HDMI-ын оролттой хялбар холбогддог Mini Display Port видео гаралттай хамт ирдэг болсон.

Wireless холболтууд

Apple TV нь өөрийн өргөн телевизорын дэлгэцийг сүлжээгүйгээр таны компьютерт холбодог жижиг төхөөрөмж бөгөөд кино болон телевизорын шоуг iTunes-ээр үзэж, фото зургийн хайлт хийж болох боловч, жирийн компьютерийн журмаар ашиглаж болдоггүй.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!