Смарт шийдэл

Гарын доорхи материалаа ашиглан өөртөө жижиг студи хийх

Жижиг студи авахад арай л үнэтэй байна уу? Захих гэхээр нилээн удах гээд байна уу? Тэгвэл гарын доорхи материалаараа энэ зааврын дагуу өөрийн бүтээгдхүүний зургийг авах хийхэд хялбар, хямдхан жижигхэн студитай болоорой.

Хэрэгтэй зүйлс:

  • 1 том нимгэн самбарын хөөсөнцөр 25см x 64см /Хэрэв илүү томыг хийх гэж байгаа бол илүү том хөөсөнцөр хэрэгтэй/
  • 1 том цагаан цаас (40см х 28см)
  • Скоч
  • Тугалган цаас
  • 2 ширээний гэрэл
  • Цаасны хутга
  • Шугам
  • Харандаа

Алхам 1: Самбарын хөөсөнцөрөө хоёр талаас нь15 см хэмжээ аваад харандаагаар хөндлөн зурж тэмдэглэнэ. Цаасны хутга ашиглан самбарын хөөсөнцөрөө зурсан шугмын дагуу өнгөц зүснэ. Зурагт үзүүлсэн шиг нугалах боломжтой болтол нь л сүүлийн давхаргыг зүсэлгүй үлдээнэ.

Алхам 2: Ширээний өнцөг ашиглан зүссэн хөөсөнцөрөө яг 90 градус нугалаад скочоор тогтоогоорой. Нөгөө талыг нь мөн адил нугална.

Алхам 3: Нугалсан хэсгээ зурагт үзүүлсэн шиг байрлуулаад, цагаан цаасаа аль аль талаас нь 1–2 см дутуу байхаар тооцоод зүснэ. Цагаан цаасаа дээрээс нь үл ялиг нугалан хөөсөнцөрийн дээрээс доош чиглэлтэй тогтооно.

Алхам 4: Зурагт үзүүлсэн шиг ширээн дээрээ хөөсөнцөрөө хөдөлгөөнгүй болгож тогтооно.

Алхам 5: Зурагт үзүүлсэн шиг хоёр талаас бага зэрэг илүү гарахаар, тугалган цаасаа тасдаж аваад хөөсөнцөрийнхөө дээр тогтооно.

Алхам 6: Ширээний гэрэлнүүдээ зурагт үзүүлсэн шиг байрлуулаад эгц дээшээ тугалган цаас руу тусахаар байрлуулаарай. Энэ нь гэрлийг шууд тусгаснаас илүү зөөлөн гэрэл үүсгэдэг бөгөөд хар сүүдэр багатай зураг авахад тусладаг.

Алхам 7: Зургаа авч эхлээрэй. Гэрэл болон камернийхаа өнцгийг бүтээл тус бүртээ хамгийн гоё харагдах хэсгийг сонгон авч зургаа аваарай.

Байгалийн гэрэлтэй жижиг студи

Та нарны гэрэлд бүтээлээ авах дуртай юу? Тийм бол та өөрийн гар доорх материалаар нарны гэрлийг ашиглан жижиг студи ч мөн хийж болно.

Алхам 1: Кардонон хайрцгийг зүсээд 3 талыг нь үлдээнэ. Үүн дээрээ цагаан цаас хавчаараар тогтооно. Яаж ч тогтоосон болно. Энэ нь байгалийн гэрлийг бүтээгдэхүүний сүүдэрлэгдэх талаас ч ойлгож тусгаж өгдөгөөрөө давуу талтай.

Алхам 2: Хийсэн жижиг студиэ нарны гэрлээс шууд биш тусгалтай газар, нимгэн тюлтэй газар, эсвэл бүр нар тусч байгаа хэсгийг нарийн цагаан даавуугаар халхалсан газар тавин зураг авч болно. Эсвэл бүр цонхны дэргэд тавиад үүлэрхэг үед зургаа авч болно.

Эх сурвалж: Geru Blog

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!