Смарт шийдэл

Найдвартай хяналтын камер болон систем сонгоход анхаарах 5 зүйл

Хяналтын камерыг бид бизнесийнхээ өдөр тутмын хяналт болон аюулгүй байдлын хэрэгсэл болгон ашигладаг. Гэхдээ та хяналтын камерын систем сонгон авахдаа ямар шалгуур тавьдаг вэ? Дүрс бичлэг хийх чадвар сайн, суурилуулахад амар, систем нь ойлгомжтой, өртөг бага, чанартай өгөгдлүүдийг хадгалах боломжтой гэх мэт олон шалгууруудыг харгалзан үздэг байх. Тэгвэл бид энэ удаа та бүхэн чанартай, найдвартай хяналтын камерыг сонгохдоо анхаарах 5 хүчин зүйлсийг танилцуулж байна.

1. Хяналтын камер нь ямар ч нөхцөлд дүрс бичлэг авч чаддаг байх

Зарим тохиолдол байгууллагууд нягтрал сайн байхад л хангалттай гэж үздэг. Гэхдээ энэ нь өрөөсгөл ойлголт юм. Хэрвээ тухайн камер хурц гэрэлтэй эсвэл бүүдгэр харанхуй орчинд танд хэрэгцээтэй дүрс бичлэгийг өгч чадах дараах технологиудын шаардлагуудыг шалгаарай.

  • Гэрэл муу орчинд объектыг бүрэн таних, тодорхойлоход чиглэгдсэн өндөр, хурц мэдрэгч, сайн чанарын image sensor, дижитал дүрс процесс хийх алгоритмтай.
  • IR буюу хэт улаан туяаны технологийг илүү сайжруулсан байдлаар хяналтын камерын систем, төхөөрөмжид ашигладаг. Энэ нь мөн харанхуй гэрэлгүй орчинд IR-н тусламжтай объектуудыг илүү оновчлолтой, нарийвчлан харах боломжийг олгоно.
  • Хэт хурц гэрэлтэй орчинд дүрсийг ялган таних боломжийг олгох болно.

2. Хяналтын камер нь тэсвэртэй, маш бат бөх байх хэрэгтэй

Хэрвээ таны гадна орчны хяналтын камер гадаа хүчтэй салхитай, аадар бороо, мөндөртэй бүр хэт доргилтын үед хэр тэсвэртэй байж чадах вэ? Эсвэл чийгшил өндөр үед аюулгүй байдлын бүрэн хангана гэдэг хүндрэлтэй.  Тиймээс дараах шаардлагуудыг хангаж байна уу. Шалгаарай.

  • Доргилт болон цохилтод тэсвэртэй
  • Чийгшил өндөр орчинд дүрс бичлэгийг алдалгүй авдаг.
  • Их хэмжээний усаар шүршсэн ч ажиллах чадвартай буюу ус үл нэвтрүүлэх технологитой.
  • Хөдөлгөөний хувьд маш уян хатан буюу 360 градус асуудалгүй эргэж ажилладаг.

​​​​​​​3. Хяналтын камер нь Видео аналитик-н системтэй хамт ажилладаг байх

Орчин цагт хяналтын камер нь ажилтны тусламжтай ажилладаг үе өнгөрсөн. Хяналтын камер нь объект, хяналтын орчныг бүрэн хянаж анализ хийх, сэжигтэй биет илэрсэн үед мэдэгдэх, сэжигтэй хөдөлгөөн илрэх үед дагах, хяналтын орчин дахь хүмүүс болон биетүүдийг тоолох зэрэг олон чадваруудтай байх болсон.

4. Хяналтын камер нь дүрс болон дууг бичдэг байх чухал

Зарим тохиолдолд хяналтын камер нь дангаараа бүрэн хяналт хийхэд хүндрэлтэй байдаг. Таны хяналтын объектод хүчтэй доргилт, цохилт эсвэл буун дуу гарах, шил хагарах зэрэгт дүрс бичлэг ажиллахад хүндрэлтэй юм. Аудио аналитик нь видео аналитик шиг тасралтгүй бичлэг хийхгүй бөгөөд сэжигтэй дуу авиа илэрсэн тохиолдол бичиж авдгаараа онцлог буюу танд зөвхөн хэрэгтэй дуу бичлэгийг өгнө гэсэн үг юм. Ерөнхийдөө аудио аналитик нь Machine-Learning-д суурилсан технологи бөгөөд дуу авиа илрүүлэх боломжийн хувьд хязгааргүй боловч камерын боловсруулах хүчин чадал л хязгаарлах хүчин зүйл болж байна. Одоогийн байдлаар энэхүү технологи нь хэд хэдэн онцлох дуу, авиаг алдалгүй бичих боломжтой. Үүнд:

  •  Түрэмгий дуу авиаг илрүүлэх – Энэ нь хүний түрэмгий дуу авиаг илрүүлэн таних бөгөөд дотоод хүчин зүйлээс үүдэлтэй аливаа аюул, ослыг урьдчилан мэдэх боломжийг олгоно.
  • Автомашины дохиоллыг илрүүлэх – Авто зогсоолд зориулагдсан бөгөөд дүрс бичлэгээр илрүүлэх боломжгүй халдлагыг илрүүлдэг. Хяналтын объект, зогсоолд байх автомашины дохиоллын дууг таних бөгөөд сэргийлэх дохиог админд өгдөг.
  • Буун дуу – Буун дууг авианых нь давтамжаар нь танин мэдэж сануулдаг.
  • Цонх, шил хагаралтын дуу – Цонх болон шил хагаралтын дууг таних бөгөөд сануулах дохио өгөх дуу, авиа илэрсэн хэсэгт төвлөрөн нарийвчилсан бичлэг хийдэг.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!