Фейсбүүк

Фейсбүүк пейж амжилттай хөгжүүлэх | Tech-news.mn

Фейсбүүк дээр бизнесээ байршуулах, хэрэглэгчдийн урсгалыг татаж оруулж ирэх, бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ сурталчилгааг хийж, түүгээр борлуулалтаа өсгөхийн тулд юун түрүүн ПЕЙЖ ДЭЭРЭЭ ХЭРЭГЛЭГЧДИЙГ ЗААВАЛ ЧИГЛҮҮЛЖ ӨГӨХ ЁСТОЙ. ӨӨРӨӨР ХЭЛБЭЛ БИЗНЕСИЙН ПЕЙЖ МААНЬ ЭМХ ЦЭГЦТЭЙ, ОЙЛГОМЖТОЙ, СОНИРХОЛТОЙ БАЙХ шаардлагатай.
1. БИЗНЕСИЙН НЭР
Фейсбүүк дээр бизнесийн пейж тань 2 нэрээр үүсэх боломжтой. Нэг нь таныг анх аккаунт дээрээ пейж үүсгэхэд фейсбүүкээс өгдөг ID дугаар буюу page name. Үүнийг та Vanity URL буюу username-р хааж албан ёсны хаяг үүсгэх ёстой. Page name нь танай компанийн үйл ажиллагааг илэрхийлсэн, хэрэглэгчдийн хайлтаар хэрэглэдэг түлхүүр үг байвал илүү тохиромжтой. Монгол болон Англиар бичих боломжтой. Харин username бол танай компанийн эсвэл брэндийн нэр байвал тохиромжтой бөгөөд нэрийн хуудсан дээр тавигддаг. Зөвхөн англиар бичих боломжтой.
2. СОШИАЛ БРЭНДИНГ
Сошиал дээр брэндээ зөв байршуулах
Онлайн орчинд хэрэглэгчийг хамгийн түрүүнд чиглүүлдэг, сонирхлыг татдаг, таны хуудас руу нэвтрэнгүйт түрүүлж харагддаг зүйл бол Profile болон Cover зураг.
Profile – Энэ хэсэгт тухайн компанийн лого байршуулбал илүү тохиромжтой
Cover- Энэ хэсэгт тухайн компанийн үндсэн үйл ажиллагаа эсвэл борлуулалтын 80% -г эзлэх үндсэн нэр төрлийн 1-3 бүтээгдэхүүн үйлчилгээ аль эсвэл тухайн цаг үетэй холбоотой хямдрал, урамшуулал, ойн арга хэмжээг илэрхийлсэн зураг видео байршуулбал тохиромжтой.
Монголын томоохон компаниудын бизнесийн пейжыг харж байхад profile, cover зураг нь ижилхэн, аль эсвэл profile дээрээ нэг бүтээгдэхүүнийхээ зургийг байршуулсан байдаг.
3. ҮНДСЭН БҮТЭЭГДЭХҮҮН, ҮЙЛЧИЛГЭЭ
Хажуугийн таб-н тохиргоо. Мобайл дээрээс хэрэглэгчидэд голдуу танай пейжны эхний 4 цэс л харагддаг. Тиймээс эдгээр 4 цэсэн дээрээ бизнесийнхээ гол мэдээллүүдийг угсарч, эдгээр цэснүүдээ хамгийн эхэнд байршуулах хэрэгтэй. Тухайлбал service, shop, review, event гэх мэт дээш татаж оруулах. Ингэснээр таны пейж рүү нэвтэрсэн хэрэглэгчид хамгийн түрүүнд таны бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцан, хэрэгтэй мэдээллээ олж аваад, дараа нь контентуудтай чинь танилцаж, бүрэн мэдээллээ авч чадна.
4. ТУХАЙ ХЭСЭГ
Анх пейжээ үүсгэх болон үүсгэснийхээ дараа about хэсэг дээрээ өөрийн бизнесийн үйл ажиллагааны дэлгэрэнгүй мэдээлэл, танилцуулгыг заавал оруулж өгнө. Энэ нь хайлтын системд болон төлбөртэй сурталчилгаа хийх үед хэрэглэгчид бизнесийн тань цогц мэдээллийг бүрэн өгч байдаг. Мөн бизнесийн категориа Local service-р сонгох, Zipcode-оо зөв оруулах /zipcode.mn/ нь хэрэглэгчид check-in хийх, байршлаа тодорхой харуулах зэрэг боломжтой.
5. ХЭРЭГЛЭГЧДИЙН СОНИРХОЛ ТАТАХ КОНТЕНТ БЭЛТГЭХ
Бэлтгэж байгаа контент буюу зурган постер, видео, текстийн харьцаа, харагдах байдал, агуулгадаа сайтар анхаарах. Жишээ нь: Фейсбүүкийн хувьд зурган постийн хувьд 3 ны 2 дээр зураг байхыг зөвшөөрдөг болсон. Хэтэрхий их текст зөвшөөрөхгүй байх. Мөн бичвэр, сурталчилгааны агуулгадаа сайтар анхаарах. Одоо үед хэрэглэгчид хэтэрхий их текст, ойлгомжгүй зураг, видеог үзэхдэггүй гэх мэт.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!