Смарт шийдэл

ХҮНИЙ ХАРАХ, СОНСОХ, ҮНЭРЛЭХ, АМТЛАХ, ХҮРЭХ МЭДРЭХҮЙГ БОДИТ МЭТ МЭДРҮҮЛЭХ VR TЕХНОЛОГИ | Tech-News.mn

Цааш улам сайн хөгжиж, хүмүүсийн амьдралд гүнзгий нэвтрэх технологиудын нэг бол Virtual Reality (VR) юм. Өдгөө энэ технологийн тусламжтай аливаа орчин буюу бүтээгдэхүүнийг 360 градусаар, бүх талаас нь харуулах гэх мэт маркетинг, идэвхжүүлэлтийн олон шинэлэг шийдэл бий болсоор буй.

VR нь хүний харах, сонсох, үнэрлэх, амтлах, хүрэх мэдрэхүйг бодит мэт мэдрүүлэхэд илүү чиглэж байна.

Бизнесийн байгууллагуудад дэвшилтэт VR технологи ашиглан бүтээгдэхүүн үйлчилгээгээ бодитоор сурталчлан таниулах боломжийг олгодог.

Энэхүү технологи нь тусгай нүдний шилний тусламжтайгаар танд компьютер дээр бэлтгэсэн 3D хэмжээст өгөгдлийг үзүүлэх ба зарим контент нь интерактив болж хөгжсөнөөр бидэнд дуртай тоглоомоо илүү бодитоор тоглох боломж олгоод байна.

Бусад 3D үзвэрүүдтэй харьцуулахад VR нь хормын төдийд тэс өөр орчинд очиж, зөвхөн нүдээрээ биш, мөн биеэрээ мэдэрдэг онцлогтой.

Кино театрт 3D үзвэр үзэж байхдаа толгойгоо эргүүлэхэд л бид киноноос гарч попкорн барьсан хэн нэгнийг хардаг бол VR танд тухайн орчныг 360 градуст харуулна. Virtual Reality нь аль эрт 1860-аад оноос үүсэлтэй ажээ. Бүжиглэж буй Аполло зураг нь анхны ханан дээрх Панорамик зураг буюу одоогийн 360 градус зургийн эхлэл нь байв.

3d шил виртуал бодит дуулга. VR дуулга - хамгийн сайн малгайтай харьцуулж, сонгоорой

1939 онд William Gruber VIEW MASTER гэх шилийг тоглох зориулалттайгаар бүтээсэн нь өнөөгийн Виртуал толгойн өмсгөлийг тодорхойлж болох хамгийн анхны бүтээл болсон юм. Үүний дараагаар Sensorama, Sega VR зэрэг төхөөрөмжүүд бүтээгдсэн бөгөөд NASA болон Америкийн нэгдсэн улсын агаарын нисэх хүчин VR технологийг анх сургалтад ашиглаж байсан болоо одоо Бизнес, эрүүл мэнд, боловсрол, энтертайнмент зэрэг маш олон салбарт өргөнөөр ашиглаж байна. Виртуал реалити нь Програм хангамж, Тоног төхөөрөмж гэсэн үндсэн 2 хэсгээс бүрдэх бөгөөд Компьютер график, дууны нөлөө бүхий хиймэл бодит орчин юм.

VR технологи нь хүний анхаарлыг бүрэн тусгаарласнаараа маш олон гайхалтай зүйлсийг танд мэдрүүлэх боломжтой. Та төсөөлөлдөө, эсвэл зүүд, бүр өнгөрсөн болон ирээдүйд ч хүссэнээрээ очиж зугаалж, ажиллах ч боломжтой Астрал аяллын бодит биелэл гэж хэлж болох юм.

ILLINIOS Их сургуулийн M.LaValle-ийн судалгаагаар Виртуал реалитийг хэрэглэж байх үед хүний анхаарал энгийн үеийнхээс 10 дахин их төвлөрдөг нь батлагдсан нь бизнесийн байгууллагуудад таатай боломжийг бүрдүүлж байна. Мөн түүнчлэн Statista олон улсын судалгааны байгууллагын мэдээлснээр тус технологийг хөгжүүлдэг 461 компани үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд Европод 3 хүн тутмын 2 нь хэрэглэж үзсэн байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!